Wednesday, May 19, 2010

Хэрэгтэй шүү амьдралын тоо !!!

Та төрсөн он сар өдрөө ашиглан “амьдралын тоогоо” тодорхойлж зан төлөвөө мэдэж болох зурлага байдаг. Ингэхдээ төрсөн он сар өдрийнхөө цифрүүдийг 1 оронтой болтол хооронд нь нэм. Жишээ нь 1982 он 5 сар 17 өдөр төрсөн гэвэл 1+9+8+2+5+1+7=33. Дахин 3+3=6 болж таны амьдралын тоо 6 гарлаа.
1. Төрөлхийн манлайлагч ямарч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. Маш зарчимч, бусдын санал бодол, хандлагыг нь үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг үнэнч шудрага өгөөмөр. Гол нь сэтгэл зүрхээ хянаж сурах нь чухал.
2. Эв эе найрсаг харьцааг эрхэмлэгч боловч зааж заваарлаж тушаахыг тэвчдэггүй, залхуу, уран сэтгэмж нь хөгжсөн. Урлагийн мэдрэмжтэй. Мөн засаршгүй мөрөөдөгч. Ажил нь бүтэлгүйтвэл муухай ааш зан гаргадаг.
3. Их нийтэч,санаанд оромгүй юм сэддэг. Бусадтай хялбар танилцдаг, гэвч төрлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид саад болдог. Дэндүү итгэмтгий гэнэн, хардамтгай, эзэгнүүр зангаасаа болж алдах нь их байдаг. Бусад хүмүүст хууртаж мэхлэгдэх нь элбэг. Гэвч засрашгүй өөдрөг үзэлтэн.
4. Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсэж явдагаа сайн мэддэг, идэвхитэй, шийдмэг зантай. Түүний сэтгэлд ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Зарим нь нарийн дэглэм, арга барилтай байхыг хүсдэг. Үнэнч байж чаддаг. Гэвч сэтгэлийн зовнил санаашралаа ганцаараа давахыг илүүд үздэг.
5. Мөрөөдөмтгий сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Жинхэнэ “Дон Жуан” –ууд гэвч заримдаа маанаг юм шиг болдог. Нэг хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй, заримдаа худал хэлэх нь өөрт нь зугаатай санагддаг.
6. Түүнийг “Алт” шиг хүн гэж болно. Дур булаам төрхтэй юмны сайн мууг сайтар ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий. Тиймээс “гялалзсан” улс төрч болох боломжтой. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зан гаргадаг. Хууран мэхлэхийг тэвчдэггүй, хууртвал хэзээ ч уучлахгүй.
7. Дуу цөөнтэй бодлгошронгүй төрхтэй, ухаалаг хүмүүс, мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаад дүн шинжилгээ хийж судлах нь түүний хийх дуртай ажил. Хувиа хичээх боловч бусдын амжилтад атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг. Өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авъяас билгээрээ бусдыг гайхшруулдаг.
8. Эрс хүчтэй хүчирхэг, хатуу хүмүүс. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхолоо хянадаг байх шаардлагатай. Үнэн хэрэгтээ өөдрөг үзэлтэй. Оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.
9. Бие даасан эрэлхэг зоригтой шийдэмгий харахад дур булаам, гэвч ямар нэг ажил эхэлвэл залхмаар яншиж үгэлдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй дэгтэй, гэвч тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш.

Өнгөрсөн цаг руу аялж, урьд төрлөө мэдэх нь тийм ч хэцүү биш

Хүнийг ховсдон өнгөрсөн цаг руу аялуулах, өнгөрсөн амьдрал, урьд төрлийнх нь тухай яриулах нэгэн зүйл аргыг регресс гэдэг. Нийт хүмүүсийн арав орчим хувь нь ховсонд ордоггүй гэдэг болохоор бидний ерэн хувь нь регрессийн тусламжтайгаар өнгөрсөн цаг руу аялж болох нь
Өөрөөр хэлбэл регресс бол ховсоор дамжин өнгөрсөн цаг руу аялах цаг хугацааны машин юм. Гоц үзэгдэл сонирхон судлаач Д.Батсуурь арав гаруй жилийн өмнөөс регресс хийх технологийн талаар судалж, 2006 оноос хүмүүсийг регресст оруулж эхэлсэн билээ.
Үүнийг бичигч би нэг удаа түүний сеансны үеэр байлцаж хэрхэн регресс хийж буйг нь сонирхсон удаатай. Регресс хийгч регресст орж буй хүнийг эхлээд гүн ховсонд оруулна. Тэгээд юу үзэж мэдэрч буйг нь асууж яриулдаг. Ингэхдээ өнгөрсөн цагийн тодорхой он, cap, өдрийг хэлээд яг энэ үед юу хийж байсан, хэн болохыг нь хэлүүлж болно. Эсвэл тодорхой он цаг хэлэлгүйгээр үзэж, мэдэрч буйг нь яриулж ч бас болдог. Миний байлцсан нэгэн сеансан дээр Д.Батсуурь дөчөөд насны нэгэн эмэгтэйг регресст оруулсан бөгөөд уг эмэгтэй байгаа орчин, үзэгдэж мэдрэгдэж буй эд зүйлсийн талаар маш тодорхой ярьж байв. Түүний ярианы байдлаар урьд нэгэн төрөлдөө Энэтхэг бүсгүй байжээ гэмээр байсан бөгөөд регрессээс гарсныхаа дараа юу ярьснаа асууж сонирхон хэсэг ярилцаад гэрийн зүг явсан юм. Харамсалтай нь энэ удаад регресс хийгч маань техникийн ямар нэгэн алдаа гаргасан бололтой байдаг. Яагаад гэвэл регресст орогч эмэгтэй такси хөлслөн гэрийн зүг явахдаа зам зуурын хаяг реклам, зарлал сурталчилгааны үг үсгийг уншиж чадахгүй, бүгд харийн үл таних үсэг харагдаад, хөлсний тэрэгний жолоочид гэр лүүгээ явах зам, хаагуур хэрхэн эргэхийг зааж өгөхөд хүндрэлтэй байсан гэдэг. Хэсэг хугацаанд өнгөрсөн цагийн оюун санаа, энэ цагийн оюун санаа хоёр нь нэг биед давхцах мэт мэдрэгдээд тун таагүй байжээ. Энэ нь ховсонд орогчийг өнгөрсөн цагаас одоо цагт буцааж авчрах үйл явцад ямар нэг алдаа гарсны ул мөр бололтой байдаг.
Регресс нь сайн хөтөчтэй үед айж эмээх зүйл огт биш бөгөөд гагцхүү туршлага муутай, эхлэн суралцагч хүмүүс бие даан хийж болдоггүй, заавал чадварлаг мастерийн удирдлага хяналтан дор явуулж байж, аюул осолгүй, алдаагүй ажиллаж сурлаа гэхийн цагт, багшийнхаа зөвшөөрсний дараа бие даан гүйцэтгэж болдог үйл юм. Гоц үзэгдэл судлаач Д.Батсуурийг би Монголд регресс хөгжүүлж буй анхдагч гэж боддог. Өөр хэн нэгэн үүнийг хийж байна гэж олж сонсоогүй. Тэрээр чамгүй олон хүн дээр туршилт хийн нэлээд өндөр түвшний мэргэжилтэн гэхээр хэмжээнд хүрчихээд байгаа юм. Энэ удаад 2008 оны нэгдүгээр сарын 6-нд 63 настай О.Жавзмаа гэдэг эмэгтэйг регресст оруулах үед юу ярьсныг сонирхуулъя. Түүнийг мөн өдрийн 19 цаг 45 минутад регресст оруулж эхэлсэн бөгөөд Д.Батсуурь регрессийг удирджээ. О.Жавзмаагаас өнгөрсөн үеийн тодорхой огноо зааж асуулгүйгээр тухайн тохиолдолд юу үзсэнийг нь асуухад юу ярьсныг бүрэн сийрүүлье.
...Омголон морь унасан дуулгатай эрэгтэй хүн давхиж байна. Хувцас нь их хүнд юм. Цойлж давхиж байна. Хол хаягдсан морьтонгууд. Бороо шивэрч, ногоо халиурч, их сайхан байна. Ус цэлэлзэнэ. Өндөр модтой уул байна. Цэргийн жанжин. Олон морьтой цэрэг байна. Уулын хормойгоор эргэн гарч ирж байна. Олон байна. Нар урд, Хөндий газар байна. Их л давхиж байна. Хоёр талд морьтой хүн байна. Морины сүүл хавьцаа байна. Нэг юм өргөсөн байна. Иштэй юм. /туз байхаа гэж регрессийн дараа хэлье/. Миний хувцас малгай их хүнд байна. Урд байгаа цуварсан ууланд хүрэх зорилготой байна. Хугацаандаа очно. Монгол хүн. Гансэлэм нэртэй. Бүгд давхилдана. Хөрс зөөлөн байна. Тоос босохгүй байна. Миний морь хүрэн зүстэй, амаа ангайсан, тун омголон морь. Баруун хажууд цагаан морьтой, зүүн гарт хар морьтой хүн байна. Баруун гар талын хүн үзмэндүү өнгийн дээлтэй тансагдуу, гангамсаг, их том нүдтэй, хөмсөг сайтай сүрлэг хүн байна. Инээхэд нь шүд нь яралзан харагдана. Сэтгэл өндөр давхилдана. Салхи сэвэлзэнэ. Ногооны үнэр тансаг байна. Сэтгэл өөдрөг бардам, хөөрсөн байдалтай байна. Сайхан байна. Бидний очиж буй газар гол урсана. Хоёр талдаа уулаар хүрээлэгдсэн голын захаар явж байна. Цуварч эхэллээ. Мод, мөчир. Голын хоржигнон урсах чимээ. Том том чулуутай тунгалаг гол байна. Бид богцтой юм. Зэр зэвсэгтэй, бүгд их л хуягласан байна. Төмөр хуйтай сэлэм байна. Хүмүүс ярилцана. Морьд тайван алхаж байна. Миний морь хөлөрсөн байна.
Очих газар ойртож байна гэлцэж байна.
Буудаллахгүй юм болов уу гэж байна.
-Нэг их өндөр уул, ширэг ногоотой газрыгхаржбайна. Би гол гаталж, эрэг өөд гарч байна. Би бууж байна. Ширэгтэй газар байна. Буттай газар руу буугаад явж байна. Газар үзэж яваа юм болов уу? Бие засах?.. Бүх хүмүүс бууж хүрээ үүсгэн сууж байна. Өшөө цаашаа дугуйран сууж байх шиг байна. Дугуйрсан хүмүүсийн эхэнд би сууж байна. Амарч байна. Нээг, хоёр, гурав, дөрөв, ...арван тав дахь хүн инээгээд байгаа харагдана. Шооч маягтай, бор царайтай, шовгор малгайтай. Дандаа эрчүүд. Гутлууд нь их сонин юм. Монгол гутал гэхэд их сонин юм. Монгол дээл өмсөөгүй, ангийн арьсаар хийсэн хүрэм шиг хувцастай, зарим хүн малгайнаасаа хар сортой арьс шиг юм унжуулсан байна. Амарч байгаа бололтой. Миний нойр их хүрч байна. Амармаар юм шиг. Морьд харагдахгүй байна. Би сүүлийнхээ улсыг харахгүй байна. Нэлээд хол байна. Улсууд ярилцаад шуугилдаад байна. Би хэвтээд урд талын гайхамшигтай өндөр шовгор уулыг харж байна.
-Голыг өгсөөд их хол явах бололтой. Их том биетэй улсууд байна. 800 гэсэн тоо санагдаад байна. Оройн сэруүн орж байна. Нэлээд хол гал түлж байна. Нэг, хоёр, дөрвөн тойрогны цаана гал гарч байна. Миний байгаа газар их том тойрог. Цаашаа ч бүр их тойрог байна. Зарим нь хагас тойргууд байна. Би их том жанжин юм шиг байна. Нэг их өндөр хүн миний хэрэгслийг авчирч байна. Хоёр том богцноос юм гартана. Улаандуу цэмбийг ногоон юмаар эмжсэн. Миний дэвсгэр юм болов уу. Ногоон юм нь даавуу биш ээ. Үйлчилж байгаа хүн их том хүн юм. Гутал нь харагдаж байна. Бүс мүс нь их мундаг юм аа. Шир юм байна. Дандаа тийм л хувцастай улс.
...Мөнгөн том хэт хутга, том, мөнгөн тансаг хэрэглэлтэй. Миний морины хазаар мөнгөн, магнайд нь улаан шүр суулгажээ. Миний хэрэглэл тансаг аа тансаг. Эмээлийн бүүрэг цагаан, Дөрөө нь сийлбэртэй цагаан. Их л эртний хүн байна даа. Аяга нь их сонин. Их том аяга гаргаж ирж байна, вааран юм уу их том юм. Янз бүрийн юм л байна. Эмээлийн бүүрэг нь их өргөн, цагаан. Дүрлэгэр дүрлэгэр нүдтэй, бордуу эршүүд хүмүүс байна. Харанхуй болсон. Тэнгэрт од түгсэн байна. Хоёр талын уул их сүрлэг өндөр юм. Одод ярайна. Хөхрөлдөөд идэж уугаад байгаа бололтой. Махан голдуу хоол байна. Шөл нь бор, хутгаж буй шанага нь зэс шанага, урт иштэй.
...Би хэвтсэн, уул их сайхан харагдана. Би унтаад байгаа юм уу. Би гол руу жийгээд уул руу дэрлэн хэвтэнэ. Улсууд гол руу толгойгоо харуулсан шиг байх юм. Саглагар модны дэргэд хоёр хүн байна. Миний зүүн гар талд эрэг дээр хоёр хүн байна. Тамхи татна. Миний... Ус шуугиад ямар сайхан юм. Морьд янцгааж байна. Манай морьд. Надаас нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа дахь хүн ямар их хурхирдаг юм. Байгаль их сайхан байна. Бүрээ барьсан хүн гарч ирлээ. Бүрээ дуугарч байна. Бүгд босцгоож байна. Морьд цуварч гол өгсөн орж ирж байна. Нэг их тод цагаан морь байна. Явах бололтой юм. Бүгд бэлдэж байна. Буу шийдэмгүй, том том сэлэмтэй улсууд. 1,2,3.....9,10-аад тойрог болсон юмуу даа. Бөөн бужигнаан. Нэг тойрогт 16-17 хүн. Нар гараагүй байна. Манай хэд завилаад суусан байна. Голоо өгсөх гэж байна. Мордоцгоож байна. Би юм хэлэхгүй байна. Хоёр салаа явна. Бүгд хөдөлсөн, том хавцлаар явж байна. Би түрүүнд нь явна. Ард цагаан морьтой хүн явна.
3 хоногийн дараа
Би гэртээ байна. Их том гэр байна. Хаяа шуусан байна. Маш их хонь бэлчиж буй нь харагдана. Морины шон байна. Морьд байна... Энэ бол регресст хүнийг оруулсан нэг л тохиолдлын жишээ. Регрессийн туршид оруулагч асууж, орогч хариулдаг бөгөөд харилцан ярилцах идэвхтэй хэлбэр байдаггүй. Яагаад гэвэл орогч гүн ховсдуулсан болохоор зөвхөн өгсөн командыг биелүулдэг. О.Жавзмаагийн дээрх , яриа бол асар олон асуултын үр дүнд бий болсон зураглал юм. Бөөгийн онгод орсон үед түшээ хийж байгаа хүн хэр туршлагатайгаас хамаарч яриа өрнөдөг. Хаана нь яриаг нь тасалж, хэдийд юу руу хандуулж, ярьж өгөхгүй байгаа зүй лийг нь хэрхэн яриулах вэ гэдэг түшээгээс ихээхэн хамаардаг. Гэхдээ энэ бол харилцан яриа байдаг бөгөөд онгодын төлөв байдлаас ихээхэн хамаардаг учраас хүссэн мэдээллээ олж авахгүй байх, далд битүү утгатай оньсого мэт хариулт сонсох нь элбэг. Бөөлөх нь тодорхой цаг үед амьдарч байсан хүний сүнстэй харьцаж буй бол регресс нь хүнийг өнгөрсөн үе рүү нь ховсын тусламжтайгаар аваачдагаараа ялгаатай.
Хүнийг регресст оруулах нь нэг талаас ухамсартайгаар тавьж буй асуулт, нөгөө талаас ухамсаргүйгээр өгч буй хариулт байдаг учраас нүдэнд нь биетээр харагдаж буй ямар нэг зүйлийн хэлбэр дүрс, харагдах байдал зэргийг л нарийвчлан тодруулах боломж сайтай. Бөө нь сүнс буюу оюун санаатай харьцаж байгаа учраас мөн ингэж тодруулахаас гадна учир шалтгаан, дотоод мөн чанарыг нь ухан гаргахдаа гаргууд. О.Жавзмаа түүх, угсаатны зүй судлалын талаасаа сонирхол татах асар олон мэдээлэл өгсөн боловч харамсалтай нь хөтлөгч тодруулан асуулгүй өнгөрчээ. Жишээ нь, гутал хувцасны тухай ярьж байхад илүү нарийвчлан асуусангүй. Бөө судлалын ажлаар явж байхдаа би нэг удаа уруд, мангуд гутал гэж онгод хэлэхтэй таарч тодруултал ерөнхийдөө монгол гутал мэт хэлбэртэй ч хошуу нь урт, түрий нь боомоороо одоогийн монгол гутлаас хамаагүй нарийхан, өсгий нь хойшоогоо илүү гарсан гэж хэлж өгч байв. Энэ бол түүхч судлаачдад хэрэгтэй чухал мэдээлэл юм. Туг нь ямар өнгөтэй, ямар дүрстэйг асуусангүй. 800 гэдэг тоо яагаад санагдаад буйн учрыг лавласангүй. Гурав хоногийн дараа гэртээ байхад нь гэрийн доторхийг тодруулан асуусан бол бас л хэрэгтэй мэдээлэл олдох байсан нь дамжиггүй.
О.Жавзмааг регресст оруулахдаа тодорхой он cap өдөр хэлэлгүй ерөнхий оруулсан учраас дахин энэ цаг үе рүү оруулж, дээрх мэдээллийг тодруулна гэдэг хэцүү. Гэхдээ яг энэ монгол цэргийн баатар байсан өөр цаг хугацаа руу нь аялуулж болох юм. Үүний тулд ойролцоогоор хэдэн ой руу аваачих вэ гэдэг асуудал гарна. Түүний түлхүүр нь 800 гэдэг тоо байж болно. Өөрөөр хэлбэл 800 жилийн өмнөх үе буюу 1210 он руу аваачвал сонирхолтой мэдээлэл олдож болох юм. Мөн 20-30 жилийн зайтайгаар урагш нь хөөгөөд байвал дээр өгүүлсэн цаг хугацааг олох нь магадтай ч үүний тулд ихээхэн цаг зарахад хүрнэ. Ер нь Д.Батсуурь гоц үзэгдэл сонирхон судлаач учраас хүнийг өнгөрсөн цаг руу аялуулахыг л урьтал болгосон болохоос түүх, угсаатны зүйн нарийн мэдээлэл авахыг хичээгээгүй гэдгийг энэ дашрамд өгүүлье. Гоц үзэгдэл судлаач Д.Батсуурь прогресс буюу ирээдүй цаг руу хүнийг аялуулах судалгаа туршилтын ажлаа саявтар эхэлсэн бөгөөд үр дүнг нь "Гэрэлт цалиг" сониноор дамжуулан уншигч олонд хүргэхээр тохиролцоод байна. Эцэст нь регресс хийх нь хүссэн хүн бүрийн ажил биш бөгөөд сайн багшгүйгээр оролдвол учрах үр дагавар нь ямар ч байж мэднэ гэдгийг хатуу сануулъя. Яагаад гэвэл энэ бол оюун санаагаар оролдож буй ажил. "Галаар наадвал осолтой" гэдэг сануулга энд шилжсэн утгаараа хатуу үйлчилдгийг анхааралдаа авагтун.

Титэм үг

Эрхэм залуус аа! Өөрийн замаа өөрөө бүтээ. Та нар амьдралын ямар замаар явах вэ гэдэг сонголтынхоо бэлчир дээр ирсэн байна. Баруун тийш явах уу, зүүн тийш явах уу, урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэх насандаа нэгэнт хүрчээ. Та бүхнийг аугаа их үйл хэрэг хүлээж байгаа. Тэрхүү аугаа их үйл хэргийг гүйцэлдүүлэх уртын урт аян бас хүлээж байна. Аяны харгуй мэдээж дардан биш, энхэл донхолтой, саад бэрхшээлтэй. Тэр бүгдийг зориг тэвчээр заан давах учиртай. Хүн бүхэнд өөрийн гэсэн амьдралын зам бий. Замаа зөв эхлүүл.

“Бараг бүх үйл хэрэгт хамгийн хэцүү нь эхлэл байдаг” учир эхлэлээ зөв тавихад туйлын нухацтай хандах ёстой. Сайн эхлэл ажил үйлсийн тал нь гэсэн үг ч бий. Амьдралын зорилгоо тодорхойл. Аливаа зорилгогүй амьдардаг хүмүүс их мөрний усанд хөвөн одох өчүүхэн зомголын хувь заяатай ив ижилхэн. Урсгал хайшаав, зомгол тийшээ. Тэд амьдралын замаар өөрсдөө ухамсартайгаар явдаггүй, харин тэднийг урсган авч явдаг юм. Урсгал даган хөвж явахгүйн тулд миний найз Ц.Балдоржийн хэлснээр “сөрж амьдар”. Сөрж амьдарсан хүн амжилтанд ч хүрнэ, алдрын оргилд ч гарна.

Амьдралынхаа утга учрыг мэд. “Амьдралынхаа утга учрыг мэддэггүй хүмүүс туйлын эмгэнэлтэй байдаг” гэж нэгэн ухаантан хэлсэн байна. Эртний скандинав хүний сүлд нь зээтүү байжээ. Түүн дээр “Бид зам хайж байна. Зам байхгүй бол замаа бий болгоно” гэсэн цэцэн үгийг сийлсэн байсан гэнэ. Тэд замаа бий болгосон. Одоо та нар өөрийн замаа хай. Байхгүй бол замаа бүтээ. Амьдрах эрчим буцалсан, чармайлт зүтгэлтэй, бүтээлчээр амьдрах замыг сонгон зорихоор эргэлт буцалтгүй хатуу шийдэх хэрэгтэй. Амжилт олсон ихэнх хүмүүс яг та нарын насан дээр өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байдаг. Ингэж чадсанаар тэд аз жаргал, алдар сууг олох замаа бүрэн чөлөөтэй нээж авсан нийтлэг нэгэн зүйл намтар цадигт нь байдаг юм. Македоны Александр хорьхон насандаа хаан ширээнд сууж, хорин таван насандаа тив дэлхийг эзэгнэсэн хаан болсон. Тэр үе, одоо цаг хоёр чинь тэмээ, ямаа шиг өөр шүү дээ. Би одоо цагт дэлхийг эзэгнэсэн хаан болох юм уу гэж өнгөцхөн, гоомой бодож магад. Тиймээ, одоо цагт ч гэсэн дэлхийг эзэгнэсэн хаан болох бүрэн боломжтой. Та нар усан тэнэг биш, төрөлхийн ухаалаг хүмүүс. Тэр тусмаа хүн бүрт тодорхой сод ухаан бий. Хэрэв түүнийгээ нээж олоод, хөгжүүлж чадвал тэр сод ухаан, авьяас билгээрээ ертөнцийг дагуулах боломж бий. Угаагч хүн насан туршдаа чин сэтгэлээсээ даавуу угаасаар бурхан болж, диваажинд очиж болно гэж ном сударт бичсэн байдаг нь зүгээр ч нэг хоосон үг биш байх. Та нарын хэрэглэж байгаа интернэт хэмээх их хаант улс дэлхийг бүрхэн эзэгнээгүй гэж үү? Та нарын сонирхон үзэж байгаа киног ертөнцийн өнцөг булан бүрт үе тэнгийнхэн чинь амтархан үзэж суугаа. Энэ бүхнийг тануусын нэгэн адил усан нүдтэй, цусан зүрхтэй төрсөн хүн бүтээж, дэлхийг эзэгнэн мандаж байна. Та нарын сонсох дуртай хамтлаг, дуучдыг орон орны залуус шимтэн сонсож байгаа. Тэд хүн төрөлхтний оюун санааг эзэмдэн, байлдан дагуулж од болон гялалзаж байна. Эд цөм залуу насандаа од болсон шүү дээ. Та нар ч тэдний нэгэн адил их үйлсийг бүтээн цогцлуулж чадна. Энэ бидний хувьд санашгүй санаа, гэтэлшгүй даваа, тэдний явдаг харгуй тусдаа гэж бодож яваа бол туйлын буруу. Амьдрал гэдэг ямагт урагш тэмүүлж, өөдөлж өгсөж, боловсорч, зорьсондоо хүрэхийн нэр. Аугаа зүйлд аугаа эрч хүчээр л хүрнэ. Тэр эрч хүч та нарт байгаа. Одоо харин дээд зэргийн хичээл зүтгэл гаргаж шавхагдашгүй эрч хүчээ дайчлан ашиглах хэрэгтэй.

Хүний дур зорго гэж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй мөртлөө замыг зааж залж явдаг шидэт зүйл бий. Дур зорго дөнгөж сургаж эхэлж байгаа эмнэг үрээ шиг зүг чиггүй, хамаа намаагүй, хар хурдаараа цойлон урагшлах гээд байдаг. Ялангуяа залуу хүний дур зорго ёстой л дөрвөн зүг найман зовхист тэмүүлэн тэлүүлэнэ. Замаа бүтээхэд дур зоргоо зөв залах нь онцгой чухал үүрэгтэй. Дур зорго нь хүн өөрөө хэнтэй ч хуваалцахгүйгээр насан туршдаа төгс өмчилж чадах цорын ганц өв хөрөнгө юм. Түүнийгээ хааш нь залж, юунд зарцуулах нь чиний эрх. Дур зоргыг зөв тал руу хандуулах уу, буруу тийш залах уу гэдэг нь хүн бүрийн өөрөө хариуцан шийдэх асуудал. Зугаа цэнгэл хийгээд тачаал хөөхөөр зүглэж чиглэсэн дур зорго богино хугацааны дотор чөтгөр шулмын мөн чанарт хувилж, оюун ухаан нь түүний боолын боол, босгоны шороо болон дарлагдах аюултай. Атаа жөтөө, шунал тачаал, мунхарлын хар хорыг сэтгэлдээ бүү тариал. “Муу үр хурдан соёолдог” юм. Муу үр нэгэнт соёолсон бол түүнийг дарж авахад бэрх болно. Хүний шунал тачаал цадигаа алдахаар сэтгэлийн сайхнаа гээж адгуус болох осолтой. “Ямар ч бодож санах зүйлгүйгээр, ёс зүйгүйгээр зугаа цэнгэлд автсан хүмүүсийн амьдралд үнэ цэнэ гэх юм байдаггүй”. Мод цэцэглэхийн тулд эх дэлхийн газар шороонд үндэслэх учиртай. Хүн цэцэглэхийн тулд дур зоргоо зөв зүгт залах ёстой. Сайн сайхныг хөөцөлдөхөөр зүглэж чиглэсэн дур зорго амжилт бүтээл, алдар хүндийн индэр рүү чамайг хөтөлж, оюун ухаан оройн дээд чимэг болон хүндлэгдэж, үнэний амт шимт, эрх чөлөөний баяр баяслаар халгиулна.

Замаа бүтээхэд чинь мэдлэг хэмээх их хүч чамд туслана. Гэхдээ хуурай хусран мэдлэг хэнд ч хэрэггүй. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, хэрэгжүүлэх тийм мэдлэг чиний замыг гэрэл гэгээ болон гийгүүлнэ. Бүх хэрэгцээг чинь бэлэн зэлэн бэлдээд, цэцэг барин тосч байдаг амьдралын зам хаа нэгтээ бий гэж хууртан андуурав. Тийм өөгүй тэгш, галт тэрэгний зам шиг гажих займчих чөлөөгүй зам өдий хүртэл хэнд ч заяагаагүй. Ийм замыг аль нэгэн ачтан засан өгч, хөтлөн аваачна гэж амаа ангайн, гараа тосон хүлээвэл холын зэрэглээг голын ус гэж андууран хөөсөөр цангаж үхдэг гөрөөсний гунигт хувь заяанаас өөрцгүй тавилан чамайг хүлээнэ. Амьдралын замыг амар хялбараар төсөөлж болохгүй. Хүний амьдрал гэдэг сайн муу нийлж сав дүүрдэгтэй л адил юм. Тиймээс таатайд нь уягдахгүй, таагүйгээс нь дөлөхгүй амьдралыг иж бүрнээр нь хүлээн авч туулах сэтгэл зүйн бэлтгэлтэй бол. Ингэж чадсан нөхцөлд амьдралд чинь тохиож болох аагим халуун ган гачиг ч, хахир хүйтэн зуд ч чамайг сөхрүүлж дийлэхгүй. Толгодын цаана зовлон отож, инээдэн цаана нулимс нуугдаж, цэцгэн цаана өргөс арзайдаг гэдгийг таньж ухааран, хувь зохиолын хамгийн сайханд тэмүүл, гэхдээ адгийн мууд нь бэлэн байгтун.

Хямдхан амьдрал энэ орчлонгийн хаана ч байхгүй. “Өөртөө хямдхан амьдрал хайж яваа хүн л жинхэнэ өрөвдөлтэй нэгэн” байдгийг мэдээрэй. Байхгүй юмыг хайна гэдэг ухаангүй хэрэг. Харин “олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж явах” нь ухаантай хүний үйлдэл.

Замаа бүтээхэд эр зориг чамд гайхамшигтай тус болно. Зүрх зоригтой хүн шиг хувьтай хүн үгүй. “Аймхай хулчгар хүн гамшигт унадаг” гэж сударт өгүүлсэн байдаг бол Оросын цэргийн алдарт жанжин Суворов “Зориг зүрхгүй хүн заавал ялагддаг” гэх үгийг үргэлж хэлдэг байж. Аймхай хулчгар, эргэж хургасан хүн эхнээсээ л үүнийг хийх бололцоогүй гээд бодчихдог тул зорьсондоо хүрч чадалгүй мохдог. “Зориг байгаа газар зам нээгддэг”. Их эртний энэ зүйр үг эргэлзээгүй үнэн билээ. Ямар нэг зүйлийг хийе бүтээе гэж зориглон шийдсэн хүн олон тооны саад бэрхшээлийг итгэлтэйгээр сөрж, туулан давж, зорьсондоо нүүр бардам хүрдэг. Би заавал чадна гэсэн бодлыг зүрх сэтгэлдээ тээж яваа хүний хийхээр зорьсон арван зорилгын найм, ес нь лав биелнэ байх аа. Зүрх сэтгэлээсээ шийдсэн шийдэл авьяас чадварын охин тэнгэрийн онгод хүчийг шингээж авдаг болохоор эргэлзээгүй биелнэ.

Амьдралын замаа засахдаа авхаалжтай сэргэлэн, ажиг мэдрэмжтэй бай. Агшин бүр авхаалжтай байж чаддаггүй хүмүүс л эргэн тойрондоо зохиомол хана хэрэм босгож, тэрэн дотроо нойрмоглож үүрэглэж сууна. Ямар ч орчин нөхцөлд авхаалж мэдрэмжтэй зохирч зохицож сур. Яг л сүү шиг. Сүүг аяганд хийвэл аяганы хэлбэрт орно. Бортгонд хийвэл тэр хэлбэрт очно. Сүү шиг цагаан сэтгэлтэй, тэгээд сүү шиг уян налархай байгтун. Чиний явах замын зургийг хэн ч бэлдээгүй. Чи өөрөө зурж, өөрийн мөрийг үлдээж явна. Зөв замаа олохын тулд чи олон удаа буруу хаалга тогшиж мэднэ. Энэ бүхэндээ гуниж гутрах хэрэггүй. Зөв замаа бүтээж чадна гэдэг итгэлээ л хэзээ ч хаяж, гээж болохгүй. Өөрөө замаа олоогүй байж бусдад замчлах гэж бүү мунгина.

Залхуу хүний амьдралын зам намагт вааглах мэлхийнийхтэй төстэй. Залхуу залхагийн муу зуршилд идэгдэж, залхуу хойргод уусаж, үүлгэртэж амьдрах нь орчин цагийн залуу хүн чиний амьдралын зам байж яавч болохгүй гэдгийг бодогтун. Бүх хүн амжилт ололтын оргилд цойлж, амьдралын зам нь гэрэл цацарч явахгүй ээ, мэдээж. Гэхдээ хүн бүр байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, түүнээсээ алхам алхмаар урагшилж, аажим аажмаар дээшлэх эр зориг, эрмэлзэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. “Буй байдалдаа сэтгэл хангалуун явья гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих”.

Амьдралынхаа гэрэлт замыг чи өөрөө бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй бай.

Маш сонирхолтой мэдэхэд илүүдэхгүй зүйлс-2

Queue буюу оочирлох, дараалах гэсэн Англи үг нь сүүлийн 4 үсэг нь солигдсон ч адилхан дуудагддаг цорын ганц үг юм.
# Цох (Beetle) нь яг алим шиг , соно (wasp) нь яг хатаасан самар шиг өт(worm) нь яг шарсан гахайн мах шиг амттай байдаг байна
# Rhythm буюу ритм нь Англи хэлний эгшиггүй хамгийн урт үг юм
# Жоом нь толгойгоо таслуулсанаасаа хойш хэдэн долоо хоног ч амьдарч чаддаг байна.
# Хүний хөлний яс нь бетоноос хүчтэй байдаг юм байна.
# Хүн өөрөө өөрийнхөө амьсгалыг дарж хэзээ ч өөрийгөө алж чадахгүй.
# Ром нэртэй хот тив болгонд нэг байдаг юм байна.
# Хүний зүрх өдөрт 100,000 удаа цохилдог байна.
# Солгой гартай хүмүүс баруун гартнуудаас 9 жилээр цөөн амьдардаг нь тогтоогдсон байна.
# Таны хавирга амьсгалах тоолонд чинь буюу жилд 5 сая удаа хөдөлдөг.
# Заан бол үсэрч чаддаггүй цорын ганц хөхтөн амьтан юм.
# Хурууны хээ шиг хүн бүрийн хэл өөр өөр хээтэй
# Гарын хумс хөлийн хумснаас 4 дахин хурдан ургадаг
# Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин их нүдээ анивчдаг байна
# Адольф Гитлер нь цагаан хоолтон байсан
# Зөгийн бал нь мууддаггүй ганц хүнсний зүйл
# Бүтэн сайнаар эхэлдэг сар заавал 13 ны Баасан гаригтай байдаг байна
# Кока Кола нь будагч бодис хийдэггүй бол ногоон өнгөтэй байх байсан байна
# Жил бүр могойноос илүү зөгийнд хатгуулж маш олон хүн үхдэг байна
# Жирийн балын харандаагаар 35 милл зураас зурах буюу 50000 Англи үг бичигддэг байна
# Зарим өтнүүд өлссөнөөсөө болж өөрийгөө барьж иддэг
# Дельфин нь нэг нүдээ нээлттэй унтдаг
# Хүн хэзээ ч нүдээ нээлттэй найтааж чаддаггүй
# Дэлхийн түүхэнд хамгийн удаан ниссэн тахиан амжилт нь 13 секунд гэнэ
# Эмгэн хумс нь 4 хамартай
# Шар шувуу нь цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу
# Чарлес Осборн гэгч хүн тасралтгүй 69 жил зогьссон байна
# Энгийн хүн өдөрт заалттай 10 удаа инээдэг
# Тахианы нүд нь тархинаасаа том гэнэ
# Та бүхэнд таалагдсан байх....

Маш сонирхолтой мэдэхэд илүүдэхгүй зүйлс

  • Хүн найтаах тэр агшинд хүний биеийн бүх үйл ажиллагаа түр зогсдог, зүрх хүртэл
  • Дэлхийн хүн амын 7% нь солгой
  • Дэлхий дээр минут бүр 7 хүн нохойнд хазуулж эмнэлэгт хүргэгддэг
  • Хүүхэд төрөхдөө тойггүй төрдөг 2-6 насанд үзэгдэж эхэлдэг
  • 50 настай хүн дунджаар 5 жилийг оочерт дугаарлаж жагсаж өнгөрөдөөг (пээ одоо тэгээд яанаа ямар урдуур нь дайраад байлтай биш)
  • Шүдний сойз 1498 онд анх зохион бүтээгдсэн
  • Компьютер хэрэглэгч жирийн нэг хүн минутанд 7 удаа нүдээ цавчдаг
  • Хүний хөл үдээс хойш бусад үеээс маш том байдаг
  • Дэлхий дээр хойшоо эргэж харахгүйгээр ард талаа хардаг 2 амьтан л байдаг тэд бол туулай мөн тоть
  • Их Британы ханхүүд болох Charles William 2 хэзээ ч нэг онгоцоор хамтдаа явж үзээгүй учир нь ердөө л гэнэтийн ослоос болж гэнэ
  • Harley Davidson мотоцикл анх 1903 онд зохион бүтээгдсэн ба карбюратор нь улаан лоолын лааз байжээ
  • Цагаан баавгай солгой гартай цорын ганц амьтан
  • далайн од тархигүй
  • Marlboro Компаний анхны үүсгэн байгуулагч эзэн нь уушигны хорт хавдараар үхсэн
  • Хүмүүс сэргэхийн тулд 1аяга кофе уудаг гэвч үнэндээ алим нь кофенээс хэд дахин илүү сэргээх шидтэй
  • Гэрт үүсээд байдаг тоос нь үнэндээ та бидний үхэжсэн арьс гэнэ
  • Гахай хэзээ ч тэнгэр харж чадахгүй
  • Эмгэн хумс нь юм идэхгүйгээр 3жил болж чадна
  • ,111,111 x 1,111,111 = 1234567654321
  • Муур 100-аад авиа гаргаж чаддаг байхад гөлөг дөнгөж 10-хан авиа гаргадаг байна.
    * Oxford-ийн толиндох хамгийн урт үг нь pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis
  • Хэрвээ Барби хүн байсан бол 39-23-33 гэсэн харьцаатай бүсгүй байх байна
  • Дэлхий дээр хамгийн эрт аав ээж болсон хүмүүс бол 8 9настай Хятадын иргэд юм
  • Хүний хамар болон чих амьдрах хугацааны туршид тасралтгүй өсөж өөрчлөгдөж байдаг
  • Анааш хэзээ ч ханиалгадаггүй чадах ч үгүй гэнэ
  • Сансарт хүн уйлж чадахгүй учир нь дэлхийн татах хүч байхгүй
  • Да Винчи Мона Лиза-ийн уруулыг нийт 12 жил зурсан
  • Үнээд хөгжим сонсгоод саавал хэд дахин их сүү өгдөг гэнэ
  • Хүүхэд хавар бусад улирлаас илүү маш хурдацтай өсдөг
  • дэлхийн хүн амын 50 хувь нь ерөөсөө утас авч (хариулж) үзээгүй
  • Хулгана морь 2 бөөлжиж чаддаггүй
  • Хэрэв та 1цаг тасралтгүй утсаар ярьвал чихний хулхи 70 дахин ихэснэ

Мэдэхэд илүүдэхгүй-3

- Хүн бол тэгш зураас татдаг дэлхий дээрх цорын ганц амьтан.
- Хүн амьдарлынхаа туршид үсээ авахуулахгүй ургуулбал 725 км болно.
- Хүн инээхэд 17 булчин ажилладаг.
- Хүний ДНК 80.000 ген хадгалдаг.
- Францаар гарыг хурууг пус, индекс, мажор, анюлэр, орикюлэр хэмээн нэрлэнэ
- Хүний зүрхний том жижгийн хэмжээ гарынх нь атгалттай адил байдаг. Ойролцоогоор 220-260 гр.
- Хүний биед дөрвөн төрлийн минерал бий. Тэр нь апатит, арагонит, кальцит мөн кристобалит.
- Хүний биед байх нянг цуглуулаад хэмжвэл ойролцоогоор 2 кг болно.
- Хүний тархинд секунд татумд 100.000 удаагийн химийн урвал явагддаг.
- Хүүхэд төрөхдөө өвдөгний нүдгүй төрдөг. Тэр нь 2-6 насанд ургаж гүйцнэ.
- Насанд хүрсэн хүн өдөрт 23.000 удаа амьсгална
- эмэгтэй хүний бие насан туршдаа 7 сая орчим өндгөн эс ялгаруулдаг
- Хүний нүд 10.000.000 төрлийн өнгийг ялгадаг.
- Аманд 40.000 төрлийн нян байдаг.
- Нүдээ нээлттэй найтааж болдоггүй.
- Хүний хамгийн хүчтэй болчин бол хэл юм.
- Амтлах эрхтэн 2000 орчим рецептийг мэдэрдэг.
- Зүрх жилд 36.000.000 удаа цохилно.
- Цэнхэр нүдтэй хүн хэт өвчлөмтгий байдаг
- Гарийн хумс хөлийнхөөс дөрөв дахин хурдан ургадаг.
- Арьс амьдралын явцад 1000 удаа өөрчлөгддөг

Өөрийгөө хүмүүжүүлэх 12 зөвлөгөө

1. Алдаагаа даван туулж сур
Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах үр дагавараар нь тунгааж сур. Жишээ нь чи нөхрөөсөө салсан бол амьдралынхаа 5 жилийг хэрэггүй амьтантай өнгөрөөснөө уучилж боломгүй алдаа гэж тооцож байгаа. Үүнийгээ өөрөөр дүгнэх гээд үзээч. Мэдээж чи багагүй туршлага суусан болохоор дараагийн байдал шал өөр болно. Одоо бол чи аливаа асуудал ямар үр дүн авчрахыг мэддэг болсон учир алдаагаа давтахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ.
2. Бүгд муу байвал сайны тухай л бод
Эргэн тойронд дайсагнал байгаа боловч эцэстээ тэр бүхнээс эерэг талыг олж болно. Хүлээцтэй хандвал та хэзээд ялагч байх болно.
3. Данс хөтөлж бай.
Зүгээрч нэг данс биш, маргааш бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ цэсэнд бичээд гүйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай. Цэс гэдэг нь зөвхөн данс байх зорилготой биш учир хэд хэдэн цэстэй байх нь өөрийнхөө өмнө буруутай болохоос таныг аварна гэж сэтгэлзүйчид үздэг. Тиймээс нүдэнд байнга харагдахаар газруудад төлөвлөсөн зүйлүүдээ жижиг хуудаснуудад бичээд наачих нь тун ашигтай.
4. Юун дээр чи цаг алддагаа шинж.
Цагийг алдах ёсгүй. Жишээлэхэд ажлын цагаар найзтайгаа утсаар бүү чалч, харин дасгалын заал юмуу бассейнд түүнийгээ аваачвал эрүүл мэндэд ч хэрэгтэй. Оройн хоолны дараа бүх гэрийнхнийхээ сав суулгыг угаах гэж ядаж байхын оронд одооноос эхлэн “хоол идсэн гартай хүн бүр ээлжилж угаана” гэсэн хүмүүжлийн шинэ хөтөлбөр дэвшүүллээ гээд орхиж сурах юм бол хагас жил ч хүрэхгүй хугацаанд хөтөлбөр чинь хэрэгжсэн байх болно.
5. Шийдсэнээ хэрэгжүүл.
Чи амтлаг зүйл идэхгүй байхаар шийдсэн бол идэхгүй л байх хэрэгтэй. Энэ бол хийрхлийн нэг удаагийн салхи биш, сайтар бодсон шийдвэр гэж өөртөө хэл. Тэгээд хүнсний лангууны дэргэдүүр нүд анин өнгөрөх бус дэргэд нь удаан зогсож энэ жигнэмгүүд чиний ходоодонд орохоороо ямар гээч муухай бодис болон хувирдгийг тодруулан бодох хэрэгтэй. Удаан зогсох тусам сайн ойлгох болно. “Та хүсч байна уу?” гэсэн худалдагчийн үгэнд “Зүгээр баярлалаа. Би амттаныг ойшоодоггүй юм” гэж хүйтнээр хариулаад гарч яв. Энэ дасгалыг 3-4 удаа давтаад та илэрхий амрах шиг болж бялуунууд хорхойн чинь хүргэхээ болино. Гол нь та өөрөөрөө бахархаж, хэлснээ хийдэг ховорхон хүмүүсийн нэг болж чадна. Хамгийн гол нь чи шийдсэнээ л хийх ёстой.
6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хуримтлуул.
Амьдрал эгэл хэсгээс бүрддэг. Чамд уйтгартай мэт санагдах хийгдээгүй бяцхан зүйлсийг хуримтлуулахгүй байхыг хичээ. Тэднийг шуурхайлан хйгээд л бай. тэгвэл чи амралтын өдрөө тавтай өнгөрөөж, утсаар ажил ярихгүй, угаалга хийхгүй, харин ханьтайгаа орондоо хэвтэх завтай болно.
7. Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай.
Зорилго нарийн байх тусам гүйцэтгэгдэх магадлал өндөр байдаг. Жишээлэхэд орой чи диван дээр хэвтээд энэ жил яавал англи хэл сураад бас жолоочын үнэмлэхтэй болох вэ гэж бодож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чи хатуу шийдээд 11 сард ойролцоо байгаа авто сургуульд хандаж 12 сард суралцахаар тохиролцсон байх жишээтэй. Хүн нэгэнт төлөвлөсөн зүйлээ хийх магадлал өндөр байдаг. Мөн төрөхөд бэлдэх, машин худалдаж авах, албан тушаал дэвших, бага насны мөрөөдлөө биелүүлэх зэрэг хугацаагаа багцаалдаг байх нь ашигтай.
8. Зорилгоо багцалж тодорхойл.
Чамд шаардагдах зүйл олон байж болно. Хуудас цаас аваад энэ насандаа амжуулахаар үнэхээр мөрөөддөг зүйлсээ “Миний зорилго” гэсэн гарчигтайгаар бич. Нэлээд хэдэн жижиг зорилго нийлээд ганц зорилго болж ч болох шүү дээ. Зорилгоо биелүүлж чадаагүй ч санаа зовох хэрэггүй, ямар ч байсан чи хийсэн шүү дээ. Юу ч хийгээгүй залхуу новштой адилхан байгаагүй учир. Амжуулаад ирэхийн цагт цааш өөр ихийг хиймээр санагдаж байнга урагшаа давшиж, амжилтандаа урамших болно.
9. Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо.
Илүү сайн гэгдсэн жижиг зүйлсийг бүү орхи гэж өөртөө байнга ярьж бай. жижиг байтугай өчүүхэн зүйлийг ч бүү орхи. Дургүй гээд зүгээр байж байхын оронд ажил чинь таалагдахгүй байвал өөр газар оч. Өөрөө өөрийгөө хамгаалж, хүссэнээ хийж сур. Чиний нэг сайн нөхөр чинь “чиний энэ ажил хэнд хэрэгтэй юм бэ?” хэмээн чиний ажлын тухай утгагүй зүйл ямагт хэлдэг байж болно. Энэ нь чамайг доромжилж байгаа бол “Үүнээс хойш ажлын тухай яриа хориотой” гэж хэлээд бүтэхгүй бол таг дуугүй болох хэрэгтэй. Тохирох няцаалт өгөх чадварыг сэтгэл зүйчид өөрийгөө хүндэтгэх ёс гэдэг юм. Энэ нь чиний хууль ёсны эрх бөгөөд жинхэнэ амжилт нь өндөр зэрэглэлийн хүнд л олдоно гэдгийг санаж яв.
10. Ажил үйлсээ эргэцүүлэн тунгаа.
Дэмий бүү тэнэглэ. Долоо хэмжиж, нэг огтол гэсэн ардын цэцэн үг бий. Энэ үг хувцас авахаас эхлээд хадамд гарахад хүртэл хамаарна. Иймээс ямар нэг зүйлийг хийхдээ урьдаар хэдэн асуулт өөртөө тавь.
- Хэрэв би үүнийг ганц өдөр ялгаад тавьчихвал маргааш ялгах хүсэл дахин төрөх үү?
- Үүнийг би хийсэн нөхцөлд дор хаяад юу авах вэ? Сайндаа юу авах вэ?
- Юу ч хийхгүй бол яах бол?
- Чухам эцэстээ би юутай болох вэ? Тэр ч байтугай юу алдах бол гэх мэтчилэн байнга дүгнэлт хийж бай.
11. Сайхан амьдрахыг хүсвэл хөдөлгөөнтэй байж сур.
Ажил чинь бүтэхгүй байвал өөр ажил ол. Чамайг өөр хаа нэгэн газар маш том амжилт хүлээж байж ч болох шүү дээ. Шинэ хархүүтэй өмнө нь учраа ололцоогүй бол тэр л биз, бусдаар дамжаад ч болов аятайхан боломж гарах байлгүй. Тиймхэн юманд шаналж суухийн оронд илүүдэл жиндээ санаа зовж аэробикаар хичээллэж эхэл.
12. Эрхэмлэх цагаа өдөр бүр онцгойлон зааглаж бай.
Үүний тулд ойрын үеийн төлөвлөгөөгөө сайтар бод. Шинэ бүртгэл гаргаж, хийсэн зүйлээ тунгаан, хуучин заримыгаа дар, бүхнийг шүүн тунгаа.

Саятны амжилтын 21 нууц

Амжилт гэдэг таны хувьд мөрөөдлийн төдий зүйл биш юм. Хүн бүхэн амжилтанд хүрч чадна. Ингэхийн тулд зөвхөн юунаас яаж эхлэх,
юуг яаж хийх ёстой гэдгээ эхлээд нарийвчлан төлөвлөж тэрэндээ хүрэх сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил, чадвартай байх ёстой. Дөнгөж сая өөрөө сурч мэдсэн сурч эзэмшсэн зарчмыг амьдралдаа хэрэглэвэл та урагшаа давшиж чадна. Арга, чадвар ухааныг нь мэдэхгүй байгаа бусад хүмүүсийн өмнө эсвэл өөрийнхөө амьдралдаа хэрэглэж үзээгүй байгаа хүмүүсийн өмнө та ер бусын гайхамшигтай давуу чанарыг эзэмшвэл үлдэж байгаа амьдралынхаа бүхий л хугацаанд та ажил мэргэжлээрээ гарцаагүй ялагчийн тоонд багтах болно. Хэрэв та амжилтанд хүрсэн бусад хүмүүсийн хийсэн зүйлийг дэс дараатай, шаргуу гүйцэтгэвэл таныг том амжилтад хүрэхэд чинь дэлхий ертөнц дээр юу ч саад болохгүй.
Хүний хувь заяаны төмөр хууль гэж байдаг. Энэ нь шалтгаан, үр дагавар хоёр юм. Та өөрөө ажиллаж, өөрийнхөө мөнгийг хийнэ гэж бодож эхлэвэл, та тэр хүмүүсийн хүртсэн эд баялаг, буян хишигт мөн нэгэн адил хүрэх болно. Хүссэн мөрөөдлөө бодит болоход танд доорх зөвлөгөө бага ч болов туслах болов уу.
Агуу ихийг мөрөөд
Асар их амжилт, эд баялагийг бий болгож чадсан тэдгээр хүмүүс өнөөдөр тэдэнд юу байгаагаас илүү ихийг хүссэн мөрөөдлөөс гараагаа эхэлсэн байдаг. Та өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлж, өөрийнхөө хүсч байгаа тэр амьдралаа зөгнөж төсөөлөн бодохыг өөрөөсөө шаард. Агуу ихийг мөрөөдөх нь таны зорилгодоо хүрэх тухайлбал, санхүүгийн хараат бус байдалд хүрч очих замын эхлэл цэг нь юм. Хэрэв та амжилт олно гэсэн бүрэн итгэл найдвартай байгаа бол та чухам юу хийх гэж байсан, юуг хийх гэж оролдож байснаа бүгдийг бич. Дараа нь тодорхой нэгэн үйл ажиллагааг сонгон авч, түүнийгээ яаравчлан биелүүл.
Чиглэлийн тодорхой мэдрэмжтэй ажиллах
Манан будан дунд хөвөлзөж яваа өөрсдийнхөө бүдэг мөрөөдлийг агаараас салгаж аваад түүнийгээ цаасан дээр буулгаж тодорхой бодитой болго. Амжилт олж байгаа хүмүүс цаг хугацааныхаа тодорхой хэсгийг өөрсдийнхөө зорилгын тухай бодоход зарцуулдаг. Үүний үр дүнд тэд өөрийнхөө зорилгод хүрэх чиглэлээр тасралтгүй урагшилдаг, ингэснээр тэр зорилго нь тухайн хүнд улам бүр ойртон очдог. Мөн зорилгынхоо онцлогыг тодорхойлохын тулд зорилгынхоо томьёолол бүрийг "Би" гэдэг үгнээс эхэл.
Зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байна гэж бод
Өнөөдрөөс эхлэн өөртөө бүхний төлөө зуун хувийн хариуцлага үүрүүл. Өөртөө учирсан асуудал, өөрийнхөө гаргасан дутагдлын бурууг бусад руу тохож, зөвхөн өөрийгөө зөвтгөх гэсэн оролдлогоосоо татгалз. Та яагаад чин сэтгэлээсээ өөрийнхөө санхүүгийн зорилгоо амжилттай биелүүлэх гэж зүтгэхгүй байгаагаа тайлбарласан, зөвтгөсөн, бас өөрийхөө хэлэх дуртай шалтгаануудаа тоочиж гарга. Таныг хөгжүүлэхэд саад болж байгаа ямар нэгэн зүйл, хэн нэгэн байна уу. Энд ямар ч хариулт гарлаа гэсэн өөрийнхөө хувийн амьдралын төлөө бүх хариуцлагыг өөртөө хүлээж, өнөөдрөөс түүнийгээ хэрэгжүүлэх ажилд ор.
Өөрийнхөө хүсч дурлаж байгаа зүйлээ хий
Танд ямар ажил хамгийн их таашаал авчирсныг магадлан тогтоо. Өнөөдрийг хүртэл ямар үйл ажиллагаа таны амьдралд хамгийн их амжилт авчирсан вэ? Хэрэв өөрийнхөө дуртай ажлыг хийх бололцоотой байсан бол, тэр ажлаа бүр амжилттай хийх байсансан бол, та өөрийнхөө төлөө юуг сонгох байсан бэ? Энэ бүхэнд хариу өгөөд, тэр хариултаа өөрийнхөө зорилго болгон цаасан дээр бичиж, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө зохион өнөөдрөөс эхлэн заасан зүг рүүгээ урагшлан яв.
Өөрийгөө шилдэг сайн болгоход зориул
Та өөрөө шилдэг болсон үед л таны амьдрал шилдэг болно. Өөрт чинь хамгийн их туслаж цорын ганц чадвараа бүрэн гүйцэт гаргах хэрэгтэй. Таны хүлээсэн зөвхөн нэг үүрэг чинь цаашдын ажлын явцад таныг өөрөө хөдөлмөрлөж мөнгө хийдэг саятан болгоно.
Илүү удаан, илүү шургуу ажилла
Өдөр бүр ажилдаа зарцуулдаг цагаа яаж уртасгах, ихэсгэх тухай төлөвлөгөөг одооноос эхлэн хий. Ажилдаа эрт ирдэг болох шийдвэр гаргаж, өдрийнхөө гараанд урагшаа ухасхийж суга үсрэн гар. Өдрийн хоолны цагаар бусад хүмүүс чинь явчихсан байсан ч та ажилла. Дахиад өөр ямар нэгэн юмыг амжуулахын тулд орой бусдаас дор хаяж цагийн дараа яв. Та өдөр бүр ажлынхаа үргэлжлэх хугацааг ердөө хоёрхон цагаар уртасгавал уг арга хэмжээ нь таны ашигт үйлийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Амьдралынхаа турш тасралтгүй суралц
Өөрийнхөө салбарт таныг хамгийн үр бүтээлтэй, үр ашигтай ажиллахад чинь бодитойгоор туслаж чадах нэгэн ажлыг сонгож ав. Энэ ажлаа хэрэгжүүлж, эзэмших зорилгыг өөртөө тавь. Үүнийгээ зөвхөн "Өөрөө хий" гэсэн төсөл болгож хувирга. Дараа нь уг ажилтайгаа холбоотой ном хэвлэл, материалыг өдөр бүр унш. Мөн уг ажилтайгаа холбоотой сургалтын программ бүхий аудио кассетыг тогтмол сонсож, сургалт, семинар бүрт оролц. Таны ирээдүй чинь үүнээс шалтгаална, яагаад гэвэл ингэх ёстой юм чинь гэж сэтгэж, бодож уг төсөл дээрээ ажилла.
Эхлээд өөрөө өөртөө төл
Яг өнөөдөр мөнгө хуримтлуулах тусгай хадгаламжийн тооцоо нээ. Энэ тооцооныхоо дансанд бага байлаа ч хамаагүй мөнгөө хадгалж эхэл. Дараа нь уг хадгаламжаа нэмэх ямар бололцоо байгааг эрж хай. Тэгээд хадгалсан мөнгөнийхөө дүнг хэрхэн яаж өсгөх тухай санхүүгийн арга замыг судал. Энэ сэдвээр мэргэжилтэн, шинжээчдийн бичсэн ном товхимол хэвлэлүүд унш. Арвилан хэмнэх үйл ажиллагаагаа нэг минутаар ч бүү зогсоо. Санхүү мөнгөний хараат бус байдалд хүрэх хүртлээ дандаа суралц, тэгээд орлогоо өсгө.
Өөрийнхөө ажил үйлсийн бүрдэл бүрийг нарийвчлан судал
Өөрийнхөө үйл хэрэг дэх суурь хандлагуудыг илрүүлэн гарга. Ирээдүйд өөрийнхөө салбарт тэргүүлэх мэргэжилтэн болохын тулд таны эзэмших ёстой ямар гол арга барил буюу үндсэн суурь болох ямар мэдлэгтэй байвал зохих вэ? Яг өнөөдөр эдгээр дадлага, туршлага, чадварыг хөгжүүлэх төлөвлөгөө зохиож, дараа нь түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр өдөр бүр ажилла.
Бусдад үйлчлэхэд өөрийгөө зориул
Өөрийнхөө хамгийн чухал үйлчлүүлэгчиддээ хүний өөрийн гэхгүйгээр цөмийг адилтгаж үз. Таны хамгийн их хамааралтай байх тэр хүмүүс чинь хэн бэ? Ямар хүмүүс голдуу танаас илүү их хамаарах вэ? Яг өнөөдрөөс эхлээд тэднийхээ төлөө хамгийн их анхаарал тавихын тулд та юу хийж чадах вэ гэдгийг сайтар бод.
Өөртөө болон бусдад хамгийн үнэнч ханд
Хэрэв та өөрийнхөө төрөлхийн үнэ цэнэ, ач холбогдлоо сэргээж чадвал, таны амьдралд тохиолдох бараг бүх бэрхшээлтэй асуудлыг та хүлээн зөвшөөрнө. Энэ бүх бэрхшээлтэй асуудал чинь чухам юунд оршиж байна? Та юунд итгэж, юун дээр тулгуурлаж байна? Янз бүрийн тохиолдолд та ямар нэг эвгүй байдал, таагүй нөлөөнд автах аваас та өөрийнхөө үнэ цэнэ, ач холбогдлынхоо аль нэгийг аливаа заналд гар сунган өгч байна гэсэн үг. Энэ нь юунд хүргэхээс үл хамааран яг энэ мөчөөс эхлээд, өөрийнхөө гүн итгэл үнэмшүүлэлтээс үл хазайн, энэ бол таны хувьд хамгийн чухал, зайлшгүй тодорхойлох зүйл үнэхээр мөн гэдэг шийдвэрийг гарга.
Өөрийнхөө хамгийн сайн гэсэн төсөөллөө тодорхойлж, тодорхой зорилготойгоор түүн дээрээ төвлөрөн ажилла
Яг одоо шийдвэрлэж чадах, бас таны зорилгын гол чухал зүйлд хүрэхэд танд юуны өмнө мадаггүй туслах, хамгийн чухал зорилгоо тодорхойл. Дараа нь уг ажлаа 100 хувь бүрэн гүйцэт хийсэн цагт л та чөлөөлөгдөж байхаар, өөрийгөө хүмүүжүүлэх сахилга батыг эзэмш. Зөвхөн энэ чадвар л таны насны чинь амьдралыг бүхлээр нь өөрчилж чадна.
Өөрийгөө хурдан шаламгай, итгэлтэй ажилтан болгож хүмүүжүүл
Та өмнө нь гүйцэтгэх гээд яагаад ч эхэлж байгаагүй, зөвхөн цорын ганц ажлыг сонгож аваад, тэр ажлаа маш хурдан хийх шийдвэр гарга. Таны үйл ажиллагааг маш хурдтай болгоход туслах "Үүнийг одоо шууд хий! Үүнийг одоо шууд хий!" гэдэг шидэт энэ дөрвөн үгийг байнга давтан хэлж бай.
Оргилоос оргилд авирахад хэзээд бэлэн бай
Өөрийнхөө бизнесийн үндсэн гол арга чиглэлийг тодорхойлж гарга. Зах зээл ямар чиглэлээр явж байна? Таны ажилд юу өөрчлөгдөж байна, та энэ өөрчлөлтөд хэрхэн яаж дасах ёстой вэ? Маргааш шинэ ертөнцийн давуу чанарыг ашиглахад бэлэн байхын тулд өнөөдөр та ямар алхам хийх ёстой вэ? Хариултаас үл хамааран хийх гэж байгаа алхмаа одоо шууд эхэл!
Хийж байгаа бүх зүйлдээ өөрийн сахилга батыг тогтоо
Байнга өөрчлөгд. Амжилт олоход чинь сахилга багтай холбогдсон хамгийн их саад болж байгаа амьдралынхаа голлох тодорхой нэг салбарыг тодорхойл. Уг салбарт сахилга батаа бэхжүүлэх шийдвэрийг өнөөдрөөс эхлэн гарга. Тэгээд түүн рүүгээ нухацтай ор. Бусдад өөрөө ийм шийдвэр гаргасан тухайгаа хэл. Шинэ дадал зуршлаа бүрэн гүйцэт зүгширтэл ямар ч тохиолдолд өөр зүйл рүү бүү ор. Зөвхөн гаргасан нэг шийдвэр чинь таны бүхий л амьдралыг огцом өөрчилж болох юм.
Өөрийнхөө төрөлхийн бүтээлч чадвараа бүү саармагжуул, улам хөгжүүл
Өөрийнхөө хамгийн амин чухал хойшлуулашгүй гүйцэтгэх ёстой асуудлаа, эсвэл өөрийнхөө зорилгоос хамгийн их хүсч байгаагаа цаасан дээр бич. Дараа нь уг асуудал гойд эрхэм сайнаар шийдвэрлэгдчихжээ гэж эсвэл тавьсан зорилго чинь туйлын сайн маш зохистой хэлбэрээр биелэгджээ гэж төсөөлөн бод. Ингэж шийдвэрлэгдсэн эсвэл ийм амжилт олсон байдал танд ямар санагдаж байна? За тэгвэл яг үүнтэй адилхан үр дүнг амсахын тулд өөр ямар зүйлийг та яаралтай хийж чадах вэ? Үйл ажиллагаандаа ор. Үйл ажиллагаа чамд бүгдийг авчирна! гэдгийг санаж яв.
Хандлага сайтай таарамжтай хүмүүстэй нийлж ажилла
Өнөөдөр ч маргааш ч өөрийнхөө амьдралд хамгийн чухал хүмүүсийг тодруул. Тэд эргээд дуртайяа тусалж байхаар та тэдэнд ямар зүйлээр туслах вэ? Та өөрөө бүр ойр дотно танилцах хүмүүсийн тухай бод. Тэдэнд таны туслалцаа хэрэгтэй болохоос өмнө Тэр хүмүүст яаравчлан туслахад та чухам юу хийж чадах вэ? Эхлээд үрээ тарь. Дараа нь та түүнийгээ хурааж авч чадна.
Өөрийн эрүүл мэндийн төлөө онцгой анхаар
Эрүүл мэнд, энергийн илүү өндөр түвшинд сэтгэл ханамжтай байхын тулд та өөрөө бий болгож, хөгжүүлэх ёстой эрүүл мэндийн дадал зуршлыг гаргаж тавь. Энэ нь та бүх амттай хоол унднаас бүр мөсөн татгалзах явдал ч байж болно. Дараа нь уг асуудлаа яг хувийнхаа уриа дуудлага болгож, өөрийгөө сахилгажуулах, бас эрүүл мэндийн хүрээнд өөрийн шинэ зуршлыг бий болгож, түүнийгээ хатуу баримтлах шийдвэр гарга.
Үйл явдалд чиг баримжаатай, шийдэмгий бай
Хэрэв би үүнийг хурдан хугацаанд биелүүлбэл миний хүрч байгаа үр дүнд эерэгээр нөлөөлж чадах цорын ганц ямар ажил хэрэг байна гэж өөрөөсөө асуу. Уг асуултанд таны өгсөн хариу ямар байхыг үл харгалзан энэ ажлаа яаравчлан эхэл!
Амжилтгүй, бүтэмжгүй болох хувилбарыг хэзээ ч бүү зөвшөөр
Өөрийнхөө амьдралд хамгийн их тохиолдож байгаа айдсаа тухайлбал, амжилт олохгүй байх, шүүмжлэлд өртөх, өөрийг чинь ойшоохгүй байх гэх мэт айдсаа тодорхойл. Дараа нь ийм айдас ерөөсөө байхгүй мэтээр төсөөлж ажилла. Хэрэв та өөрийнхөө зорилго, мөрөөдлийг биелүүлэхэд чиглэсэн зөвхөн нэг тодорхой үйл ажиллагааг хийвэл таны амжилт баталгаатай болно гэдгийг дүрслэн бод. Үүний дараа хийх гэсэн үйл ажиллагаагаа зүгээр л биелүүл.
Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогын шалгалтыг даван туул
Өнөөдрөөс өмнө таны амьдралын хамгийн хүнд үе ямар байсан бэ? Энэ нь тухайн үед ирээдүйд хэрхэн яаж урагштай байх талаар таны суралцах ёстой, танд ашигтай сургамж-хичээл заахаар илгээгдсэн элч хэмээн дүрслэн бод. Тухайлбал, энэ сургамжийн утга учир чухам юунд орших вэ? Үүнээс хойш хүндрэл бэрхшээл тохиолдох бүрт аль нэгэн ашигтай сургамжийг та олж байх болно. Энэ сургамж танд өөрөө ажиллаж, мөнгө хийдэг саятан болж хувирхад чиглэсэн хүч чармайлтад чинь туслах болно.

Үнэгүй SMS буюу MSG бичих

Туршаад үзээрэй! Найдвартай ажиллана.

Таны утас заавал мобиком байх шаардлагатай шүү!

1.Эхлээд үүнийг татаж аваад суулгана

http://widgets.yahoo.com/download/

2.Суулгасаны дараа

http://widgets.yahoo.com/

ийшээ ороод хайх хэсэг дээр нь CALLWAVE гэж бичнэ.

4.Тэгээд хайсаны дараа CALLWAVE text messaging гэдэгийг нь GET IT товчин дээр даран татна.

5.Тэгээд татсан зүйлээ ажилуулаад MOBILE NUMBER дээрээ өөрийнхөө утасны дугаарыг бичнэ. Хэрвээ монголд байгаа бол 976 урд нь аваад дугаараа бичнэ. Жишээ нь: 97699995555

6.PIN Дээрээ ямар нэгэн мартахааргүй код оруулна.

7.Бөглөж дуусаад SUMBIT товчин дээр дарна.

8.Тэгээд таны утсанд мэссежээр 7 оронтой тоо ирэх бөгөөд түүнийгээ Enter the verification code here:

гэдэгт бичээд SUMBIT дараад болоо доо.

Утасны дугаар утга агуулна!!!

За сүүлийн үед утас дугаар авангуут өр нэхээд л эсвэл дугаар андуурч хэл амаар доримжлоод л сүүлдээ бүр утаснаасаа айдаг боллоо. Тэгсэн энэ гайтай дугаарнаас л болоод байсан байна ш дээ хө. Дугаараа сольчихсон чинь авлагатай хүмүүс өрөө цайруулаад л утас андуурч охидууд залгаж танилцаад л хэ хэ. Мэдэхгүй юм даа энэ дугаарт нэг учир байгаад л байх шиг байгаам даа. Тэгээд "Таны дугаар ямар утга агуудаг вэ?" гээд нэг ийм юм оллоо дэлгэрэнгүй орж уншаарай.
Утсандаа дугаар сонгох хэрэг хүн бүрт л гарч байсан боловч тун цөөнх нь л утасны дугаарын тоо бидний амьдралд тодорхой ямар нэгэн нөлөө үзүүлдэгийг мэддэг. Утасны дугаарт тооны сонголт маш чухал үүрэгтэй бөгөөд эдгээр тоонууд өөртөө тодорхой энерги агуулж байдагтай салшгүй холбоотой гэнэ.
Утасны дугаарын тооны утга учрыг тодорхойлохын тулд дараах тооцоог зайлшгүй хийх хэрэгтэй. Ингэхийн тулд жишээ нь: 99191111 утасны дугаарын тоон илэрхийллийг гаргахдаа тоог нэг бүрчлэн хооронд нь 9+9+1+9+1+1+1+1=32 нэмээд гарсан тоог 3+2=5 нэг оронтой тоонд шилжүүлнэ. Ингээд энэ дугаарыг тодорхойлогч тоон илэрхийлэл нь 5 болж байна. Одоо тоонуудын утга учрыг хэрхэн тайлбарлахыг үзэцгээе.
1 – Таны утасны дугаар ямар нэгэн шинэ ажил эхлэхэд хувийн давуу байдлаа тогтоох, идэвхтэй, бие даасан, хэнээс ч хамааралгүй байхад таатай нөлөө үзүүлдэг.
2 – энэ дугаар нь ажил төрлийн болон бусад ямар ч төрлийн харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах зэргээр таны бүхий л ажилд нийцсэн сайн дугаар
3 – худалдаа наймаа, аялал жуулчлал, шоу бизнестэй холбоотой ажил эрхлэгчид болон сэтгүүлчид, рекламны салбарт ажиллагсад, жүжигчид, зураачдад туйлын сайн зохицсон дугаар.
4 – ямар ч шинэ ажлыг эхлүүлэхэд таньд ажил хэрэгч чанар, хөдөлмөрлөх эрч хүчийг бий болоход нөлөөлөх тааламжтай дугаар.
5 – бүх төрлийн харилцаа холбоог тодорхойлогч нэн ялангуяа хайр дурлалын асуудалд туслах сайн дугаар.
6 – ямар ч асуудлууд, ялангуяа гэр бүл, ойр дотныхонтой холбоотой хүндрэл, бэрхшээлүүдийг шийдэх, хэн нэгнээс тусламж дэмжлэг авахад тусалдаг дугаар.
7 – уулзалт зохион байгуулах, бизнес санхүүгийн урт хугацааны гэрээ хийх зэрэгт таагүй нөлөө үзүүлдэг. Харин гүн ухаан, бясалгал, оюуны хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тааламжтай дугаар.
8 – санхүү бизнесийн хүрээний холбоо харилцаа тогтоох, худалдаа наймаа хийх, эд хөрөнгөө арвижуулах, нэр хүндээ өсгөх, бэхжүүлэх, цэгцтэй бодож тунгаахад сайн нөлөө үзүүлж амжилт дагуулагч дугаар.
9 – энэ дугаар ямар нэгэн асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах, бусдыг ойлгож дэмжих, өргөн хүрээтэй мэдлэг хуримтлуулах, өөрийгөө боловсруулж хөгжүүлэхэд зохимжтой энергийг агуулдаг.
Утасны дугаарын сонголтын хамгийн сонирхолтой хувилбар нь өөр өөр тоо оролцсон буюу тоо давхардаагүй дугаар /350624 эсвэл 98102345/ юм. Ийм дугаарыг эзэмшигч нь амжилт, хөгжил дэвшлийг алхам тутамдаа мэдрэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь утсаар харилцах үед таны дугаар харилцагчийн утасны дугаарын муу энергийг хааж, эзнээ хамгаалж байдаг аж.

Аймшигтай зурхай!!!

Үнэн үг уран гоё байдаггүй
Магтах юм бол итгээд муулах юм бол итгэдэггүй мангар зангаа хая!!!
Хонь
Дэндүү түрэмгий, дээрэнгүй нь дэндсэн бүдүүлэг. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зүйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хүнээ ямар ч эргэлзээгүй чадах байсан. Гэвч гол төлөв мэлрээд зогсож байхад тохьтой элдэв хачин сонин зүйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргүй, ний нуугүй, шар айраг, бүдүүлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансрын нисгэгч, эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан болохоор гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бүлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгүй бол нүд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгүй үрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу уедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.
Үхэр
Нарийн, яншаа, доль засах дуртай, алтан хошуу хүргэхээс сийхгүй. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг хийж явдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд нь бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ түүний бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай ч хүнд мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн оймсыг тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг байв ч үнэн хэрэг дээрээ хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр булээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.
Ихэр
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн xүүxэд. Насанд хүрч, бүх хариуцлагыг өөрөө үүрнэ гэхээс боож үхсэн нь дээр гэж боддог болохоор хэн нэгний хүзүүн дээр сууж аваад өөд болтлоо празитлах дуртай. Ганц хийх дуртай зүйл нь үхэр холдтол үг олшруулах. Ном бага уншдаг, мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал үүслээс авахуулаад улс төр хүртэл бүх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд түүнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагүй бясалгаж суух дуртай болдог. Жүжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгүй. Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггүй. Зочид хүлээж авах дуртай ч их бодож л өөрийнхөө чалчаа яриагаар дайлдаг.
Мэлхий
Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Үзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү туруулж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хүн рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай. Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зурхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.
Арслан
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хүний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггүй гэж болно. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж үздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргүүлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бүтэхгүй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхүйц багасдаг. Өөрийгөө агуу, хамгийн лаг, алдаа мадаг огт гаргадаггүй төгс хүн гэдэгт үнэн голоосоо итгэдэг.
Охин
Заан шиг бахдам эелдэг ч, туулай шиг ухаан багатай. Нарийн, харамч, үглээ. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хүсэл нь хаа ч явсан хүмүүсийн дургүйг хүргэдэг. Үглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдлалдаа тааруулан ажиллана гэж байдаггүй болохоор өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндүү дэлгэрэнгүй төлөвлөгөө бичиж суудаг. Хүмүүст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу үгүй юу гэдэг нь өр хамаагүй. Бүх зүйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бухэн нь уйтгартай, нүсэр болдог. Гэхдээ нэг зүйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон үеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгүй.
Жинлүүр
Аз нь харьчихсан гэж болохоор xүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хүүхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггүй хүмүүс болохоор өчүүхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт өөр хүн өмнөөс нь шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй xүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.
Хилэнц
Хол эсвэл ойр байна гэлтгүй маш аюултай. Таныг үзэн яддаг, эсвэл ялах гэсэндээ бус зүгээр л үгүй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов үмхүүлж, будаа болгоно. Зорьсондоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Дараа нь хэрэг гарсан үед ар нуруунаас үхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагүй үнээр сайн нэр, имижтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг үхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хүргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хүмүүсийг даапаалах дуртай.
Нум
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж турбадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггүй нь гэлтэй. Тав арван минут үг сольсны дараа чимээгүйхэн нам зохих хүсэл аяндаа төрөөд ирдэг. Хар багаасаа өөрийнхөө тэнэг хүсэл, үзэл бодлоо бусдад тулган хүлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгүй өөдрөг зан нь бүх амьдралынх нь туршид өөрт нь яршиг төвөг удаж байгааг мэддэг ч үгүй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Үнэгүй хоол идэж, уух боломжтой олон хүн цугласан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.
Матар
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хүйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хүсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчүүхэн төдий зүйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггүй. Хүүхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илүү хүнд дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгүй, бүдүүлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эерэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгуй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө үл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг үзлийн санаанд оромгүй нийлбэр байдаг болохоор үргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.
Хумх
Бодит амьдралаас дэндүү тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо үрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргүүлж өгдөггүй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургүй. Ойр дотныхоо хүмүүсийн ар хударгаар элдэв цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бүдүүлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан үедээ гар таталгүй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд түүнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үрээд үгүй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана.
Загас
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

Нэрний эхний үсэг утга учиртай

А - Хүч чадал, эрх мэдэл
Б - Агуу хайр сэтгэл
В - Хувирамтгай, эмх журамгүй
Г - Оньсого мэт нууцлаг
Д - Нийтэч, хүмүүсийг өөртөө татах чадвартай
Е - Биеэ дайчлах чадвар
Ж - Өөртөө итгэлгүй
З - Эргэлзэмтгий, хөрөнгө материалын хүндрэл
И - Авхаалжтай, соргог, түгшимтгий
К - Их санаатай, түүндээ хүрэх гэж хичээдэг
Л - Логик сэтгэлгээтэй, сэтгэж чаддаг, олхиогүй зантай
М - Хөдөлмөрч ёсорхог
Н - Их эрч хүчтэй, нэр төр хөөдөг
О - Сэтгэлийн их хөдөлгөөнтэй
П - Даруу ганцаарддаг
Р - Байнгын түгшүүр, сэтгэл их хөдлөл
С - Бухимдуу гутруу
Т - Байнгын эрэл хайгуул, төгс төгөлдөрийн хойноос хөөцөлддөг
У - Айдас зөн билэг
Ф - Эелдэг зөөлөн
Х - Бэлгийн асуудалтай
Ц - Сэтгэл доторхоо гаднаа илэрхийлэх хандлагатай
Ч - Үнэнч шударга
Ш - Хартай, зөвшилцөж чаддаггүй
Щ - Өшөө авамтгай, оюуны потенциал ихтэй
Э - Сэтгэлийн тэнцвэрээ хайдаг
Ю - Их зантай, биеэ тоомтгой
Я - Боловсон уран бүтээлч

Номыг хэрхэн ашиглах

Ном унших шиг амархан юм байхгүй. Үүгээр зөвлөгөө өгөхдөө яадаг юм гэж зарим нь бодож магадгүй. Хамгийн энгийн юм хамгийн хэцүү байдаг. Мэдээж ямар ч хүн ном уншиж байж судлаач болно гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл ямар номыг унших хэрэгтэй вэ гэсэн эхний асуулт үүснэ.

• Мөн залуу суралцаж буй хүмүүст зориулсан Хрестоматия хэмээх тухайлсан сэдвээр бичсэн том том зохиогчдийн бүтээлүүдээс гол гол хэсгийг нь шилж авсан ном байх. Энд юм бүхэн зохиолч бүрийн гол гол үзэл санааг байдаг учир залуу хүнд хялбар байдаг. Гэхдээ зөвхөн хрестоматиас бүх зүйлийг олно гэвэл том эндүүрэл болно.

• Мөн шинжлэх ухааны түүхийн номнуудыг унших нь их сайн. Учир нь энд бүх үеийн гол гол зохиогчдын бүтээлийг харьцуулсан байдаг учир Танд тустай юм.

• Та ямар ч ном, өгүүлэл уншлаа гэсэн өөрийн гэсэн системтэй болж ( тэмдэглэл) авах хэрэгтэй. Хүн хүний систем өөр өөр байдаг ч энэ нь тухайн эзэндээ ойлгомжтой, хайж олоход хялбар байвал болох нь тэр.

• Бараг ном болгоноос ямар нэг хэмжээгээр уншиж мэдсэн мөртлөө ярихаас өөр юу ч хийдэггүй олон хүн байдаг. Ном бол Таниар дахин яриулах гэж бүтээгдсэн зүйл биш юм шүү.

• Таны зорилго бол ном уншиж мэдсэн зүйлээ судалгаандаа ашиглаж монголын нийгэмд холбогдсон оюун дүгнэлт хийхэд оршино.

• Таны заавал унших нэг том бүлэг ном бол монголын түүхийн номууд болно. Монголын нийгмийг тайлбарлах түлхүүр нь монголын түүх + орчин үеийн онол + Таны тайлбарлал болно.

• Өөрийн гэсэн тайлбарлалтай болохын тулд Та ном уншихыг судалгаатай хослуулах ёстой.

• Хамгийн залхуу гэмээр дунджаар бодоход Та долоо хоногт нэг өгүүлэл буюу номын нэг бүлэг унших ёстой. Хэрэв үүнийг өдөр тутмын ажил үйлс болговол Та шинжлэх ухааныг дундаж түвшингөөс нэг их хоцроод байхгүй.

• Би залуу байхдаа бүх номыг унших гэж хичээдэг байлаа. Энэнь бодит байдлаараа ямар ч боломжгүй нь хэнд ч тодорхой юм.

•Тэгвэл мэргэжлийнхээ номыг бүгдийг нь буюу ихэнхийг ньунших гэсэн арай даруухан зорилго тавьж болно. Энэ нь ч бас л боломжгүй юм.

• Тэгвэл мэргэжлийнхээ ном зохиолоос алийг нь унших вэ? Мэргэжлийн ном зохиолууд туйлын олон янз байх. Эндээс мэдээж сонирхож буй сэдэвтэй холбоотой зүйлийг нь олж уншина гэсэн үг. Энэ нь бодит хэлбэрээрээ бол онолын ном зохиол, судалгааны тайлан, сэтгүүл, сонины өгүүллүүд байдаг.

• Бид, ялангуяа манай залуучууд гадаадын ном зохиолыг түлхүү уншдаг. Энэ нь их сайн хэрэг боловч дан ганц түүгээр явж болохгүй. Бид гадаадын ном зохиолыг өөрийн нийгмийг судлах, хөгжүүлэх гэж уншиж байгаагаа хэзээ ч мартаж болохг үй.Гадаадын онол судалгаа болгон манай бодит байдалтай тэр бүр таардаггүй гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.

• Би гадаадын онолын ишлэлийн цуглуулга болсон хөгшчүүдийг ч мэднэ, залуучуудыг ч мэднэ. Ишлэлээр, дагаж дууриаснаар хөгждөг шинжлэх ухаан гэж байдаггүй юм. Онолын бүдүүвчийг хэт баримтлах нь судалгааг, улмаар таны зорилгыг үгүй хийн хөнөөх үндсэн хүчин зүйл болдог.

Иймээс өөрийн замаар явсан нь зөв. Өөрийнхөөрөө байна гэдгийг онолын ном зохиолыг үл харгалзан шинэ нээлт хийх гэж зүтгэх хэмээн ойлгож болохгүй.

• Ямар ч тохиолдолд Та маш олон ном унших ёстой. Цаг хугацаа Таны ном уншиж суухыг хүлээхгүй учраас Та ямар нэг хялбар арга олж авах хэрэгтэй.

• Таны сонирхон буй сэдвээр маш олон зохиогчийн маш олон ном буй. Хамгийн эхлээд эдгээрийг хэд хэдэн бүлэгт хуваа. Ямар ч сэдвээр хоорондоо зөрчилдөн мэтгэлцэж буй урсгал, чиглэл гэж буй. Энэ сайндаа л хоёр гурваас нэг их хэтрэхгүй. Иймээс аль алиных нь хамгийн том төлөөлөгчийг ялгаж унших хэрэгтэй. Ингэхлээр тэд юу дээрээ нийлж, юундээрээ зөрдөг нь аяндаа гараад ирнэ.

• Энд ахиад л хэцүү нөхцөл үүснэ. Нэг хүнийг онолыг унших ч гэсэн их хэцүү. Яагаад гэвэл томоохон онолчид маш олон бүтээлтэй байдаг юм. Тэгсэн хэдий ч томоохон онолчдын бүтээлүүд дунд түлхүүр гэж нэрлэж болох цөөхөн бүтээл байдаг юм. Жишээлбэл, К.Маркс гэхэд “Капитал” зохиол, түүний 24 дүгээр бүлэг, “Немцийн үзэл суртал” түлхүүр, Макс Вебер гэхэд “Капитализмын үзэл санаа ба протестантэтик” түүний хамгийн гол нь, Л.Н.Гумилев гэхэд “Био хүрээба дэлхийн угсаатны нийлэгжил” ( Биосфера и этногенезЗемли) бүтээл гол бүтээл нь болно. Учир нь эдгээр түлхүүр бүтээлүүдэд тухайн эрдэмтний онолын сэтгэлгээний арга зүйн бүх үндэс, өөрөөр хэлбэл хамаг шим шүүс байдаг юм.

• Харин эдгээрийг бол дуустал нь ойлготлоо маш сайн, дахин дахин унших ёстой. Ингэсний дараа бусад бүтээлийгнь уншихад Танд маш хялбар байх болно.

• Харамсалтай нь манай ихэнхи хүмүүс асуудлын энэ хэсэг дээр ихэнхдээ алддаг. Манай залуучууд яг энэ шатыг хагас дутуу хийснээсээ болж баахан ишлэл сургаар ярьдаг. Танд хэсэг бусаг ишлэл биш, арга зүйн шийдэл л чухал.

• Ухаандаа Л.Н.Гумилев монголчуудад 500 жилийн нас үлдсэн гэж хэзээ ч, хаана ч хэлээгүй. Тэр 1200 – 1500 жилийн хугацаанд угсаатан ( этнос) үүсэж бүрэлдэж, устаж, дараагийн шинэ этнос ахиад л үүсдэг гэж л хэлсэн. Гэтэл хэн нь нэмж хассаныг бүү мэд, нэг мэдэхэд монголчууд 500 жилийн настай гэсэн цуурхал газар авчихаж. Шинжлэх ухаан гэдэг бол цуурхлаар явдаг эд огтхон ч биш билээ.

• Та ном уншсанаар судалгааны онол- арга зүйн аль нэг үндэст илүүтэй татагдана. Харин сануулж хэлэхэд үүгээрээ өвчилж болохгүй. Үүний эсрэг өөр аль нэг томоохон онол номлолын үндэслэл (ном) заавал байдаг гэдгийг цаг ямагт санаж явах нь зөв шүү.

• Ер нь бол Монголын нийгэм гадаадын онолыг шууд авч хэрэглээд, түүний дагуу хөгжчихдөг тийм ч амархан зүйл биш. Манай нийгэм гадаадын онолыг сүүлийн лавтайяа зуун шахам жил дуурайж байна. Эхлээд марксизмыг, дараань либерал чиглэлийг, одоо юу ч юм либертаризмыг ихэд сурталчлах болов.

• Тэр нь цаанаа онол – арга зүйн тодорхой үндэстэй, нийгмийн тодорхой, голдуу биднийхээс огт өөр нийгмийн байгууламжийг хөгжүүлэх гэж үүссэн гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн үед ном зохиол уншихаа байж, гадаадын бэлэн арга зүйгээр судалгаа явуулах нь түгээмэл болж байна. Эдгээр нь цаанаа манай бодит байдалд яг таг таарах эсэх нь үлэмж эргэлзээтэй.

• Ном уншихдаа эхлээд гарчгийг нь сайн харж, ямар ямар бүтэцтэй, ямар зүйлд илүү анхаарсныг нь тодотго.

• М ө н ө м н ө х ү г , у д и р т г а л болон төсгөлийг орхиж уншиж огт болохгүй. Чухам энд л уг номын давуу болон сул тал, гол дүгнэлтүүд байдаг юм шүү.

• Аль ч номонд хамгийн чухал гол бүлгүүд байдаг. Үүнээс эхлэж болно. Зохиогчид голдуу гол бүлгүүддээ шинэ нэр томъёо, агуулга, шинэ санаагаа гаргасан байдаг юм.

• Бусад бүлгүүд нь түүнд хүрэх зам, чиг заагч гэсэн үг. Энд ч гэсэн бусад зохиогчидтой санал нийлсэн болон нийлээгүй олон шинэ санаа байх.

• Та номыг дараа нь өөрийнхөө судалгаанд хэрэглэх гэж уншиж буй тул тэмдэглэл хийх нь чухал.

• Туршлагаас үзэхэд хэд хэдэн гол зохиолийг маш сайн, өөрөөр хэлбэл эхнээс нь дуустал унших ёстой.

• Ингэсний дараа Танд ном унших ямар нэг систем бий болох ба аль болох хурдан ийм системтэй болбол маш сайн.

• Учир нь энэ систем дээрээ үндэслэн бусад номыг уншихад хялбар болдог. Өөрөөр хэлбэл аль бүлгийг нь унших, алийг нь алгасах зэргийг Та өөрөө мэдэрдэг болдог юм.

• Нийгмийн ухаанд шинэ нээлт гэж бараг байхгүй, ердөөл нийгэмд болж буй үйл явдлын харилцаа холбоо, мөн чанарыг шүтэн барилдлагад нь тайлбарлах ажил үлддэг юм. Иймээс уншсан, мэдсэн зүйлээ нийгэмд болж буй үйл явцтай холбогдуулан тайлбарлах гэж ямагт оролд. Хэрэв үүнийг хийхгүй бол Та зөвхөн ишлэлийн цуглуулга болон хувирна.

• Мөн номноос дутахгүй сайн өгүүллүүд байдаг. Хэрэв Та сайн өгүүллүүдийг олж чадах юм бол ном уншсанаар дутахааргүй мэдлэг олж чадна.

Бөгж зүүх

Та бөгжөө аль хуруундаа зүүснээс шалтгаалж энэ нь таны амьдрал ахуйд нөлөөлдөг. Өнөө үед та бид гоёл чимэглэлийн зүйлсийг ямар нэг дүрэм журамд захирагдалгүй өөрийнхөөрөө зүүж хэрэглэх нь элбэг болжээ. Гэхдээ энэ сонирхол нь нэг талаараа тийм ч таатай зүйл биш юм. Тодруулбал, дурлалт хосууд гэр бүлийн хүмүүс хагацаж салсан эсвэл бэлэвсэрсэн бол зүүн гарын долоовор буюу хоёр дахь хуруундаа бөгжөө зүүж гашууддаг аж. Хэрвээ та энэ хуруундаа зүгээр л бөгж зүүх дуртай бол энэ нь тийм ч сайхан санаа биш болов уу гэж танд зөвлөмөөр байна. Дээрхтэй адил зүйл тохиолдоогүй ч энэ нь тухайн таагүй зүйлийг зөгнөн биелэх дохио болдог аж.
Зүүн гарын долоовор хуруунд бөгж зүүх нь уй гашуу хагацал, таагүй зүйл болсныг илэрхийлдэг. Мөн хүний сэтгэлийг тогтворгүй хөнгөн болгодог гэж үздэг байна. Баруун гарын долоовор хуруунд зүүсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хүндэтгэхийн илэрхийлэл болдог байна. Зүүн гарын эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү харуулдаг байна. Дунд хуруунд ерөнхийдөө бэлэг дурсгалын, бат нөхөрлөлийн гэх мэт бөгж зүүдэг байна. Ингэснээр тухайн хүнийг хүндэтгэж буйн шинж ажээ.
Зарим газарт зүүн гарын дунд хуруунд сүйн бөгжийг зүүдэг ёс их дэлгэрсэн байдаг. Ядам хуруунд бөгж зүүх нь хайр дурлалд одтой байх, хүний сэтгэлийг өөрт татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд түүнчлэн сэтгэл үл хувирахыг билэгддэг ажээ. Тиймээс ч зүүн гарын ядам хуруунд олон орны хүмүүс бөгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зүүдэг аж. Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бөгж зүүх нь хайр дурлалд азтай байх мөн тухайн хүний аз хийморь, цог жавхааг сэргээдэг байна. Чигчий хуруунд бөгж зүүх нь эд баялаг, олз омог ашиг орлогыг билэгддэг.
Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэртэй бөгж зүүдэг бөгөөд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болно. Учир нь тэр ангархайгаар үргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг билэгддэг байна. Зүүн гарын чигчий хуруунд алт болон монетон чамин хийцтэй эрдэнийн шигтгээтэй ангархайгүй битүү бөгж зүүдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж арвижуулж тогтоохыг билэгддэг байна.

Гадаад болон дотоод гоо сайхныг хослуулах 6 зарчим

1. Юуны өмнө зөв хооллох хэрэгтэй. Бэлэн хоол, түргэн хоолны газар мэтээс зайлсхий. Бэлэн хоолонд давс их байдаг тул ходоод муутгах өндөр эрсдэлтэй. Түүхийгээр идэж болох ногоог сайтар цэвэрлээд боловсруулалгүй ид. Энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд маш сайн. Шингэн зүйл түлхүү уу, арьс тань үнэхээр өнгөлөг болно.
2. Амьдралын идэвхтэй бай. Олон нийтийн ажил, сайн дурын үйл ажиллагаа аль нь ч тэр танд тустай. Амьдрах ухааны нэгэн том хүчин зүйл бол хөдөлгөөн, идэвхтэй байдал гэж ойлгож болно.
3. Найз нөхөд, гэр бүл ойр дотныхонтойгоо харьцах нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, сэтгэл санааг өөдрөг болгодог нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Өөрийн дуртай хоббиг хуваалцах найзтай бол.
4. Ямар ч асуудлыг эерэг талаас нь харж сур. Өөрийн мэдрэмж, дотоод сэтгэлээ сонсож, зөрчилдөхгүй бай.
5. Өчүүхэн зүйлд ч баярлаж, талархалтай хандаж сур. Ер нь чин сэтгэлээс талархаж сурах нь хүний ухаан бодлыг ариусгаж, сайн энергиэр цэнэглэдэг юм.
6. Ямагт байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж бай. Арьс арчилгааг төвөгтэй процесс бус, харин таашаал авах хэрэгсэл болго.

Таны амжилтанд хүрэх 9 алхам

Их хүч гаргалгүйгээр хүссэн бүхнээ олж авдаг хүмүүс бишгүй байдаг. Тэд хорьхон насандаа эхний мянган долларыг олж, харин 25 насандаа карьерын шатаар өгсөх таатай боломжийг шүүрэн авч амжсан байдаг юм. Гэсэн хэр нь амжилтад хүрэхийн тулд ямар нэг хатуу хязгаарлалт хийдэггүй. Энгийн жижиг ч гэмээр баяр баясгалант мөчүүд, таатай амжилтаар дүүрэн амьдардаг юм. Тэднийг харахад алдаагүй, зуун хувийн ашигтай үйлдэл бүрийг бүр урьдаар мэддэг юм шиг сэтгэгдэл төрөх болно. Юутай ч тэд санаатай болон санамсаргүйгээр хэд хэдэн хялбар дүрмийг мэддэг юм шүү.

Нэг. Би чадна Сэтгэл зүйн зөв хөг амжилтын барьцаа болдог гэх. Толгойноосоо дийлдэх, ялагдах гэсэн бодол санааг авч хаях хэрэгтэй. Үүний тулд ямар нэг шинэ ажил эхэл. Тэгээд бүгдэд дуулдахаар “Би үүнийг хийж чадна” хэмээн хэл. Ямар ч “оролдоод үзэх”, “хичээх” гэсэн ойлголт байхгүй. Амжилт таны сэтгэл санааны өчүүхэн хэлбэлзлээс шууд хамаарна. Үүнийг биеийнхээ бүх л эд эс бүрээрээ мэдрэх хэрэгтэй. Өнөөдрийн саятнууд ийм сэтгэлгээтэйгээр өөрийн карьераа эхэлж байсан юм. Бэрхшээлтэй асуудлыг хялбархан зохицуулах авьяастай хэмээн өөрийгөө төсөөлөөрэй.

Хоёр. Төлөвлө Төлөвлөгөө ямар ч зорилгыг хэрэгжихэд тусалдаг. Сэтгэл зүйчид ялалтад хүрэх хамгийн чухал алхамыг төлөвлөлт хэмээн нэг дуугаар баталж байна. Тиймд хуудас цаас аваад өөрийн зорилгоо бич. Дараа нь түүнд хүрэх арга замаа тодорхойлоод хэд хэдэн үе шат болгон хуваах хэрэгтэй. Одоо та эрдэнэсийн санд хүрэх газрын зурагтай боллоо. Өдөр бүр түүнийгээ харж хянаж, нэмж сайжруулж байх хэрэгтэй.

Гурав. Буцах гүүрээ “шатаа” Магадгүй та хэт өндөр зорилго тавиад түүнд хүрэхдээ бүрэн итгэлгүй байж болно. Хэрвээ та байнга л эргэлзээд байвал одоо байгаа газраасаа нэг ч алхам урагшилж чадахгүй. Зарцуулсан бүх хүч, цаг хугацаа үргүй дэмий өнгөрнө. Тиймд шийдсэн л бол бусад бүх гүүрийг “шатаа”. Таны урд зорилгодоо хүрэх ганц л шулуун дардан зам байна. Хоосон эргэлзээнээс болж, өөр зорилгын хойноос үргүй гүйхээ болих хэрэгтэй.

Дөрөв. Шийдвэртэй байдлаа хадгал Таны оюун ухаан тодорхой, товч тушаалыг хүлээж байгаа. Зорилгодоо хүрэхдээ шийдэмгий байх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Амжилтад хүрэх хүсэлтэй хэний боловч хамгийн чухал зан чанар нь шийдмэг байх явдал. Алдартай зкохиолч Брайан Трейсигийн зөвлөснөөр, “ Би өөртөө таалагддаг”, “ Би үүнийг хийж чадна” эсвэл “Би жилд …хэмжээний мөнгө олно” зэргээр өөрийн дотоод ухамсараа байнга цэнэглэж байх хэрэгтэй аж. Иймд шийдэмгий байж чадвал бүх хаалга таны өмнө нээгдэх болно.

Тав. Шинэ зам хай Шинийг эрэлхийлэгч л жинхэнэ амжилтад хүрч чадна. Амжилтанд хүрэгч нь шинийг эрэлхийлдэг бол дархан хүн нэг зүйлийг дахин давтан хийдэг. Амжилтад хүрэгч нь зорьсон газартаа хүрээд зогсдоггүй бол дархан хүн юу чаддагаа л давтан хийсээр байдаг. Асуудлыг шийдэх шинэ замыг эрэлхийл. Тухайлбал: Та ямар нэг төсөл бэлэн болгох хэрэгтэй байг. Хамт ажилладаг хүнийхээ яаруу сандруу хийснээр нь бус өөрийнхөө санаа оноогоор хий. Гэхдээ мэдээж хэрэг нэг биш бүр хэд хэдэн санаа гарга. Асуудлыг шийдэх тав эсвэл арван хувилбарыг гаргах хэрэгтэй. Хамгийн эхний хувилбарыг та бараг хэзээ ч ашиглахгүй байх шүү. Шинэ санаа олох эхэндээ хэцүү байдаг, гэхдээ хэн ч ийм авьяастай төрдөггүй, энэ нь зөвхөн туршлаган дээр тулгуурлаж л бий болдог юм.

Зургаа. Just do it! Одоо хийж болох зүйлийг маргааш гэж хэзээ ч битгий хойшлуул. Хийгээгүйн нэг эсвэл зуун шалтгааныг хайж олох хэрэггүй. Ямар нэг шилдэг санаа төрмөгц түүнийг дэр дор нь хэрэгжүүлж эхэл. Тэгвэл тэр мөчөөс л төсөөлөх аргагүй сайхан мэдрэмж, их эрч хүч, баяр баясгаланг мэдрэх болно. Ийм боломжийг алдаж болохгүй. Бүр шөнө дунд ч сонирхолтой санаа төрлөө гэхэд залхуурч хэрэггүй, ядаж бичээд төлөвлөөд авчих. Минутын дотор янзалчих зүйлсийг “Кофе уусны дараа” хэмээн хойшлуулах нь утгагүй хэрэг.

Долоо. Зорилгоо харах Ой ухаандаа зорилгоо байнга сануулж байх хэрэгтэй. Нэг ийм адилтгал байдаг. “Та огт танихгүй хотод очоод хаанаас нь ч харагдах өндөр байшинд очих хэрэгтэй болж” Тэгвэл очих байшин чинь нэгэнт харагдаж байхад аль ч замыг сонгож болно биз дээ. Үүнтэй нэг адил зорилгоо өөрийн боломжийн хүрээнд харах хэрэгтэй. Бодит амьдрал дээр маш олон саад бэрхшээл тулгардаг. Тиймд хөл дээрээ бат зогссон үедээ урагш алхахдаа зорилгоо харагдах хүрээнд барьж байх хэрэгтэй. Тэгвэл зам аяндаа олдоно.

Найм. Эерэгээр сэтгэ Зорилгодоо хүрэх нь нэн таатай хэрэг ч амаргүй даваа. Энэ хугацаанд юу ч тохиолдож болно. Гол нь түр зуурын саад бэрхшээлийг сүйрэл мэт хүлээн авахын хэрэггүй. Зорилгод хүрэх замд хөөрөлт, ялагдал аль нь ч байхгүй зөвхөн дээш өгсөх шат л байна. Дүлий хана ч бас шат. Хэсэг зуур ч гэсэн бие сэтгэлээ тайвшруулж сур. Тулгарсан асуудалд хошигнон, егөөтөй ханд. Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Эерэг бодол санаа нь хамгийн зөв зуршил. Танд хүнд өдрүүд тохиож байсан уу? Тэгвэл сэтгэлээр унахын оронд хамгийн сайхан хувцаслаж, хамгийн үнэтэй кофе уу. Толинд өөрийгөө хараад инээмсэглэж, ялагчийн дүртэйгээр гэрээсээ гар. Энэ өдөр таны өдөр байх болно. Яагаад гэвэл та шийдвэрээ гаргасан.

Ес. Энергийн эх үүсвэрийг хай Амжилтанд хүрэхэд илүү их энерги шаардагдана. Баян, алдартай, амжилтанд хүрсэн хүмүүс их энерги цацруулж байдаг. Тийм дээ ч амралтын өдөр ч амралгүй, хэд хэдэн ажлыг нэг зэрэг хийж, нэг жил хийдэг ажлыг долоо хоногт л амжуулдаг юм. Өөртөө энергийн эх үүсвэрийг эрж ол. Нэгд: муу зуршлаасаа сал. Хоёрт: хоолныхоо цэсэндээ анхаар. Гуравт: аминдэм хэрэглэ. Дөрөвт: йог, цигунээр хичээллэж бясалгалд суралцах хэрэгтэй.

Өнгө зохицлын тухай

Улаан өнгө нь залуу, хөгжилтэй цовоо мэдрэмж төрүүлдэг онцлогтой бөгөөд энэ өнгө нь хүч, өөртөө итгэх итгэл, гал халуун мэдрэмж төрүүлдэг. Мөн дулаан, мэдрэмжтэй өнгө болохоор хооллох дур хүслийг нэмэгдүүлж сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг. Ерөнхийдөө залуу хүмүүст илүү тохиромжтой бөгөөд албан ёсны бус, спорт хувцсанд их хэрэглэгддэг өнгө.

Ягаан өнгө нь аз жаргал, хүсэл мөрөөдлийг илэрхийлж зөөлөн дулаан мэдрэмж төрүүлдэг. Цайвар ягаан өнгө нь романтик уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд бараан ягаан өнгө нь драматик уур амьсгалыг бүрдүүлнэ. Ягаан өнгө нь зөөлөн бүрэг ичимхий, эмэгтэйлэг мөртлөө дэгжин чамин, дотно нөхөрсөг байдлыг илэрхийлдэг учираас сүй тавих ёслол болон хуримын ёслолд эхнэрийн даашинзанд их хэрэглэгддэг. Цайвар арьстай хүнд зохих өнгө. Ягаан өнгөтэй, хар болон цагаан саарал өнгүүд сайхан зохицоно.

Бор өнгө нь хаврыг санагдуулж намбалаг, төлөв төвшин, итгэлтэй байдал, бодитой, эгэл жирийн нөхөрсөг байдлыг гаргадаг ерөнхий өнгө бөгөөд хэнд ч сайхан зохих учираас эрэгтэй эмэгтэй хүмүүс олон янзын хувцсанд ашигладаг.

Ногоон өнгө нь байгалийн өнгө бөгөөд хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, залуу нас, өсөлт дэвшилт гэх зэргийг билэгддэг. Цайвар ногоон нь намуун тайван уур амьсгалыг үүсгэх ба тод ногоон нь хөөрөл идэвхи зүтгэл зэргийг илэрхийлж, бараан ногоон нь тайван мэдрэмж төрүүлнэ. Ногоон нь бусад өнгөнүүдтэй хоршихоосоо илүү дангаараа хэрэглэгдэх нь их байх бөгөөд цайвар арьстай хүнд илүү сайхан зохино.

Үзмэн ягаан Улаан болон цэнхрийн нэгдлээр бий болдог үзмэн ягаан өнгө нь ньюанс-г илэрхийлдэг. Ид шидийн, зөөлөн шинж чанартай учираас илүү эмэгтэйлэг өнгө бөгөөд дундаас дээш насныхан болон цайвар арьстай хүнд зохино.

Шар өнгө нь нүдэнд сайн тусдаг өнгө бөгөөд нарны өнгө гэдэг утгаараа хөгжилтэй цовоо өнгө юм. Шар өнгө нь ягаанаас илүү цайвар шинэлэг бөгөөд романтик, нөхөрсөг, эмэгтэйлэг өнгө боловч хөнгөмсөг, хөөрөл, хүсэл тачаал, өвчин эмгэг, нозоорол, олон ааш, тэмцэл гэх мэт таагүй мэдрэмж ч төрүүлдэг. Гэгээлэг залуу өнгөнд харьяалагдах өнгө бөгөөд бараан арьстай цонхигор хүнд зохихгүй. Шар өнгө нь ихэвчлэн дангаараа хэрэглэгдэх нь их бөгөөд тодорхой хэсэгт нь тохирсон өнгөөр тодруулж өгвөл зүгээр.

Улбар шар нь шар өнгөний адилаар нүдэнд сайн тусдаг өнгө бөгөөд зам тээврийн ажил болон зам дээр ажил хийж байгаа хүмүүсийн гадуур хувцас, хантааз зэрэгт их хэрэглэгддэг. Улбар шар өнгө нь сэргэж байгаа, амилж байгаа мэдрэмжийг төрүүлэх бөгөөд залуу хүмүүст зохицоно. Улбар шар өнгө нь хувцсанд тэр чигээрээ хэрэглэгдэхээсээ илүү хэсэгчилсэн, хувцасны хээ зэрэгт их хэрэглэгддэг.

Цэнхэр өнгө нь тэнгэр болон далайг санагдуулдаг өнгө бөгөөд сэрүүн тунгалаг цэлмэг, намуун, чимээгүй мэдрэмж төрүүлдэг. Мөн энх тайван, итгэл төрүүлэх ба даруу төлөв тайван мэдрэмж төрүүлнэ. Цэнхэр цагаан өнгө хоорондоо зохицдог бөгөөд цайвар цэнхэр нь пастел тон эсвэл бараан өнгөтэй сайн зохицоно. Ялангуяа хар өнгөтэй сайн зохицох ба ямарч хүнд зохидог өнгө.

Бүсгүй таны мартаж болохгүй 20 зарчим

Бид амьдралаа шинэлэг, үргэлж сонирхолтой байлгахын зэрэгцээ өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ санаж байхад тустай 20 зарчмыг энд дурдаж байна.
1. Жинхэнэ эмэгтэй бол бүсгүй хүн болж төрснөөрөө бахархах ёстой.
2. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол эрт хөгширдөг гэдэг үлгэрийг эрчүүд өөрсдөө зохиосон. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд үе тэнгийн эрчүүдээсээ насны хувьд залуу, сайхан харагдах боломжоор хамаагүй илүү байдаг.
3. Эмэгтэй хүнд хэдийчинээ олон дуртай зүйл, сонирхол, хийх ажил байна төдий чинээ бусдын хэрэгт оролцох нь бага байдаг.
4. Хэрэв эмэгтэй хүн санаандгүй учралд ч сайхан харагдахыг хүсдэг бол бүх үед аятайхан харагдахад уйгагүй суралцах ёстой. Бүр хогоо асгахаар гарах үедээ ч тэр. Ингэж сурвал хувь заяанд ч эергээр нөлөөлнө.
5. Бүсгүй та мөнгөнд хянуур хандах хэрэгтэй. Мөнгө байгаа үед зөв зарж сурах, хэрэв байхгүй бол уйтгарлаж суух хэрэггүй.
6. Хэдийгээр боломж хязгаарлагдмал байсан ч хувцасны шүүгээндээ ядаж нэг сайн шуб, нэг сайн хослол, хоёр гайгүй туфль заавал байлга.
7. Эмэгтэй хүн гэртээ өөрийн хайртай хувцсаа цэвэрлэж гамнадаг боловч өөр газар зочилж байх үедээ хувцсандаа хэт анхаарал хандуулаад байх шаардлагагүй. Жинхэнэ эмэгтэй өмссөн хүрмээ хамт яваа эрдээ даатгаад яван явтлаа мартдаг.
8. Эрэгтэй хүнтэй харьцахдаа зарим давуу талаа бүү март. Сэтгэл санаагаа гэгэлзүүлэх, зангаа хувиргах, олон ааш гаргах нь эрчүүдэд огт таалагддаггүй. Эмэгтэй хүн шийдвэрээ өөрчилж болно. Эмэгтэй хүн болзоондоо 10 минут хоцрох "эрхтэй". Үүнээс удаан хоцорсон ч байсан эелдэгээр инээмсэглээд, уучлалт гуйхад болно.
9. Өөрийг чинь эргүүлсэн, таалагдсан залуугаа хөөж явуулах гэж бүү яар. Хэдийчинээ олон эр хүн эмэгтэйг тойрон хүрээлнэ төдий чинээ тэр бусдын анхаарлыг татаж байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ тойрогт танд яг хэрэгтэй хүн чинь орж ирэх болно гэдэгт итгэ.
10. Эр хүнтэй өнгөрүүлсэн үдэш хичнээн сайхан байсан ч гэсэн эмэгтэй хүн гэртээ хонох ёстой. Ширээний араас босч, орноос сугарсан ч байсан, шөнө дунд өнгөрсөн ч, өглөө болоогүй бол үдэш үргэлжилсээр л байна. Тэгэхээр эр хүн таныг гэрт чинь хүргэж өгөөд салан явтлаа таныг хүндлэх ёстой. Хэрэв түүний үгэнд орох юм бол өөрчлөлт болоход бэлэн бай. Өглөө болоход нойр нь ханаагүй эр хүн хацрыг чинь илчихээд ажилдаа яарах вий. Харин та түүний гэрт хүний хормогч зүүчихээд өглөөний хоол бэлтгэж өгчихөөд өөрөө гэр лүүгээ явах хэрэг гарна. Товчоор хэлэх юм бол үнсгэлжингийн үлгэрт гардаг шиг сүйх тэрэг хулуу болон хувирахаас болгоомжил.
11. Нулимс бол эмэгтэй хүний хувьд хүчтэй зэвсэг ч аль болох ховор хэрэглэ. Дандаа уйлж байдаг эмэгтэй өрөвдөж хайрлуулахаас илүү дургүйцэл хүргэх нь элбэг тохиолддог.
12. Хэрэв эмэгтэй хүн тодорхой зарим асуултад хариулах дургүй байвал нууцлагдмал инээмсэглэхэд хангалттай. Ер нь олон тохиолдолд инээмсэглэл хүчтэй хамгаалалт болдог
13. Эмэгтэй хүн олон талын боловсролтой, ном, сонин, сэтгүүл их уншдаг байх хэрэгтэй. Ямар ч сэдвээр, юуны ч тухай яриаг өрнүүлж чадахгүй бол сонирхолтой ярилцагч болж чадахгүй
14. Ажлын талбар дээр өсөж дэвшихэд хамаг давуу талаа нэг дор тайлагнаж, өөрийгөө өргөх хэрэггүй. Хэдийчинээ чамайг эхэндээ үнэлэхгүй байна төдийчинээ үр дүнд нь хожих магадлал тань өснө
15. Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байх ёстой. Гэхдээ заавал түүнийгээ яриад байх шаардлаггүй.
16. Гоёмсог сайхан хувцаслах нь хүмүүсийг өөртөө татдаг. Харин хувцсаа "Чадварлаг" тайлж сурах нь эрчүүдийг бүр илүү татдаг гэдгийг сана.
17. Эрчүүдийг анхнаас нь танд зориулж цаг, мөнгөө үрдэг байхад сурга. Цэцэг, үнэтэй бэлэг авч өгч, ресторанаар дагуулж, байрандаа засвар хийж, өөрийн гараар хоол хийж өгөхөд ч тэр. Гол нь эрчүүд өгч байгаа зүйлээ биш авч байгаа зүйлээ үнэлдэг гэдгийг сана.
18. Бусдад таалагддаг эмэгтэйчүүд хэл амнаас хол байдаггүй. Харин энэ бол бусдын бодлыг заавал дагах шаардлагагүй тэр л тохиолдол юм шүү. Толгойгоо дээш нь эгцлэн харж, өөртөө итгэлтэй бай. Хов жив хөөцөлдсөн эмэгтэй наалинхай хүүхэн хэвээр үлдсэн нь дээр.
19. Амьдралд сонирхолтой хэвээр үлдэхийн тулд цагийн эрхэнд тулгарсан бэрхшээлийг даван туулж, зарим зүйлийг байнга шинэчилж сольж байх нь ашигтай. Жишээ нь: Бээлий, гадаад төрх, имидж, ажил, бас шаардлагатай бол нөхөр... Хэрэв нөхөр, ажлын хувьд болж байна гэж үзвэл ядаж бээлийгээ байнга сольж бай.
20. Бүсгүй та өөрийгөө "Эмэгтэй хүн" гэдгээ мэдэрч байгаа үед бүгдийг эхнээс эхлэхэд хэзээ ч оройтдоггүй.

Танд ямар хоол зохимжтой вэ?

Хонь Энэ ордынхон бие сайтай байдаг бөгөөд хоол голно гэж бараг л байдаггүй. Сайхан хооллох дуртай хүмүүс. Гэхдээ ширээ засалт, хамт хооллох хүмүүс зэрэгт их анхаарал хандуулдаг. Улмаар хоолны жор мэтийн жижиг сажиг зүйлсийг тоодоггүйгээсээ болж маш их идэх зуршилтай болдог. Энэ нь эргээд биед нь хэрэгцээгүй хортой бодис ихээр хуримтлагдахын шалтгаан болдог байна. Энэ ордныхны эмзэг эрхтэн нь бөөр. Тиймээс цагаан хоол хамгийн тохиромжтой. Цагаан хоолтой үед фосфор дутагддаг учир далайн байцаа гэх мэт далайн гаралтай зүйл идээрэй. Хэт их идэх, таргалах нь энэ ордын хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлнө.
Мэлхий Энэ ордынхон амт чанарыг юуны өмнө анхаардаг учир яаруу сандруу идэж байхдаа ч гэсэн хамгийн амттай хоолыг сонгодог. Хэрэв амтгүй бол огт идэхгүй байж мэдэх л улс. Тэд нэлээд хоол голомтгой. Мэлхийн ордынхон цаг нар ялгалгүй их идэхэд бэлэн байдаг. Хөх будааны талх, сүү, тараг, бяслаг зэрэг бүтээгдхүүн хамгийн тохиромжтой.
Yхэр Бадриун байдгаараа бусад ордныхноос онцлог. Тиймээс стресс, сэтгэл санааны хямралд орсон үедээ тэд их хоол идэж кайф авч өөрийгөө тайвшруулахыг хичээдэг. Үхрийн ордынхон архи, согтууруулах ундаа хэрэглэхдээ болгоомжтой байж, харьцангуй чанаргүй хоол хийдэг түргэн хоолны газруудаар цөөн орж байхыг хичээгээрэй. Гурилан бүтээгдхүүн цөөн хэрэглэж, нэг дор бөөнөөр нь бус харин бага багаар олон удаа идэх гэсэн зарчмыг баримталбал зохино.
Арслан "Эсвэл бүгдийг нь үгүй бол юу ч авахгүй" гэсэн зарчмаар амьдардаг гэвэл том хэтрүүлэг болохгүй болов уу. Дан жимс ногоо ч биш гурилтай хоол, зутан зэргийг идэж байвал тохиромжтой. Оройн зургаа, долоогоос хойш хоол идэхгүй байх нь энэ ордынхонд маш сайн зохидог.
Ихэр Хоол идэхээ умарттал байнга ажилтай байдаг. Тиймээс ямар хоол, яаж идэж буйгаа ч анзаарахгүй байх нь ч бий. Гэхдээ чанартай, шинэ хоол таалагддаг ч нэр төрөл гэхээсээ илүүтэйгээр хамт хооллож буй хүмүүсээс кайф авдаг. Тэд хар кофе болж л өгвөл уухгүй байсан нь хэрэгтэй. Тэдний хамгийн эмзэг, анхаарах эрхтэн нь ходоод тул буцалсан ус тогтмол ууж байхыг хичээгээрэй.
Охин Охины ордынхон амттай чихэрлэг, чамин бүтээгдхүүнүүдийг хольсон гоё харагддаг хоолонд дуртай. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэд цэвэрхэн, энгийн гэсэн хоёр зарчмыг л хоолтой холбоотой бүхэнд баримталж байхад хангалттай гэдгээ тэр бүр мэддэггүй. Элдэв, аргаар боловсруулаагүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдхүүнийг хэрэглэж байх хэрэгтэй.
Жинлүүр Цадталаа идэх дуртай хүмүүс. Тэдний ходоод хоол сайн боловсруулдаг. Энэ ордынхон өглөөдөө жаахан тослог хоол хэрэглэдэг. Элэг, зүрх эмзэг байдаг болохоор долоо хоногт ядаж нэг удаа цагаан хоолны өдөр хийж, эсвэл бүр мацаг барьж байх хэрэгтэй. Мөн жимс, хивэг зэргийг түлхүү хэрэглэж байх нь зүйтэй.
Хилэнц Хилэнцийхан маш их эрч хүчтэй хүмүүс. Тэд хөнгөн салат, өөхгүй мах болон сайтар жижиглэж хачирласан зүйлсийг сонгодог. Үдийн хоолны дараа хундага улаан дарс эсвэл нэг аяга шар айраг ууж байх нь зохимжтой. Мөн дангаар нь гадил жимс идэж бай. Ээдэм, загас, өндөг, самар гэсэн уураг их агуулдаг, хүнс хэрэглэж байх нь тустай.
Нум Энэ ордынхон ажил хэрэгч ба бусдаас ялгарах хүсэлтэй хүмүүс байдаг. Нумынхан нэг янзын хоолыг өдөр бүр иднэ гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Энэ ордынхны судас эмзэг байдаг ба бүсгүйчүүд нь эмэгтэйчүүдийн өвчин харьцангуй их тусах эрсдэлтэй. Бүх төрлийн мах тохиромжтой ба хоолоо цайгаар бус харин цэвэр усаар даруулж уувал зохистой.
Матар Эмх замбараатай хооллодог хүмүүс. Энэ ордынхон цагийн хуваарийн дагуу өдөрт гурваас дөрвөн удаа хооллож байх нь зохимжтой. Хурц халуун Ногоотой хоолноос татгалзаж, цаг баримталж чадвал нойргүйдэл, үе мөчөөр өвдөх зэрэг өвчнүүд аяндаа арилна. Биеийн тамир спортоор хичээллэхийг зөвлөж байна.
Хумх Энэ ордынхон бамбай булчирхай, зангилаа зэрэг өвчин тусах магадлал өндөр байдаг тул иод агуулсан зүйл хэрэглэх хэрэгтэй. Загас, далайн байцааны салат, иоджуулсан давс зэрэгт анхаарах нь зүйтэй. Идэж байгаагүй хачин сонин хоол, идэх юмнаас татгалзаж бай.
Загас Загасныхан ямагт л өөрт зохидоггүй зүйлийн төлөө тэмүүлж байдаг. Амттан, гурилан бүтээгдхүүнд тэд туйлын дуртай. Энэ ордынхон ядаргаа, сэтгэлийн хэт хөдлөл, стресст орох зэргээс үүдэн өвчин тусдаг болохоор мацаг барих зэргээс хол байж аль болох өлсөхгүй байх нь чухал.

Таны өндөр таныг хэн бэ гэдгийг чинь хэлнэ

142
Та хөгжилтэй, ухаантай, бүтээлч хүн.
Ихэвчлэн уран бүтээлч хүмүүс байдаг. Дэлхий бүхлээрээ таны уран бүтээлд багтдаг.
Мөн та "за" гэдэг үгийг их хэрэглэдэг. Өөдрөг, өгөөмөр. Аз туршсан зүйлд ухаангүй дуртай. Боломжгүй зүйлсийг бүтээх дуртай хүн.
Ихэнхи хүмүүсийг бодвол та намхан.
Гэхдээ таны өндөр бол дундаж Гватемалын эмэгтэйн өндөр юм.

145
Та бол хүчирхэг, гэрэл цацруулсан, бага зэрэг зөрүүд хүн. Таныг идеалист гэж хэлж болно. Та орчин тойрноо сайжруулахын тулд хичээн зүтгэдэг.
Бусад хүмүүс тантай эн зэрэгцэнэ гэдэг тун хэцүү - оюун ухааны хувьд ч тэр, бие физиологийн хувьд ч тэр.
Мөн та их биеэ даасан, аливаа зүйлийг ганцаар шийдвэрлэхийг илүүд үздэг.
Ихэнхи хүмүүсийг бодвол та намхан.
Гэхдээ таны өндөр бол дундаж Гватемалын эмэгтэйн өндөр юм.

147
Та бол үнэнхүү адал явдал хайгч юм. Таны амьдрал сэтгэл хөдөлгөмөөр зүйлсээр дүүрэн.
Та бусдыг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэхдээ тун гарамгай.
Бусдад нээлттэй, маш амархан харилцаа холбоо тогтоож чаддаг. Та найз нөхөд олонтой хүн.
Танд амьдрах арга зам маш олон бий. Маш олон боломжууд таны өмнө байна.
Ихэнхи хүмүүсийг бодвол та намхан.
Гэхдээ таны өндөр бол дундаж Гватемалын эмэгтэйгээс илүү өндөр юм.

150
Та цаанаасаа заяагдсан харилцагч хүн. Бусдыг ойлгох чадвар тань дэндүү сайн.
Та их өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог.
Нээлттэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй учраас олон хүн таныг хүндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан.
Таны өндөр бол дундаж Перув эмэгтэйн өндөр юм.

152
Та бол үнэнхүү адал явдал хайгч юм. Таны амьдрал сэтгэл хөдөлгөмөөр зүйлсээр дүүрэн.
Та бусдыг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэхдээ тун гарамгай.
Бусдад нээлттэй, маш амархан харилцаа холбоо тогтоож чаддаг. Та найз нөхөд олонтой хүн.
Танд амьдрах арга зам маш олон бий. Маш олон боломжууд таны өмнө байна.
Таны өндөр бол дундаж Виетнам эмэгтэйн өндөр юм.

155
Та цаанаасаа заяагдсан харилцагч хүн. Бусдыг ойлгох чадвар тань дэндүү сайн.
Та их өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог.
Нээлттэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй учраас олон хүн таныг хүндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан.
Таны өндөр бол дундаж Мексик эмэгтэйн өндөр юм.

157
Та тун эмзэг, сүнслэг хүн. Таны сэтгэл хөдлөл их гүн гүнзгий. Таны дотоод сэтгэлийг өнгийн харвал гүн ухаан, яруу найраг үнэртэх болно.
Та ямар ч зүйлийг нэвт шувт харж, бодож чаддаг. Жаахан үл итгэгч байх хандлагатай.
Маш зөрүүд байх хандлагатай. Өндөр шаардлага тавьдаг, төгс байдлыг эрхэмлэдэг. Ганцаараа ажиллахыг илүүд үздэг. Шаргуу хөдөлмөрч, ямар ч алдаа гаргахгүй.
Таны өндөр бол дундаж Япон эмэгтэйн өндөр юм.

160
Та ухаалаг, бат бэх тогтвортой хүн. Таны мөрөн дээр байгаа толгой чинь их хүчирхэг юм шүү. Зан чанарын хувьд шүүмжлэлтэй ханддаг.
Чин зоригтой, амжилтын төлөө гүйдэг.
Аливаа зүйлд хязгаарлагдах дургүй, дүрэм журамд боолчлогдохыг хүсдэггүй. Гэхдээ тэдгээрийг даван туулах тэсвэр тэвчээр, нөөц боломжтой.
Таны өндөр бол дундаж Солонгос эмэгтэйн өндөр юм.

163
Зөөлөн дулаан, гадагшаа чиглэлтэй хүн. Маш нийгэмч. Эвтэй найрсаг байхыг өндрөөр үнэлдэг. Ихэвчлэн дундыг баримтлагч байдаг.
Маш бодитой, үнэнч хүмүүс байдаг. Та хүмүүст үнэнийг хэрхэн эелдгээр хэлэхээ хүртэл мэддэг. Сайшаал магтаалд дуртай. Хайрлаж дурлахдаа тун амархан.
Таны өндөр бол дундаж Австрали эмэгтэйн өндөр юм.

165
Та өөртөө итгэлтэй, амбицтай, идэвхитэй хүн. Мөн та маш гэрэл гэгээ цацарсан хүн. Мөн таны зан чанар ч гэсэн гэрэл гэгээтэй.
Та маш их амжилтанд хүрнэ. Та бол ухаалаг ажилтан, гэхдээ ажилсаг биш.
Заримдаа та их зан, ичгүүргүй байдал гаргадаг. Танд бахархах зүйлс зөндөө бий.
Таны өндөр бол дундаж Франц эмэгтэйн өндөр юм.

168
Хэдийгээр жаахан бүрэг ч гэсэн та мэдрэмтгий, сэтгэл хөдлөлөөр дүүрэн хүн юм. Та бол романтик хүн.
Та нилээд ухаалаг, амьдралын талаар гүн гүнзгий ойлголттой, бодлоготой, эргэцүүлэл ихтэй хүн юм. Та аливаа юмсын яг голыг нь олоод харчихдаг авъяастай. Нарийн нягтлан боддог.
Таны өндөр бол дундаж Герман эмэгтэйн өндөр юм.

170
Та хөгжилтэй, ухаантай, бүтээлч хүн.
Ихэвчлэн уран бүтээлч хүмүүс байдаг. Дэлхий бүхлээрээ таны уран бүтээлд багтдаг.
Мөн та "за" гэдэг үгийг их хэрэглэдэг. Өөдрөг, өгөөмөр. Аз туршсан зүйлд ухаангүй дуртай. Боломжгүй зүйлсийг бүтээх дуртай хүн.
Таны өндөр бол дундаж Голланд эмэгтэйн өндөр юм.

173
Та бол хүчирхэг, гэрэл цацруулсан, бага зэрэг зөрүүд хүн. Таныг идеалист гэж хэлж болно. Та орчин тойрноо сайжруулахын тулд хичээн зүтгэдэг.
Бусад хүмүүс тантай эн зэрэгцэнэ гэдэг тун хэцүү - оюун ухааны хувьд ч тэр, бие физиологийн хувьд ч тэр.
Мөн та их биеэ даасан, аливаа зүйлийг ганцаар шийдвэрлэхийг илүүд үздэг.
Таны өндөр бол дундаж Итали эрэгтэйн өндөр юм.

175
Та бол үнэнхүү адал явдал хайгч юм. Таны амьдрал сэтгэл хөдөлгөмөөр зүйлсээр дүүрэн.
Та бусдыг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэхдээ тун гарамгай.
Бусдад нээлттэй, маш амархан харилцаа холбоо тогтоож чаддаг. Та найз нөхөд олонтой хүн.
Танд амьдрах арга зам маш олон бий. Маш олон боломжууд таны өмнө байна.
Таны өндөр бол дундаж Англи эрэгтэй өндөр юм.

178
Та цаанаасаа заяагдсан харилцагч хүн. Бусдыг ойлгох чадвар тань дэндүү сайн.
Та их өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог.
Нээлттэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй учраас олон хүн таныг хүндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан.
Таны өндөр бол дундаж Австрали эрэгтэйн өндөр юм.

180
Та тун эмзэг, сүнслэг хүн. Таны сэтгэл хөдлөл их гүн гүнзгий. Таны дотоод сэтгэлийг өнгийн харвал гүн ухаан, яруу найраг үнэртэх болно. Та ямар ч зүйлийг нэвт шувт харж, бодож чаддаг. Жаахан үл итгэгч байх хандлагатай.
Маш зөрүүд байх хандлагатай. Өндөр шаардлага тавьдаг, төгс байдлыг эрхэмлэдэг. Ганцаараа ажиллахыг илүүд үздэг. Шаргуу хөдөлмөрч, ямар ч алдаа гаргахгүй.
Таны өндөр бол дундаж Швед эрэгтэйн өндөр юм.

183
Та цаанаасаа заяагдсан харилцагч хүн. Бусдыг ойлгох чадвар тань дэндүү сайн.
Та их өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог.
Нээлттэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй учраас олон хүн таныг хүндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан.
Таны өндөр бол дундаж Голланд эрэгтэйн өндөр юм.

185
Та тун эмзэг, сүнслэг хүн. Таны сэтгэл хөдлөл их гүн гүнзгий. Таны дотоод сэтгэлийг өнгийн харвал гүн ухаан, яруу найраг үнэртэх болно.
Та ямар ч зүйлийг нэвт шувт харж, бодож чаддаг. Жаахан үл итгэгч байх хандлагатай.
Маш зөрүүд байх хандлагатай. Өндөр шаардлага тавьдаг, төгс байдлыг эрхэмлэдэг. Ганцаараа ажиллахыг илүүд үздэг. Шаргуу хөдөлмөрч, ямар ч алдаа гаргахгүй.
Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.

188
Та ухаалаг, бат бэх тогтвортой хүн. Таны мөрөн дээр байгаа толгой чинь их хүчирхэг юм шүү. Зан чанарын хувьд шүүмжлэлтэй ханддаг.
Чин зоригтой, амжилтын төлөө гүйдэг.
Аливаа зүйлд хязгаарлагдах дургүй, дүрэм журамд боолчлогдохыг хүсдэггүй. Гэхдээ тэдгээрийг даван туулах тэсвэр тэвчээр, нөөц боломжтой.
Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.

191
Зөөлөн дулаан, гадагшаа чиглэлтэй хүн. Маш нийгэмч. Эвтэй найрсаг байхыг өндрөөр үнэлдэг. Ихэвчлэн дундыг баримтлагч байдаг.
Маш бодитой, үнэнч хүмүүс байдаг. Та хүмүүст үнэнийг хэрхэн эелдгээр хэлэхээ хүртэл мэддэг. Сайшаал магтаалд дуртай. Хайрлаж дурлахдаа тун амархан.
Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.

193
Та өөртөө итгэлтэй, амбицтай, идэвхитэй хүн. Мөн та маш гэрэл гэгээ цацарсан хүн. Мөн таны зан чанар ч гэсэн гэрэл гэгээтэй.
Та маш их амжилтанд хүрнэ. Та бол ухаалаг ажилтан, гэхдээ ажилсаг биш.
Заримдаа та их зан, ичгүүргүй байдал гаргадаг. Танд бахархах зүйлс зөндөө бий.
Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.

196
Хэдийгээр жаахан бүрэг ч гэсэн та мэдрэмтгий, сэтгэл хөдлөлөөр дүүрэн хүн юм. Та бол романтик хүн.
Та нилээд ухаалаг, амьдралын талаар гүн гүнзгий ойлголттой, бодлоготой, эргэцүүлэл ихтэй хүн юм. Та аливаа юмсын яг голыг нь олоод харчихдаг авъяастай. Нарийн нягтлан боддог.
Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.

198-дээш өндөртэй
Та хөгжилтэй, ухаантай, бүтээлч хүн.
Ихэвчлэн уран бүтээлч хүмүүс байдаг. Дэлхий бүхлээрээ таны уран бүтээлд багтдаг.
Мөн та "за" гэдэг үгийг их хэрэглэдэг. Өөдрөг, өгөөмөр. Аз туршсан зүйлд ухаангүй дуртай. Боломжгүй зүйлсийг бүтээх дуртай хүн.
Та хаана ч явсан тан шиг өндөртэй хүмүүс ховорхон л байдаг.