Tuesday, May 18, 2010

Амьдралаа шинээр эхэлмээр байна уу?

Амьдрал чинь нэгэн хэвийн уйтгартай санагдаад ямар нэгэн мэдэрч таньж үзээгүй ахуйг мөрөөдөж байна уу? Хэрэв тийм бол өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хийж буй зүйлээсээ эхэл. Дургүй зүйлээ орхиж дуртай зүйлдээ ханцуй шамлан ор. Орой болгон орондоо ороод та юу боддог вэ? Ихэнхдээ хэрэггүй зүйлс боддог гэвэл буруутахгүй л болов уу. Гэтэл түүний оронд орой болгон тухайн өдрөө юу хийж бүтээснээ бодож дүгнэж бай.

Инээмсэглэл. Таныг юу инээлгэдэг вэ? Аль болох их инээж, бусадтай хамт хөгжилдөхийг хичээ. Эсвэл та байнга олон хүмүүсийн дунд байж, өөртөө цаг зав бага зарцуулдаг бол аль болох ганцаараа байж, өөртөө их цагийг зарцуулах хэрэгтэй.

Амьдралын хэв маяг. Сайхан амьдрахын тулд хамгийн чухал гэсэн зүйлдээ тэмүүлж, түүнийхээ төлөө зүтгэ. Та хүмүүсийн юу бодож байгааг үл хайхран зөвхөн өөрийнхөө төлөө амьдар. Өөрийнхөө хувьд юу хамгийн чухал байгааг олж мэд. Таныг юу баярлуулдаг вэ? Ямар үед таны сэтгэл хөдөлдөг вэ? Та ямар үед аз жаргалыг мэдэрдэг вэ? Зөвхөн түүнийхээ төлөө амьдраад үз.

Зөн совиндоо итгэ. Танд заримдаа гэнэт ямар нэг санаа орж ирэх тохиолдол байдаг уу? Эсвэл сонирхолтой зүүд зүүдэлдэг үү? Тэгвэл та дараагийн хэдэн сар зөн совингоо сайн сонс. Далд ухаан тань танд юу хэлэхийг хичээгээд байгааг мэдэх гээд оролдоод үз. Түүний дагуу амьдралаа явуулаад үз. Үүнийг ашиглаад хөгжилдөөд ав. ТВ-ээр орой ямар кино гарахыг таагаад үз. Эсвэл танруу хэн нэгэн утасдвал хэн байж болохыг таа. Та өөрийн зөв совингоо хөгжүүлж болно шүү дээ.

Шинээр сэтгэ. Аливаа шинэ зүйлийг эхлэхэд хуучин зүйлс дандаа саад болж байдаг. Тэгвэл хэрхэн шинэ зүйлсийг амьдралдаа бий болгох ёстой вэ? Таны эргэн тойронд ямар зүйлс танд саад хийгээд байна вэ? Тэдгээр зүйлсийн жагсаалтыг гарга. Тэгээд аль болох тэдгээр зүйлсийг өөрөөсөө холдуул. Харин хассан зүйлсийнхээ оронд шинэ зүйлсийг гаргаж ир. Тэгэж байж та жинхэнэ амьдралаа өөрчилж чадна.

Сайн сайхан зүйл бод. Хүн ямар нэг зүйлийг бодох нь тархинд яг үр суулгаж байгаатай адил байдаг. Хүний амьдрал бодож сэтгэж байгаагаасаа ихээхэн шалтгаална гэдэг. Тэгэхээр бид цэцэрлэгчид л гэсэн үг. Бид сайхан зүйлсийг бодох тусам цэцэрлэг өнгө өнгийн цэцэгсээр дүүрэн байх болно. Та өөрийн оюун санааныхаа цэцэрлэгээ ямар байгааг нэг сайн ажиглаарай. Тэгээд муу санаа бодлуудаа зулгааж хаяад сайн бодол санааг суулга. Өдөрт хүний тархинд 60000 бодол эргэлддэг. Харин хэд нь эерэг, хэд нь сөрөг байдаг бол? Аль болох сөрөг бодлуудыг өөрөөсөө авч хая. Сөрөг бодлуудаа эерэг бодлуудаар соль. Бодол үйлдлийг бий болгодог, үйлдэл үр дүнг бий болгодог. Муу зуршлаа хая. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг санаж бодох хэрэггүй. . Аливаа зүйлийг хийхэд гаргаж байсан алдаа, эвгүй байдалд орж байсан муу дурсамжууд санаанд орж, бидний үйлдлийг хорьж эхэлдэг. Энэ болгонд бид боломжуудаа алдана. Тиймээс өнгөрсөн зүйлсийг орхиод, одоо цагт л амьдарч сур. Тэгсэн цагт та амьдралаас боломжуудыг алдахаа болих болно. Амьдралынхаа мөч бүрээс таашаал ав. Өдөр бүрийг баярлаж өнгөрүүл. Хайртай хүмүүстээ баярлаж талархаж явдгаа байнга хэлж бай.

No comments:

Post a Comment