Wednesday, May 19, 2010

Хэрэгтэй шүү амьдралын тоо !!!

Та төрсөн он сар өдрөө ашиглан “амьдралын тоогоо” тодорхойлж зан төлөвөө мэдэж болох зурлага байдаг. Ингэхдээ төрсөн он сар өдрийнхөө цифрүүдийг 1 оронтой болтол хооронд нь нэм. Жишээ нь 1982 он 5 сар 17 өдөр төрсөн гэвэл 1+9+8+2+5+1+7=33. Дахин 3+3=6 болж таны амьдралын тоо 6 гарлаа.
1. Төрөлхийн манлайлагч ямарч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. Маш зарчимч, бусдын санал бодол, хандлагыг нь үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг үнэнч шудрага өгөөмөр. Гол нь сэтгэл зүрхээ хянаж сурах нь чухал.
2. Эв эе найрсаг харьцааг эрхэмлэгч боловч зааж заваарлаж тушаахыг тэвчдэггүй, залхуу, уран сэтгэмж нь хөгжсөн. Урлагийн мэдрэмжтэй. Мөн засаршгүй мөрөөдөгч. Ажил нь бүтэлгүйтвэл муухай ааш зан гаргадаг.
3. Их нийтэч,санаанд оромгүй юм сэддэг. Бусадтай хялбар танилцдаг, гэвч төрлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид саад болдог. Дэндүү итгэмтгий гэнэн, хардамтгай, эзэгнүүр зангаасаа болж алдах нь их байдаг. Бусад хүмүүст хууртаж мэхлэгдэх нь элбэг. Гэвч засрашгүй өөдрөг үзэлтэн.
4. Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсэж явдагаа сайн мэддэг, идэвхитэй, шийдмэг зантай. Түүний сэтгэлд ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Зарим нь нарийн дэглэм, арга барилтай байхыг хүсдэг. Үнэнч байж чаддаг. Гэвч сэтгэлийн зовнил санаашралаа ганцаараа давахыг илүүд үздэг.
5. Мөрөөдөмтгий сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Жинхэнэ “Дон Жуан” –ууд гэвч заримдаа маанаг юм шиг болдог. Нэг хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй, заримдаа худал хэлэх нь өөрт нь зугаатай санагддаг.
6. Түүнийг “Алт” шиг хүн гэж болно. Дур булаам төрхтэй юмны сайн мууг сайтар ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий. Тиймээс “гялалзсан” улс төрч болох боломжтой. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зан гаргадаг. Хууран мэхлэхийг тэвчдэггүй, хууртвал хэзээ ч уучлахгүй.
7. Дуу цөөнтэй бодлгошронгүй төрхтэй, ухаалаг хүмүүс, мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаад дүн шинжилгээ хийж судлах нь түүний хийх дуртай ажил. Хувиа хичээх боловч бусдын амжилтад атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг. Өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авъяас билгээрээ бусдыг гайхшруулдаг.
8. Эрс хүчтэй хүчирхэг, хатуу хүмүүс. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхолоо хянадаг байх шаардлагатай. Үнэн хэрэгтээ өөдрөг үзэлтэй. Оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.
9. Бие даасан эрэлхэг зоригтой шийдэмгий харахад дур булаам, гэвч ямар нэг ажил эхэлвэл залхмаар яншиж үгэлдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй дэгтэй, гэвч тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш.

Өнгөрсөн цаг руу аялж, урьд төрлөө мэдэх нь тийм ч хэцүү биш

Хүнийг ховсдон өнгөрсөн цаг руу аялуулах, өнгөрсөн амьдрал, урьд төрлийнх нь тухай яриулах нэгэн зүйл аргыг регресс гэдэг. Нийт хүмүүсийн арав орчим хувь нь ховсонд ордоггүй гэдэг болохоор бидний ерэн хувь нь регрессийн тусламжтайгаар өнгөрсөн цаг руу аялж болох нь
Өөрөөр хэлбэл регресс бол ховсоор дамжин өнгөрсөн цаг руу аялах цаг хугацааны машин юм. Гоц үзэгдэл сонирхон судлаач Д.Батсуурь арав гаруй жилийн өмнөөс регресс хийх технологийн талаар судалж, 2006 оноос хүмүүсийг регресст оруулж эхэлсэн билээ.
Үүнийг бичигч би нэг удаа түүний сеансны үеэр байлцаж хэрхэн регресс хийж буйг нь сонирхсон удаатай. Регресс хийгч регресст орж буй хүнийг эхлээд гүн ховсонд оруулна. Тэгээд юу үзэж мэдэрч буйг нь асууж яриулдаг. Ингэхдээ өнгөрсөн цагийн тодорхой он, cap, өдрийг хэлээд яг энэ үед юу хийж байсан, хэн болохыг нь хэлүүлж болно. Эсвэл тодорхой он цаг хэлэлгүйгээр үзэж, мэдэрч буйг нь яриулж ч бас болдог. Миний байлцсан нэгэн сеансан дээр Д.Батсуурь дөчөөд насны нэгэн эмэгтэйг регресст оруулсан бөгөөд уг эмэгтэй байгаа орчин, үзэгдэж мэдрэгдэж буй эд зүйлсийн талаар маш тодорхой ярьж байв. Түүний ярианы байдлаар урьд нэгэн төрөлдөө Энэтхэг бүсгүй байжээ гэмээр байсан бөгөөд регрессээс гарсныхаа дараа юу ярьснаа асууж сонирхон хэсэг ярилцаад гэрийн зүг явсан юм. Харамсалтай нь энэ удаад регресс хийгч маань техникийн ямар нэгэн алдаа гаргасан бололтой байдаг. Яагаад гэвэл регресст орогч эмэгтэй такси хөлслөн гэрийн зүг явахдаа зам зуурын хаяг реклам, зарлал сурталчилгааны үг үсгийг уншиж чадахгүй, бүгд харийн үл таних үсэг харагдаад, хөлсний тэрэгний жолоочид гэр лүүгээ явах зам, хаагуур хэрхэн эргэхийг зааж өгөхөд хүндрэлтэй байсан гэдэг. Хэсэг хугацаанд өнгөрсөн цагийн оюун санаа, энэ цагийн оюун санаа хоёр нь нэг биед давхцах мэт мэдрэгдээд тун таагүй байжээ. Энэ нь ховсонд орогчийг өнгөрсөн цагаас одоо цагт буцааж авчрах үйл явцад ямар нэг алдаа гарсны ул мөр бололтой байдаг.
Регресс нь сайн хөтөчтэй үед айж эмээх зүйл огт биш бөгөөд гагцхүү туршлага муутай, эхлэн суралцагч хүмүүс бие даан хийж болдоггүй, заавал чадварлаг мастерийн удирдлага хяналтан дор явуулж байж, аюул осолгүй, алдаагүй ажиллаж сурлаа гэхийн цагт, багшийнхаа зөвшөөрсний дараа бие даан гүйцэтгэж болдог үйл юм. Гоц үзэгдэл судлаач Д.Батсуурийг би Монголд регресс хөгжүүлж буй анхдагч гэж боддог. Өөр хэн нэгэн үүнийг хийж байна гэж олж сонсоогүй. Тэрээр чамгүй олон хүн дээр туршилт хийн нэлээд өндөр түвшний мэргэжилтэн гэхээр хэмжээнд хүрчихээд байгаа юм. Энэ удаад 2008 оны нэгдүгээр сарын 6-нд 63 настай О.Жавзмаа гэдэг эмэгтэйг регресст оруулах үед юу ярьсныг сонирхуулъя. Түүнийг мөн өдрийн 19 цаг 45 минутад регресст оруулж эхэлсэн бөгөөд Д.Батсуурь регрессийг удирджээ. О.Жавзмаагаас өнгөрсөн үеийн тодорхой огноо зааж асуулгүйгээр тухайн тохиолдолд юу үзсэнийг нь асуухад юу ярьсныг бүрэн сийрүүлье.
...Омголон морь унасан дуулгатай эрэгтэй хүн давхиж байна. Хувцас нь их хүнд юм. Цойлж давхиж байна. Хол хаягдсан морьтонгууд. Бороо шивэрч, ногоо халиурч, их сайхан байна. Ус цэлэлзэнэ. Өндөр модтой уул байна. Цэргийн жанжин. Олон морьтой цэрэг байна. Уулын хормойгоор эргэн гарч ирж байна. Олон байна. Нар урд, Хөндий газар байна. Их л давхиж байна. Хоёр талд морьтой хүн байна. Морины сүүл хавьцаа байна. Нэг юм өргөсөн байна. Иштэй юм. /туз байхаа гэж регрессийн дараа хэлье/. Миний хувцас малгай их хүнд байна. Урд байгаа цуварсан ууланд хүрэх зорилготой байна. Хугацаандаа очно. Монгол хүн. Гансэлэм нэртэй. Бүгд давхилдана. Хөрс зөөлөн байна. Тоос босохгүй байна. Миний морь хүрэн зүстэй, амаа ангайсан, тун омголон морь. Баруун хажууд цагаан морьтой, зүүн гарт хар морьтой хүн байна. Баруун гар талын хүн үзмэндүү өнгийн дээлтэй тансагдуу, гангамсаг, их том нүдтэй, хөмсөг сайтай сүрлэг хүн байна. Инээхэд нь шүд нь яралзан харагдана. Сэтгэл өндөр давхилдана. Салхи сэвэлзэнэ. Ногооны үнэр тансаг байна. Сэтгэл өөдрөг бардам, хөөрсөн байдалтай байна. Сайхан байна. Бидний очиж буй газар гол урсана. Хоёр талдаа уулаар хүрээлэгдсэн голын захаар явж байна. Цуварч эхэллээ. Мод, мөчир. Голын хоржигнон урсах чимээ. Том том чулуутай тунгалаг гол байна. Бид богцтой юм. Зэр зэвсэгтэй, бүгд их л хуягласан байна. Төмөр хуйтай сэлэм байна. Хүмүүс ярилцана. Морьд тайван алхаж байна. Миний морь хөлөрсөн байна.
Очих газар ойртож байна гэлцэж байна.
Буудаллахгүй юм болов уу гэж байна.
-Нэг их өндөр уул, ширэг ногоотой газрыгхаржбайна. Би гол гаталж, эрэг өөд гарч байна. Би бууж байна. Ширэгтэй газар байна. Буттай газар руу буугаад явж байна. Газар үзэж яваа юм болов уу? Бие засах?.. Бүх хүмүүс бууж хүрээ үүсгэн сууж байна. Өшөө цаашаа дугуйран сууж байх шиг байна. Дугуйрсан хүмүүсийн эхэнд би сууж байна. Амарч байна. Нээг, хоёр, гурав, дөрөв, ...арван тав дахь хүн инээгээд байгаа харагдана. Шооч маягтай, бор царайтай, шовгор малгайтай. Дандаа эрчүүд. Гутлууд нь их сонин юм. Монгол гутал гэхэд их сонин юм. Монгол дээл өмсөөгүй, ангийн арьсаар хийсэн хүрэм шиг хувцастай, зарим хүн малгайнаасаа хар сортой арьс шиг юм унжуулсан байна. Амарч байгаа бололтой. Миний нойр их хүрч байна. Амармаар юм шиг. Морьд харагдахгүй байна. Би сүүлийнхээ улсыг харахгүй байна. Нэлээд хол байна. Улсууд ярилцаад шуугилдаад байна. Би хэвтээд урд талын гайхамшигтай өндөр шовгор уулыг харж байна.
-Голыг өгсөөд их хол явах бололтой. Их том биетэй улсууд байна. 800 гэсэн тоо санагдаад байна. Оройн сэруүн орж байна. Нэлээд хол гал түлж байна. Нэг, хоёр, дөрвөн тойрогны цаана гал гарч байна. Миний байгаа газар их том тойрог. Цаашаа ч бүр их тойрог байна. Зарим нь хагас тойргууд байна. Би их том жанжин юм шиг байна. Нэг их өндөр хүн миний хэрэгслийг авчирч байна. Хоёр том богцноос юм гартана. Улаандуу цэмбийг ногоон юмаар эмжсэн. Миний дэвсгэр юм болов уу. Ногоон юм нь даавуу биш ээ. Үйлчилж байгаа хүн их том хүн юм. Гутал нь харагдаж байна. Бүс мүс нь их мундаг юм аа. Шир юм байна. Дандаа тийм л хувцастай улс.
...Мөнгөн том хэт хутга, том, мөнгөн тансаг хэрэглэлтэй. Миний морины хазаар мөнгөн, магнайд нь улаан шүр суулгажээ. Миний хэрэглэл тансаг аа тансаг. Эмээлийн бүүрэг цагаан, Дөрөө нь сийлбэртэй цагаан. Их л эртний хүн байна даа. Аяга нь их сонин. Их том аяга гаргаж ирж байна, вааран юм уу их том юм. Янз бүрийн юм л байна. Эмээлийн бүүрэг нь их өргөн, цагаан. Дүрлэгэр дүрлэгэр нүдтэй, бордуу эршүүд хүмүүс байна. Харанхуй болсон. Тэнгэрт од түгсэн байна. Хоёр талын уул их сүрлэг өндөр юм. Одод ярайна. Хөхрөлдөөд идэж уугаад байгаа бололтой. Махан голдуу хоол байна. Шөл нь бор, хутгаж буй шанага нь зэс шанага, урт иштэй.
...Би хэвтсэн, уул их сайхан харагдана. Би унтаад байгаа юм уу. Би гол руу жийгээд уул руу дэрлэн хэвтэнэ. Улсууд гол руу толгойгоо харуулсан шиг байх юм. Саглагар модны дэргэд хоёр хүн байна. Миний зүүн гар талд эрэг дээр хоёр хүн байна. Тамхи татна. Миний... Ус шуугиад ямар сайхан юм. Морьд янцгааж байна. Манай морьд. Надаас нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа дахь хүн ямар их хурхирдаг юм. Байгаль их сайхан байна. Бүрээ барьсан хүн гарч ирлээ. Бүрээ дуугарч байна. Бүгд босцгоож байна. Морьд цуварч гол өгсөн орж ирж байна. Нэг их тод цагаан морь байна. Явах бололтой юм. Бүгд бэлдэж байна. Буу шийдэмгүй, том том сэлэмтэй улсууд. 1,2,3.....9,10-аад тойрог болсон юмуу даа. Бөөн бужигнаан. Нэг тойрогт 16-17 хүн. Нар гараагүй байна. Манай хэд завилаад суусан байна. Голоо өгсөх гэж байна. Мордоцгоож байна. Би юм хэлэхгүй байна. Хоёр салаа явна. Бүгд хөдөлсөн, том хавцлаар явж байна. Би түрүүнд нь явна. Ард цагаан морьтой хүн явна.
3 хоногийн дараа
Би гэртээ байна. Их том гэр байна. Хаяа шуусан байна. Маш их хонь бэлчиж буй нь харагдана. Морины шон байна. Морьд байна... Энэ бол регресст хүнийг оруулсан нэг л тохиолдлын жишээ. Регрессийн туршид оруулагч асууж, орогч хариулдаг бөгөөд харилцан ярилцах идэвхтэй хэлбэр байдаггүй. Яагаад гэвэл орогч гүн ховсдуулсан болохоор зөвхөн өгсөн командыг биелүулдэг. О.Жавзмаагийн дээрх , яриа бол асар олон асуултын үр дүнд бий болсон зураглал юм. Бөөгийн онгод орсон үед түшээ хийж байгаа хүн хэр туршлагатайгаас хамаарч яриа өрнөдөг. Хаана нь яриаг нь тасалж, хэдийд юу руу хандуулж, ярьж өгөхгүй байгаа зүй лийг нь хэрхэн яриулах вэ гэдэг түшээгээс ихээхэн хамаардаг. Гэхдээ энэ бол харилцан яриа байдаг бөгөөд онгодын төлөв байдлаас ихээхэн хамаардаг учраас хүссэн мэдээллээ олж авахгүй байх, далд битүү утгатай оньсого мэт хариулт сонсох нь элбэг. Бөөлөх нь тодорхой цаг үед амьдарч байсан хүний сүнстэй харьцаж буй бол регресс нь хүнийг өнгөрсөн үе рүү нь ховсын тусламжтайгаар аваачдагаараа ялгаатай.
Хүнийг регресст оруулах нь нэг талаас ухамсартайгаар тавьж буй асуулт, нөгөө талаас ухамсаргүйгээр өгч буй хариулт байдаг учраас нүдэнд нь биетээр харагдаж буй ямар нэг зүйлийн хэлбэр дүрс, харагдах байдал зэргийг л нарийвчлан тодруулах боломж сайтай. Бөө нь сүнс буюу оюун санаатай харьцаж байгаа учраас мөн ингэж тодруулахаас гадна учир шалтгаан, дотоод мөн чанарыг нь ухан гаргахдаа гаргууд. О.Жавзмаа түүх, угсаатны зүй судлалын талаасаа сонирхол татах асар олон мэдээлэл өгсөн боловч харамсалтай нь хөтлөгч тодруулан асуулгүй өнгөрчээ. Жишээ нь, гутал хувцасны тухай ярьж байхад илүү нарийвчлан асуусангүй. Бөө судлалын ажлаар явж байхдаа би нэг удаа уруд, мангуд гутал гэж онгод хэлэхтэй таарч тодруултал ерөнхийдөө монгол гутал мэт хэлбэртэй ч хошуу нь урт, түрий нь боомоороо одоогийн монгол гутлаас хамаагүй нарийхан, өсгий нь хойшоогоо илүү гарсан гэж хэлж өгч байв. Энэ бол түүхч судлаачдад хэрэгтэй чухал мэдээлэл юм. Туг нь ямар өнгөтэй, ямар дүрстэйг асуусангүй. 800 гэдэг тоо яагаад санагдаад буйн учрыг лавласангүй. Гурав хоногийн дараа гэртээ байхад нь гэрийн доторхийг тодруулан асуусан бол бас л хэрэгтэй мэдээлэл олдох байсан нь дамжиггүй.
О.Жавзмааг регресст оруулахдаа тодорхой он cap өдөр хэлэлгүй ерөнхий оруулсан учраас дахин энэ цаг үе рүү оруулж, дээрх мэдээллийг тодруулна гэдэг хэцүү. Гэхдээ яг энэ монгол цэргийн баатар байсан өөр цаг хугацаа руу нь аялуулж болох юм. Үүний тулд ойролцоогоор хэдэн ой руу аваачих вэ гэдэг асуудал гарна. Түүний түлхүүр нь 800 гэдэг тоо байж болно. Өөрөөр хэлбэл 800 жилийн өмнөх үе буюу 1210 он руу аваачвал сонирхолтой мэдээлэл олдож болох юм. Мөн 20-30 жилийн зайтайгаар урагш нь хөөгөөд байвал дээр өгүүлсэн цаг хугацааг олох нь магадтай ч үүний тулд ихээхэн цаг зарахад хүрнэ. Ер нь Д.Батсуурь гоц үзэгдэл сонирхон судлаач учраас хүнийг өнгөрсөн цаг руу аялуулахыг л урьтал болгосон болохоос түүх, угсаатны зүйн нарийн мэдээлэл авахыг хичээгээгүй гэдгийг энэ дашрамд өгүүлье. Гоц үзэгдэл судлаач Д.Батсуурь прогресс буюу ирээдүй цаг руу хүнийг аялуулах судалгаа туршилтын ажлаа саявтар эхэлсэн бөгөөд үр дүнг нь "Гэрэлт цалиг" сониноор дамжуулан уншигч олонд хүргэхээр тохиролцоод байна. Эцэст нь регресс хийх нь хүссэн хүн бүрийн ажил биш бөгөөд сайн багшгүйгээр оролдвол учрах үр дагавар нь ямар ч байж мэднэ гэдгийг хатуу сануулъя. Яагаад гэвэл энэ бол оюун санаагаар оролдож буй ажил. "Галаар наадвал осолтой" гэдэг сануулга энд шилжсэн утгаараа хатуу үйлчилдгийг анхааралдаа авагтун.

Титэм үг

Эрхэм залуус аа! Өөрийн замаа өөрөө бүтээ. Та нар амьдралын ямар замаар явах вэ гэдэг сонголтынхоо бэлчир дээр ирсэн байна. Баруун тийш явах уу, зүүн тийш явах уу, урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэх насандаа нэгэнт хүрчээ. Та бүхнийг аугаа их үйл хэрэг хүлээж байгаа. Тэрхүү аугаа их үйл хэргийг гүйцэлдүүлэх уртын урт аян бас хүлээж байна. Аяны харгуй мэдээж дардан биш, энхэл донхолтой, саад бэрхшээлтэй. Тэр бүгдийг зориг тэвчээр заан давах учиртай. Хүн бүхэнд өөрийн гэсэн амьдралын зам бий. Замаа зөв эхлүүл.

“Бараг бүх үйл хэрэгт хамгийн хэцүү нь эхлэл байдаг” учир эхлэлээ зөв тавихад туйлын нухацтай хандах ёстой. Сайн эхлэл ажил үйлсийн тал нь гэсэн үг ч бий. Амьдралын зорилгоо тодорхойл. Аливаа зорилгогүй амьдардаг хүмүүс их мөрний усанд хөвөн одох өчүүхэн зомголын хувь заяатай ив ижилхэн. Урсгал хайшаав, зомгол тийшээ. Тэд амьдралын замаар өөрсдөө ухамсартайгаар явдаггүй, харин тэднийг урсган авч явдаг юм. Урсгал даган хөвж явахгүйн тулд миний найз Ц.Балдоржийн хэлснээр “сөрж амьдар”. Сөрж амьдарсан хүн амжилтанд ч хүрнэ, алдрын оргилд ч гарна.

Амьдралынхаа утга учрыг мэд. “Амьдралынхаа утга учрыг мэддэггүй хүмүүс туйлын эмгэнэлтэй байдаг” гэж нэгэн ухаантан хэлсэн байна. Эртний скандинав хүний сүлд нь зээтүү байжээ. Түүн дээр “Бид зам хайж байна. Зам байхгүй бол замаа бий болгоно” гэсэн цэцэн үгийг сийлсэн байсан гэнэ. Тэд замаа бий болгосон. Одоо та нар өөрийн замаа хай. Байхгүй бол замаа бүтээ. Амьдрах эрчим буцалсан, чармайлт зүтгэлтэй, бүтээлчээр амьдрах замыг сонгон зорихоор эргэлт буцалтгүй хатуу шийдэх хэрэгтэй. Амжилт олсон ихэнх хүмүүс яг та нарын насан дээр өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байдаг. Ингэж чадсанаар тэд аз жаргал, алдар сууг олох замаа бүрэн чөлөөтэй нээж авсан нийтлэг нэгэн зүйл намтар цадигт нь байдаг юм. Македоны Александр хорьхон насандаа хаан ширээнд сууж, хорин таван насандаа тив дэлхийг эзэгнэсэн хаан болсон. Тэр үе, одоо цаг хоёр чинь тэмээ, ямаа шиг өөр шүү дээ. Би одоо цагт дэлхийг эзэгнэсэн хаан болох юм уу гэж өнгөцхөн, гоомой бодож магад. Тиймээ, одоо цагт ч гэсэн дэлхийг эзэгнэсэн хаан болох бүрэн боломжтой. Та нар усан тэнэг биш, төрөлхийн ухаалаг хүмүүс. Тэр тусмаа хүн бүрт тодорхой сод ухаан бий. Хэрэв түүнийгээ нээж олоод, хөгжүүлж чадвал тэр сод ухаан, авьяас билгээрээ ертөнцийг дагуулах боломж бий. Угаагч хүн насан туршдаа чин сэтгэлээсээ даавуу угаасаар бурхан болж, диваажинд очиж болно гэж ном сударт бичсэн байдаг нь зүгээр ч нэг хоосон үг биш байх. Та нарын хэрэглэж байгаа интернэт хэмээх их хаант улс дэлхийг бүрхэн эзэгнээгүй гэж үү? Та нарын сонирхон үзэж байгаа киног ертөнцийн өнцөг булан бүрт үе тэнгийнхэн чинь амтархан үзэж суугаа. Энэ бүхнийг тануусын нэгэн адил усан нүдтэй, цусан зүрхтэй төрсөн хүн бүтээж, дэлхийг эзэгнэн мандаж байна. Та нарын сонсох дуртай хамтлаг, дуучдыг орон орны залуус шимтэн сонсож байгаа. Тэд хүн төрөлхтний оюун санааг эзэмдэн, байлдан дагуулж од болон гялалзаж байна. Эд цөм залуу насандаа од болсон шүү дээ. Та нар ч тэдний нэгэн адил их үйлсийг бүтээн цогцлуулж чадна. Энэ бидний хувьд санашгүй санаа, гэтэлшгүй даваа, тэдний явдаг харгуй тусдаа гэж бодож яваа бол туйлын буруу. Амьдрал гэдэг ямагт урагш тэмүүлж, өөдөлж өгсөж, боловсорч, зорьсондоо хүрэхийн нэр. Аугаа зүйлд аугаа эрч хүчээр л хүрнэ. Тэр эрч хүч та нарт байгаа. Одоо харин дээд зэргийн хичээл зүтгэл гаргаж шавхагдашгүй эрч хүчээ дайчлан ашиглах хэрэгтэй.

Хүний дур зорго гэж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй мөртлөө замыг зааж залж явдаг шидэт зүйл бий. Дур зорго дөнгөж сургаж эхэлж байгаа эмнэг үрээ шиг зүг чиггүй, хамаа намаагүй, хар хурдаараа цойлон урагшлах гээд байдаг. Ялангуяа залуу хүний дур зорго ёстой л дөрвөн зүг найман зовхист тэмүүлэн тэлүүлэнэ. Замаа бүтээхэд дур зоргоо зөв залах нь онцгой чухал үүрэгтэй. Дур зорго нь хүн өөрөө хэнтэй ч хуваалцахгүйгээр насан туршдаа төгс өмчилж чадах цорын ганц өв хөрөнгө юм. Түүнийгээ хааш нь залж, юунд зарцуулах нь чиний эрх. Дур зоргыг зөв тал руу хандуулах уу, буруу тийш залах уу гэдэг нь хүн бүрийн өөрөө хариуцан шийдэх асуудал. Зугаа цэнгэл хийгээд тачаал хөөхөөр зүглэж чиглэсэн дур зорго богино хугацааны дотор чөтгөр шулмын мөн чанарт хувилж, оюун ухаан нь түүний боолын боол, босгоны шороо болон дарлагдах аюултай. Атаа жөтөө, шунал тачаал, мунхарлын хар хорыг сэтгэлдээ бүү тариал. “Муу үр хурдан соёолдог” юм. Муу үр нэгэнт соёолсон бол түүнийг дарж авахад бэрх болно. Хүний шунал тачаал цадигаа алдахаар сэтгэлийн сайхнаа гээж адгуус болох осолтой. “Ямар ч бодож санах зүйлгүйгээр, ёс зүйгүйгээр зугаа цэнгэлд автсан хүмүүсийн амьдралд үнэ цэнэ гэх юм байдаггүй”. Мод цэцэглэхийн тулд эх дэлхийн газар шороонд үндэслэх учиртай. Хүн цэцэглэхийн тулд дур зоргоо зөв зүгт залах ёстой. Сайн сайхныг хөөцөлдөхөөр зүглэж чиглэсэн дур зорго амжилт бүтээл, алдар хүндийн индэр рүү чамайг хөтөлж, оюун ухаан оройн дээд чимэг болон хүндлэгдэж, үнэний амт шимт, эрх чөлөөний баяр баяслаар халгиулна.

Замаа бүтээхэд чинь мэдлэг хэмээх их хүч чамд туслана. Гэхдээ хуурай хусран мэдлэг хэнд ч хэрэггүй. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, хэрэгжүүлэх тийм мэдлэг чиний замыг гэрэл гэгээ болон гийгүүлнэ. Бүх хэрэгцээг чинь бэлэн зэлэн бэлдээд, цэцэг барин тосч байдаг амьдралын зам хаа нэгтээ бий гэж хууртан андуурав. Тийм өөгүй тэгш, галт тэрэгний зам шиг гажих займчих чөлөөгүй зам өдий хүртэл хэнд ч заяагаагүй. Ийм замыг аль нэгэн ачтан засан өгч, хөтлөн аваачна гэж амаа ангайн, гараа тосон хүлээвэл холын зэрэглээг голын ус гэж андууран хөөсөөр цангаж үхдэг гөрөөсний гунигт хувь заяанаас өөрцгүй тавилан чамайг хүлээнэ. Амьдралын замыг амар хялбараар төсөөлж болохгүй. Хүний амьдрал гэдэг сайн муу нийлж сав дүүрдэгтэй л адил юм. Тиймээс таатайд нь уягдахгүй, таагүйгээс нь дөлөхгүй амьдралыг иж бүрнээр нь хүлээн авч туулах сэтгэл зүйн бэлтгэлтэй бол. Ингэж чадсан нөхцөлд амьдралд чинь тохиож болох аагим халуун ган гачиг ч, хахир хүйтэн зуд ч чамайг сөхрүүлж дийлэхгүй. Толгодын цаана зовлон отож, инээдэн цаана нулимс нуугдаж, цэцгэн цаана өргөс арзайдаг гэдгийг таньж ухааран, хувь зохиолын хамгийн сайханд тэмүүл, гэхдээ адгийн мууд нь бэлэн байгтун.

Хямдхан амьдрал энэ орчлонгийн хаана ч байхгүй. “Өөртөө хямдхан амьдрал хайж яваа хүн л жинхэнэ өрөвдөлтэй нэгэн” байдгийг мэдээрэй. Байхгүй юмыг хайна гэдэг ухаангүй хэрэг. Харин “олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж явах” нь ухаантай хүний үйлдэл.

Замаа бүтээхэд эр зориг чамд гайхамшигтай тус болно. Зүрх зоригтой хүн шиг хувьтай хүн үгүй. “Аймхай хулчгар хүн гамшигт унадаг” гэж сударт өгүүлсэн байдаг бол Оросын цэргийн алдарт жанжин Суворов “Зориг зүрхгүй хүн заавал ялагддаг” гэх үгийг үргэлж хэлдэг байж. Аймхай хулчгар, эргэж хургасан хүн эхнээсээ л үүнийг хийх бололцоогүй гээд бодчихдог тул зорьсондоо хүрч чадалгүй мохдог. “Зориг байгаа газар зам нээгддэг”. Их эртний энэ зүйр үг эргэлзээгүй үнэн билээ. Ямар нэг зүйлийг хийе бүтээе гэж зориглон шийдсэн хүн олон тооны саад бэрхшээлийг итгэлтэйгээр сөрж, туулан давж, зорьсондоо нүүр бардам хүрдэг. Би заавал чадна гэсэн бодлыг зүрх сэтгэлдээ тээж яваа хүний хийхээр зорьсон арван зорилгын найм, ес нь лав биелнэ байх аа. Зүрх сэтгэлээсээ шийдсэн шийдэл авьяас чадварын охин тэнгэрийн онгод хүчийг шингээж авдаг болохоор эргэлзээгүй биелнэ.

Амьдралын замаа засахдаа авхаалжтай сэргэлэн, ажиг мэдрэмжтэй бай. Агшин бүр авхаалжтай байж чаддаггүй хүмүүс л эргэн тойрондоо зохиомол хана хэрэм босгож, тэрэн дотроо нойрмоглож үүрэглэж сууна. Ямар ч орчин нөхцөлд авхаалж мэдрэмжтэй зохирч зохицож сур. Яг л сүү шиг. Сүүг аяганд хийвэл аяганы хэлбэрт орно. Бортгонд хийвэл тэр хэлбэрт очно. Сүү шиг цагаан сэтгэлтэй, тэгээд сүү шиг уян налархай байгтун. Чиний явах замын зургийг хэн ч бэлдээгүй. Чи өөрөө зурж, өөрийн мөрийг үлдээж явна. Зөв замаа олохын тулд чи олон удаа буруу хаалга тогшиж мэднэ. Энэ бүхэндээ гуниж гутрах хэрэггүй. Зөв замаа бүтээж чадна гэдэг итгэлээ л хэзээ ч хаяж, гээж болохгүй. Өөрөө замаа олоогүй байж бусдад замчлах гэж бүү мунгина.

Залхуу хүний амьдралын зам намагт вааглах мэлхийнийхтэй төстэй. Залхуу залхагийн муу зуршилд идэгдэж, залхуу хойргод уусаж, үүлгэртэж амьдрах нь орчин цагийн залуу хүн чиний амьдралын зам байж яавч болохгүй гэдгийг бодогтун. Бүх хүн амжилт ололтын оргилд цойлж, амьдралын зам нь гэрэл цацарч явахгүй ээ, мэдээж. Гэхдээ хүн бүр байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, түүнээсээ алхам алхмаар урагшилж, аажим аажмаар дээшлэх эр зориг, эрмэлзэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. “Буй байдалдаа сэтгэл хангалуун явья гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих”.

Амьдралынхаа гэрэлт замыг чи өөрөө бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй бай.

Маш сонирхолтой мэдэхэд илүүдэхгүй зүйлс-2

Queue буюу оочирлох, дараалах гэсэн Англи үг нь сүүлийн 4 үсэг нь солигдсон ч адилхан дуудагддаг цорын ганц үг юм.
# Цох (Beetle) нь яг алим шиг , соно (wasp) нь яг хатаасан самар шиг өт(worm) нь яг шарсан гахайн мах шиг амттай байдаг байна
# Rhythm буюу ритм нь Англи хэлний эгшиггүй хамгийн урт үг юм
# Жоом нь толгойгоо таслуулсанаасаа хойш хэдэн долоо хоног ч амьдарч чаддаг байна.
# Хүний хөлний яс нь бетоноос хүчтэй байдаг юм байна.
# Хүн өөрөө өөрийнхөө амьсгалыг дарж хэзээ ч өөрийгөө алж чадахгүй.
# Ром нэртэй хот тив болгонд нэг байдаг юм байна.
# Хүний зүрх өдөрт 100,000 удаа цохилдог байна.
# Солгой гартай хүмүүс баруун гартнуудаас 9 жилээр цөөн амьдардаг нь тогтоогдсон байна.
# Таны хавирга амьсгалах тоолонд чинь буюу жилд 5 сая удаа хөдөлдөг.
# Заан бол үсэрч чаддаггүй цорын ганц хөхтөн амьтан юм.
# Хурууны хээ шиг хүн бүрийн хэл өөр өөр хээтэй
# Гарын хумс хөлийн хумснаас 4 дахин хурдан ургадаг
# Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин их нүдээ анивчдаг байна
# Адольф Гитлер нь цагаан хоолтон байсан
# Зөгийн бал нь мууддаггүй ганц хүнсний зүйл
# Бүтэн сайнаар эхэлдэг сар заавал 13 ны Баасан гаригтай байдаг байна
# Кока Кола нь будагч бодис хийдэггүй бол ногоон өнгөтэй байх байсан байна
# Жил бүр могойноос илүү зөгийнд хатгуулж маш олон хүн үхдэг байна
# Жирийн балын харандаагаар 35 милл зураас зурах буюу 50000 Англи үг бичигддэг байна
# Зарим өтнүүд өлссөнөөсөө болж өөрийгөө барьж иддэг
# Дельфин нь нэг нүдээ нээлттэй унтдаг
# Хүн хэзээ ч нүдээ нээлттэй найтааж чаддаггүй
# Дэлхийн түүхэнд хамгийн удаан ниссэн тахиан амжилт нь 13 секунд гэнэ
# Эмгэн хумс нь 4 хамартай
# Шар шувуу нь цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу
# Чарлес Осборн гэгч хүн тасралтгүй 69 жил зогьссон байна
# Энгийн хүн өдөрт заалттай 10 удаа инээдэг
# Тахианы нүд нь тархинаасаа том гэнэ
# Та бүхэнд таалагдсан байх....

Маш сонирхолтой мэдэхэд илүүдэхгүй зүйлс

  • Хүн найтаах тэр агшинд хүний биеийн бүх үйл ажиллагаа түр зогсдог, зүрх хүртэл
  • Дэлхийн хүн амын 7% нь солгой
  • Дэлхий дээр минут бүр 7 хүн нохойнд хазуулж эмнэлэгт хүргэгддэг
  • Хүүхэд төрөхдөө тойггүй төрдөг 2-6 насанд үзэгдэж эхэлдэг
  • 50 настай хүн дунджаар 5 жилийг оочерт дугаарлаж жагсаж өнгөрөдөөг (пээ одоо тэгээд яанаа ямар урдуур нь дайраад байлтай биш)
  • Шүдний сойз 1498 онд анх зохион бүтээгдсэн
  • Компьютер хэрэглэгч жирийн нэг хүн минутанд 7 удаа нүдээ цавчдаг
  • Хүний хөл үдээс хойш бусад үеээс маш том байдаг
  • Дэлхий дээр хойшоо эргэж харахгүйгээр ард талаа хардаг 2 амьтан л байдаг тэд бол туулай мөн тоть
  • Их Британы ханхүүд болох Charles William 2 хэзээ ч нэг онгоцоор хамтдаа явж үзээгүй учир нь ердөө л гэнэтийн ослоос болж гэнэ
  • Harley Davidson мотоцикл анх 1903 онд зохион бүтээгдсэн ба карбюратор нь улаан лоолын лааз байжээ
  • Цагаан баавгай солгой гартай цорын ганц амьтан
  • далайн од тархигүй
  • Marlboro Компаний анхны үүсгэн байгуулагч эзэн нь уушигны хорт хавдараар үхсэн
  • Хүмүүс сэргэхийн тулд 1аяга кофе уудаг гэвч үнэндээ алим нь кофенээс хэд дахин илүү сэргээх шидтэй
  • Гэрт үүсээд байдаг тоос нь үнэндээ та бидний үхэжсэн арьс гэнэ
  • Гахай хэзээ ч тэнгэр харж чадахгүй
  • Эмгэн хумс нь юм идэхгүйгээр 3жил болж чадна
  • ,111,111 x 1,111,111 = 1234567654321
  • Муур 100-аад авиа гаргаж чаддаг байхад гөлөг дөнгөж 10-хан авиа гаргадаг байна.
    * Oxford-ийн толиндох хамгийн урт үг нь pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis
  • Хэрвээ Барби хүн байсан бол 39-23-33 гэсэн харьцаатай бүсгүй байх байна
  • Дэлхий дээр хамгийн эрт аав ээж болсон хүмүүс бол 8 9настай Хятадын иргэд юм
  • Хүний хамар болон чих амьдрах хугацааны туршид тасралтгүй өсөж өөрчлөгдөж байдаг
  • Анааш хэзээ ч ханиалгадаггүй чадах ч үгүй гэнэ
  • Сансарт хүн уйлж чадахгүй учир нь дэлхийн татах хүч байхгүй
  • Да Винчи Мона Лиза-ийн уруулыг нийт 12 жил зурсан
  • Үнээд хөгжим сонсгоод саавал хэд дахин их сүү өгдөг гэнэ
  • Хүүхэд хавар бусад улирлаас илүү маш хурдацтай өсдөг
  • дэлхийн хүн амын 50 хувь нь ерөөсөө утас авч (хариулж) үзээгүй
  • Хулгана морь 2 бөөлжиж чаддаггүй
  • Хэрэв та 1цаг тасралтгүй утсаар ярьвал чихний хулхи 70 дахин ихэснэ

Мэдэхэд илүүдэхгүй-3

- Хүн бол тэгш зураас татдаг дэлхий дээрх цорын ганц амьтан.
- Хүн амьдарлынхаа туршид үсээ авахуулахгүй ургуулбал 725 км болно.
- Хүн инээхэд 17 булчин ажилладаг.
- Хүний ДНК 80.000 ген хадгалдаг.
- Францаар гарыг хурууг пус, индекс, мажор, анюлэр, орикюлэр хэмээн нэрлэнэ
- Хүний зүрхний том жижгийн хэмжээ гарынх нь атгалттай адил байдаг. Ойролцоогоор 220-260 гр.
- Хүний биед дөрвөн төрлийн минерал бий. Тэр нь апатит, арагонит, кальцит мөн кристобалит.
- Хүний биед байх нянг цуглуулаад хэмжвэл ойролцоогоор 2 кг болно.
- Хүний тархинд секунд татумд 100.000 удаагийн химийн урвал явагддаг.
- Хүүхэд төрөхдөө өвдөгний нүдгүй төрдөг. Тэр нь 2-6 насанд ургаж гүйцнэ.
- Насанд хүрсэн хүн өдөрт 23.000 удаа амьсгална
- эмэгтэй хүний бие насан туршдаа 7 сая орчим өндгөн эс ялгаруулдаг
- Хүний нүд 10.000.000 төрлийн өнгийг ялгадаг.
- Аманд 40.000 төрлийн нян байдаг.
- Нүдээ нээлттэй найтааж болдоггүй.
- Хүний хамгийн хүчтэй болчин бол хэл юм.
- Амтлах эрхтэн 2000 орчим рецептийг мэдэрдэг.
- Зүрх жилд 36.000.000 удаа цохилно.
- Цэнхэр нүдтэй хүн хэт өвчлөмтгий байдаг
- Гарийн хумс хөлийнхөөс дөрөв дахин хурдан ургадаг.
- Арьс амьдралын явцад 1000 удаа өөрчлөгддөг

Өөрийгөө хүмүүжүүлэх 12 зөвлөгөө

1. Алдаагаа даван туулж сур
Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах үр дагавараар нь тунгааж сур. Жишээ нь чи нөхрөөсөө салсан бол амьдралынхаа 5 жилийг хэрэггүй амьтантай өнгөрөөснөө уучилж боломгүй алдаа гэж тооцож байгаа. Үүнийгээ өөрөөр дүгнэх гээд үзээч. Мэдээж чи багагүй туршлага суусан болохоор дараагийн байдал шал өөр болно. Одоо бол чи аливаа асуудал ямар үр дүн авчрахыг мэддэг болсон учир алдаагаа давтахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ.
2. Бүгд муу байвал сайны тухай л бод
Эргэн тойронд дайсагнал байгаа боловч эцэстээ тэр бүхнээс эерэг талыг олж болно. Хүлээцтэй хандвал та хэзээд ялагч байх болно.
3. Данс хөтөлж бай.
Зүгээрч нэг данс биш, маргааш бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ цэсэнд бичээд гүйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай. Цэс гэдэг нь зөвхөн данс байх зорилготой биш учир хэд хэдэн цэстэй байх нь өөрийнхөө өмнө буруутай болохоос таныг аварна гэж сэтгэлзүйчид үздэг. Тиймээс нүдэнд байнга харагдахаар газруудад төлөвлөсөн зүйлүүдээ жижиг хуудаснуудад бичээд наачих нь тун ашигтай.
4. Юун дээр чи цаг алддагаа шинж.
Цагийг алдах ёсгүй. Жишээлэхэд ажлын цагаар найзтайгаа утсаар бүү чалч, харин дасгалын заал юмуу бассейнд түүнийгээ аваачвал эрүүл мэндэд ч хэрэгтэй. Оройн хоолны дараа бүх гэрийнхнийхээ сав суулгыг угаах гэж ядаж байхын оронд одооноос эхлэн “хоол идсэн гартай хүн бүр ээлжилж угаана” гэсэн хүмүүжлийн шинэ хөтөлбөр дэвшүүллээ гээд орхиж сурах юм бол хагас жил ч хүрэхгүй хугацаанд хөтөлбөр чинь хэрэгжсэн байх болно.
5. Шийдсэнээ хэрэгжүүл.
Чи амтлаг зүйл идэхгүй байхаар шийдсэн бол идэхгүй л байх хэрэгтэй. Энэ бол хийрхлийн нэг удаагийн салхи биш, сайтар бодсон шийдвэр гэж өөртөө хэл. Тэгээд хүнсний лангууны дэргэдүүр нүд анин өнгөрөх бус дэргэд нь удаан зогсож энэ жигнэмгүүд чиний ходоодонд орохоороо ямар гээч муухай бодис болон хувирдгийг тодруулан бодох хэрэгтэй. Удаан зогсох тусам сайн ойлгох болно. “Та хүсч байна уу?” гэсэн худалдагчийн үгэнд “Зүгээр баярлалаа. Би амттаныг ойшоодоггүй юм” гэж хүйтнээр хариулаад гарч яв. Энэ дасгалыг 3-4 удаа давтаад та илэрхий амрах шиг болж бялуунууд хорхойн чинь хүргэхээ болино. Гол нь та өөрөөрөө бахархаж, хэлснээ хийдэг ховорхон хүмүүсийн нэг болж чадна. Хамгийн гол нь чи шийдсэнээ л хийх ёстой.
6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хуримтлуул.
Амьдрал эгэл хэсгээс бүрддэг. Чамд уйтгартай мэт санагдах хийгдээгүй бяцхан зүйлсийг хуримтлуулахгүй байхыг хичээ. Тэднийг шуурхайлан хйгээд л бай. тэгвэл чи амралтын өдрөө тавтай өнгөрөөж, утсаар ажил ярихгүй, угаалга хийхгүй, харин ханьтайгаа орондоо хэвтэх завтай болно.
7. Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай.
Зорилго нарийн байх тусам гүйцэтгэгдэх магадлал өндөр байдаг. Жишээлэхэд орой чи диван дээр хэвтээд энэ жил яавал англи хэл сураад бас жолоочын үнэмлэхтэй болох вэ гэж бодож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чи хатуу шийдээд 11 сард ойролцоо байгаа авто сургуульд хандаж 12 сард суралцахаар тохиролцсон байх жишээтэй. Хүн нэгэнт төлөвлөсөн зүйлээ хийх магадлал өндөр байдаг. Мөн төрөхөд бэлдэх, машин худалдаж авах, албан тушаал дэвших, бага насны мөрөөдлөө биелүүлэх зэрэг хугацаагаа багцаалдаг байх нь ашигтай.
8. Зорилгоо багцалж тодорхойл.
Чамд шаардагдах зүйл олон байж болно. Хуудас цаас аваад энэ насандаа амжуулахаар үнэхээр мөрөөддөг зүйлсээ “Миний зорилго” гэсэн гарчигтайгаар бич. Нэлээд хэдэн жижиг зорилго нийлээд ганц зорилго болж ч болох шүү дээ. Зорилгоо биелүүлж чадаагүй ч санаа зовох хэрэггүй, ямар ч байсан чи хийсэн шүү дээ. Юу ч хийгээгүй залхуу новштой адилхан байгаагүй учир. Амжуулаад ирэхийн цагт цааш өөр ихийг хиймээр санагдаж байнга урагшаа давшиж, амжилтандаа урамших болно.
9. Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо.
Илүү сайн гэгдсэн жижиг зүйлсийг бүү орхи гэж өөртөө байнга ярьж бай. жижиг байтугай өчүүхэн зүйлийг ч бүү орхи. Дургүй гээд зүгээр байж байхын оронд ажил чинь таалагдахгүй байвал өөр газар оч. Өөрөө өөрийгөө хамгаалж, хүссэнээ хийж сур. Чиний нэг сайн нөхөр чинь “чиний энэ ажил хэнд хэрэгтэй юм бэ?” хэмээн чиний ажлын тухай утгагүй зүйл ямагт хэлдэг байж болно. Энэ нь чамайг доромжилж байгаа бол “Үүнээс хойш ажлын тухай яриа хориотой” гэж хэлээд бүтэхгүй бол таг дуугүй болох хэрэгтэй. Тохирох няцаалт өгөх чадварыг сэтгэл зүйчид өөрийгөө хүндэтгэх ёс гэдэг юм. Энэ нь чиний хууль ёсны эрх бөгөөд жинхэнэ амжилт нь өндөр зэрэглэлийн хүнд л олдоно гэдгийг санаж яв.
10. Ажил үйлсээ эргэцүүлэн тунгаа.
Дэмий бүү тэнэглэ. Долоо хэмжиж, нэг огтол гэсэн ардын цэцэн үг бий. Энэ үг хувцас авахаас эхлээд хадамд гарахад хүртэл хамаарна. Иймээс ямар нэг зүйлийг хийхдээ урьдаар хэдэн асуулт өөртөө тавь.
- Хэрэв би үүнийг ганц өдөр ялгаад тавьчихвал маргааш ялгах хүсэл дахин төрөх үү?
- Үүнийг би хийсэн нөхцөлд дор хаяад юу авах вэ? Сайндаа юу авах вэ?
- Юу ч хийхгүй бол яах бол?
- Чухам эцэстээ би юутай болох вэ? Тэр ч байтугай юу алдах бол гэх мэтчилэн байнга дүгнэлт хийж бай.
11. Сайхан амьдрахыг хүсвэл хөдөлгөөнтэй байж сур.
Ажил чинь бүтэхгүй байвал өөр ажил ол. Чамайг өөр хаа нэгэн газар маш том амжилт хүлээж байж ч болох шүү дээ. Шинэ хархүүтэй өмнө нь учраа ололцоогүй бол тэр л биз, бусдаар дамжаад ч болов аятайхан боломж гарах байлгүй. Тиймхэн юманд шаналж суухийн оронд илүүдэл жиндээ санаа зовж аэробикаар хичээллэж эхэл.
12. Эрхэмлэх цагаа өдөр бүр онцгойлон зааглаж бай.
Үүний тулд ойрын үеийн төлөвлөгөөгөө сайтар бод. Шинэ бүртгэл гаргаж, хийсэн зүйлээ тунгаан, хуучин заримыгаа дар, бүхнийг шүүн тунгаа.