Tuesday, May 11, 2010

Пүрэв гаригаас өмнө хороо найруул

АН-ын дотоод сонгууль нийслэлийн гурван дүүрэгт будлиантсан гэж үзсэн хэсэг гишүүд АН-ын төв байрны үүдэнд сар болох нь ээ. Ардчиллын үлгэр жишээ гэж ч болно хэмээн намын удирдлагууд ротацийн сонгуулиа өөд нь татаад байсан ч бөөн будлиан, тэр хэрээр гомдол хардлага дагуулсан нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Ирц хүрдэггүй гэх шалтгаанаар хайн хагалах Хяналтын ерөнхий хороо нь хуралдахгүй гүрийгээд барахгүй сүулдээ ХЕХ-ны дарга нь “Би л лав гишүүдээ цуглуулж төвдөхгүй нь Н.Алтанхуяг дарга ирээд, хуралд ирдэггүй хорооны гишүүдийн асуудлыг шийднэ биз” гэж хаяагаа манасан. Өнгөрсөн ням гаригт Н.Алтанхуяг дарга ирсэн гэх ч баасан гаригт амлалт өгч даваа гаригг асуудлыг шийдэж, заавал ХЕХ-г хуралдуулна гээд байсан нь бас л лөөлөө болов. Эх сурвалжийн өгүүснээр ХЕХ-г Н.Алтанхуяг дарга л өөрөө хуралдуулахгүй байх үүрэг өгсөн агаад ирэх пүрэв гариг хүртэлх хугацаанд С.Эрдэнэтэй зөвшилцөж суулт зарлагсдын асуудлыг нэг тийш болгох хороо найруул гэсэн зарлиг буулгасан сурагтай.

No comments:

Post a Comment