Tuesday, May 11, 2010

Хөхүүт хонгор

1950 –иад оны сүүлчээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын Соёо Сэрээнэнгийн хөхүүт хонгор хэмээх хурдан хүлэг Бүрд сумынхаа наадамд завсаргүй тав түрүүлж, хавь ойрын сумдад болон бусад наадмыг чимж байсан хөх махныхаа дээр ооно адил тасархай хөхүүтэй үнэнхүү хурдан морь байсан тухай нутгийн өвөгчүүл, түүнийг унаж хурдлуулж байсан өдгөө 60 насны сүүдэр зооглож яваа Хархорин сумын харьяат Сэрээнэнгийн Галдандорж гуай хуучилж билээ.

Сэрээнэн гуай нутаг зэргэлдээ орших Дашзэвэг гэдэг тарвагчин хүний хонгор морийг магтаж манай хүн мөн чхурдан морийг тарвага зөөсөөр гундааж гүйцлээ хэмээн байнга ярисаар 1953 онд нуруугүй туранхай хонгор морийг нэг морь, дээрээс нь сайн ат өгч худалдаж авчээ. Энэ жилээ сумынхаа баяр наадам гуч гарган хурдлаж харин дараа жилийн наадмаас завсаргүй тав түрүүлжээ.

1959 онд Монгол улс даяар Оюутан залуучуудын анхдугаар наадам спортын төрөл бүрээр зохион байгууллагдсан бөгөөд аймаг бүр сумддаа хавар хурдан морины уралдаан зохион байгуулж түрүү моридыг аймагтаа урилгаар оролцуулан том хэмжээний наадам зохион байгуулжээ.

Хонгор морь Бүрд сумандаа түрүүлсэн тул аймгийн зохион байгуулсан уралдаанд оролцох урилгаар шагнагдаж Өвөрхангай аймагтаа анх удаа очиж уралдсан байна.

Энэ уралдаанд Хархорин сумынхаа наадамд олон түрүүлсэн Гүрсэдийн Бор, Аймгийн наадамдаа 3 түрүүлсэн хожил тав түрүүлсэн Хайрхандулаан сумын Арцатын Бор гээд нутаг нутгийн цуутай хурдан хүлгүүдээс магнайдаа тоосгүй зохион байгуулагчийн ява мотоцикльтэй уралдан хол түрүүлэн 1959 оны гахай жил Ардын хувьсгалын 38 жилийн ой,Үндэсний их баяр наадмаар нутгаасаа сарын өмнө гарсан Сэрээнэн гуай Хонгор морио хүү Галдандоржоор унуулан мордуулжээ.

Анх удаа 400 гаруй хурдан хүлэгтэй уралдаж байгаа морь унаач хоёр шинэдэн уралдааныг өнгөлж гарч нилээн хол тасарсан хойноо зам жаахан гажиж төмөр утсанд орооцолдон унжээ. Хүү босож морио алдалгүй барьж чадсан ч энэ үед морьд нөмөрөн орж иржээ. Галдандорж хүү мориндоо мордож чадалгүй мунгинаж байтал Архангай аймгийн Хашаатаас бие биеэндээ хань болж ирсэн унаач хүү мөн зохион байгуулах комиссын машин ирж моринд нь мордуулан явуулжээ. Хүү ч явж өгч Адисийн даваа давтал мөн олон морь ардаа орхиж даваан дээр гарч иртэл ар дагаад морьд цувсан байсан тэгээд зүтгэсээр барианд ороод ааваасаа хэд вэ гэж асуухад 9 гэж хэлжээ гэтэл би идээд идээд барагддаггүй яасан олон адуутай газар вэ хэмээн энэ жижиг гараараа яармагийн дэнжийг цохиж уйлж байлаа тэгээд Улсын баяр наадмын наадмын дараа тойруулгын уралдаан зохион байгуулах сургаар мань хоёр түүнд бэлдэж 3 хоножээ. Тойргийг 4 тойрч уралдсан бөгөөд гадаад дотоод нийлсэн 6 морь уралдсан хонгор морь ямар ч наадамд тархилж гарна харин энэ удаа гараан дээр нэг том тоомсог морины ард хоцорч билээ . Тэр тоомсог хоёр бүтэн тойрог өмнө явж гурав дахь тойрог дээр би түрүүлэн явсаар энэ уралдаанд түрүүлсэн юм даа түүнээс үлдсэн энэ үнэмлэх л үлджээ хэмээн Галдандорж гуай хуучилж билээ.

МСУ-ын “Арвагар хээр” холбооны тэргүүн МУ-ын манлай уяач Т.Энхбат Монгол түмний цуут хурдан буядын нэгэн төлөөлөл энэ хурдан хүлгийн хөшөөг аавынхаа төрсөн нутаг Бүрд сумын нутагт босгохоор ажиллаж байна.

Уг хурдан морины хөшөөг нутгийн бизнесменүүд ивээн тэтгэж байгаа ба анхны эхлэлтийн ажлыг өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмаар хурдан хээр морио 6-д хурдлуулж байсан Бүрд сумын уугуул Барилгын зураг төслийн “Зуун найм “ ХХК-ны захирал Чүлтэмийн Бүргэдээ 500 мянган төгрөгөөр ивээн тэтгэж үйл ажиллагааг эхлүүллээ.

Хөшөөг Бүрд сумын төв дээр барих ба 5-р сарын 21- ны зуны эхэн сарын шинийн 8 ний билэгт сайн өдөр шавийг нь тавьж нээлтийг 2010 оны 8-р сарын 3 нд болох Бүрд сумын сургуулийн 80 жилийн ойн өдрүүдээр хийхээр төлөвлөжээ.

No comments:

Post a Comment