Tuesday, May 18, 2010

Хятадын аялал жуулчлалын тойм байдал

Хятад улс єргєн уудам газар нутаг, vзэсгэлэн сайхан уул устай, гэрэл цацрангуй соёлтой тєдийгvй єєр єєрийн євєрмєц зан vйлтэй олон vндэстэн ястантай. Манай орны нутгийн онц гаралт элбэг дэлбэг байдаг тєдийгvй тvvнийгээ маш нарийлаг сайхан боловсруулж байдаг.Хятадын амтат сайхан хоол идээ дотоод гадаадад алдартай. Хятадын аялал жуулчлалын эх баялаг маш элбэг дэлбэг тєдийгvй нєєц хvч болон хєгжлийн хэтийн тєлєв нь хэмжээлшгvй юм. Хятадын эдийн засаг хєгжиж, гадаадад нээлттэй байлгах чиг шугам бодлого цаашид гvvнзгийрэхийн хирээр аялал жуулчлалын ажил тєрєл ч эдийн засгийн хєгжлийн шинэ нэмэгдлийн цэг болсон байна. Єнєє Хятадын олон газрын аялал жуулчлалын vзэмжит район тасраагvй нэмэгдэж, дэд бvтэцийн байгуулалт байнга боловсронгуй болж, Хятад оронд хvрэлцэн ирж аялал жуулчлал хийж байгаа гадаадын иргэд байнга нэмэгдэж байна.

Хятадын аялал жуулчлалын эх баялагын тєрєл зvйл хэлбэр маяг нь маш олон байдаг. Газрын гадаргын vзэмжээр авч хэлэхэд, далайн тvвшнээс дундажаар 155 метр доор байх Тvрпаны хотгорын Айдин нуурын ёроолоос далайн тvвшнээс 8848,13 метр єндєрт байрласан дэлхийн ноён оргил- Жvмvглама оргилд хvртэл харьцлашгvй єндєр намын зєрєє нь 9003 метр байгаа юм. Ийм дохиолдол дэлхий дээр ахиад байхгvй. Дахин аялал жуулчлалын цаг агаарын эх баялагаар жишээ татаж ярьхад, Хятад улсад ил тод онцлогтой “ босоо” цаг агаарын vр ашиг дохионо. Yvнийг тайлбарлаж ярьвал: Хэндуаншань уул нуруудын районд л гэхэд “ ганц ууланд дєрвєн улиралын цаг агаартай, арван хоногт адил бус цаг агаар зvндээ дохионо”.

Хятад орон бол дэлхийн соёл иргэншлийн vvсэн хєгжсєн газрын нэг юм. Цацрангуй тvvх соёлын євтєй байдгын улмаар одоод хvрч иртэл уламжлагдсан ховор нандин єв маань аялал жуулчлалын туйлын эрхэм нандин эх баялаг болж байна. Зєвхєн 1949 онд шинэ Хятад улсыг тунхаглан байгуулснаас хойш, Хятадын мужийн шатны гучин дєрвєн байгууллагад даруй хорь есєн мужаас нь хуучин чулуун зэвсгийн vеийн буурь олдсон юм.

Хятадын олон мянган алдарт vзэмж эртний дургалт газруудын дотор Чин Ши хуан хааны бунхны цэрэг морьны хvvхэлдэйн нvх болон хvрэл морин тэрэг нь дэлхийн найман том гайхамшгын нэгэд тооцогдож, нэгэнт байгуулагдаад байгаа цэрэг морьны хvvхэлдэйн музейд жил болгон сая гаруй жуулчид ирж сонирхож байна. Дvн хуангын Мєго агуй бол олон нийтэд хvлээн зєвшєєрєгдсєн дэлхийн урлагын эрдэнийн сан юм. Дэлхийд алдартай тvмэн газрын урт цагаан хэрмийн ауга сvрлэг єнгє vзэмжийг сонирхох нь нэн ч Хятад оронд жуулчлан ирсэн жуулчид болгоны хvсэл тэмvvлэл болж байна. Yvнээс гадна Хятад улсад бас 56 vндэстний цєєнхтэй. Yндэстэн болгоны євєрмєц онцлогтой тvvх соёл болон зан vйл нь дэлхийн хvн ардын сэтгэлийн шижмийг татах гайхамшигт vзэмж болж байгаа юм.

Хятадын аялал жуулчлалын алдарт хотууд

Хятадын газар нутаг єргєн уудам, vндэстэн ястан олон байдаг болохоор газар газрын хотын байгуулалт нь ч єєр єєрийнхээ євєрмєц онцлогтой байдаг юм. Хятадын умард нутагт Хятадын нийслэл Бээжин байрлаж байна. Хятадын дорнод нутагт Хятадын эдийн засгийн тєв Шанхай хот байрлаж байна. Баруун нутагт vзэсгэлэн сайхан єнгє vзэмжтэй, vндэстний євєрмєц онцлогтой Лхас хот байрлаж байна. Ємнєд нутагт жилийн дєрвєн улиралд хэзээд хавраараа байдаг Кvнминь хот байрлаж байна. Yзэсгэлэнт сайхан эдгээр хотууд гэрэлт сувд шигээр Хятадын 9 сая 600 мянга гаруй хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэр дээр тархан байрлаж байна.

Хятад улсад єнєє бvх Хятадын аялал жуулчлалын шилдэг хотын цолтой хот нийт 137 байна. Тэдний дотор Шанхай хот, Бээжин хот, Тянжин хот, Чvнчин хот, Шэнжэн хот, Ханжєv хот, Далиан хот, Нанжин хот, Сиамэн хот, Гуанжєv хот, Чэндv хот, Шэнянь хот, Чиндо хот, Нинбє хот, Ши-ань хот, Харбин хот, Жи нань хот, Чанчvн хот, Лхас хот зэрэг болно. Yvнээс гадна Хятад улс бас Харбин хот, Гирин хот, Жэнжєv хот, Жаочин хот, Люжєv хот, Чиндо хот зэрэг тvvх соёлын хэдэн арван алдарт хот шалгаруулан гаргасан байна.

Бээжин
Бээжин бол Хятадын нийслэл, Хятадын улс тєр соёлын тєв мєн. Бээжин хот Хятадын умард нутгийн тал газрын хойд талд байрлаж байна. Газар зvйн байрлалаас нь авч хэлбэл, Бээжин нь Италийн Ром, Испанийн Мадридтай нэгэн єргєрєг дээр байрлаж байгаа юм. Бээжин бол дулаан бvсийн эх хуурайн улиралын салхины цаг агаартай, євєл зун нь нэлээд урт, хавар намар нь нэлээд богино мєртєє ган хуурай байдаг. Жилийн дундаж дулааны хэмжээ нэмэх 11,8 хэмтэй.

Бээжин бол маш урт удаан тvvхтэй хот юм. Хот болсон тvvхийг нь гурван мянган жилийн тэртээгээс ярьж болох юм. Аль эрт Чvн Чиvгийн байлдаат улсын vед, даруй манай тооллоос ємнєх 770 оноос манай тооллоос ємнєх 221 он хvртэл хугацаанд Бээжин район нэгэнт олон жижиг улсуудын нийслэл хот болж байлаа. Чинь улс, Хань улс болон Гурван улсын vед, Бээжин район нэгэнт Хятадын умард нутгийн чухал суурины нэг болсон байлаа. Бээжин хот нь Жин улсын vеэс тєрийн нийслэл хот болсон юм. Тvvний дараах Юань улс, Мин улс болон Чин улс бvр Бээжинд нийссэллэж, нийт гучин дєрвєн хаан Бээжин хотод зарлиг тушаал буулган, бvх Хятад орныг захирч байсан юм.

Шинэ Хятад улс байгуулагдснаас хойш, ялангуйяа Хятад улсад єєрчлєлт хийж, нээлттэй хаалгын бодлого хэрэгжvvлснээс хойших хорь гаруй жилд, Бээжингийн дvр тєрхєд єдєр болгон єєрчлєлт гарч ирлээ. Орчин vеийн тєрєл бvрийн барилга сэхvйн сvндэрлэж, гадаад оронтой байх хэлхээ холбоо тасраагvй єргєжин тэлж байна. Бээжин хот єнєє олон улсын том хотын эгнээнд том алхамаар орж байна. Энд эртний тvvхийн эрхэм нандин зvйл болон орчин vеийн дvр тєрх тєгєс сайхан уялдаж, арван зvгийн аянчин зочдын анхаарлыг татаж байна. Сvvлийн жилvvдэд Бээжин хот жил болгон гадаадын хэдэн сая жуулчид болон дотоодын хэдэн арван сая жуулчдыг хvлээн авч байна.

Єнє удаан тvvх нь Бээжин хотод эртний vлэмж их бичиг дурсгалын зvйл болон баялаг агуулгатай тvvх соёлын vзэмжийг vлдээн єгсєн байна. Та хэрбээ эртний бичиг дурсгалын газруудтай танилцах сонирхолтой бол ауга сvрлэг тvмэн газрын урт цагаан хэрэмд авиран, асар том цар хэмжээтэй бор хот- хааны ордны музейтай танилцах буюу И хэ юань цэцэрлэгт хvрээлэн, Бэй хай цэцэрлэгт хvрээлэн, Шиан шан цэцэрлэгт хvрээлэн Тэнгэрийн сvм тиан танаар аялан жуулчлаж очоорой. Тэндхийн тансаг сайхан єнгє vзэмж болон эртний уран барилгууд танай сэтгэлийн шижмийг татаж салхын аргагvй болгох нь гарцаагvй. Та хэрбээ Хятадын эртний соёл болон алдарт хvмvvсийн vйл явдлыг ойлгох хvсэлттэй бол нэрт хvмvvсийн байраар хvрч танилцан айлчлаж болох бєгєєд мєн Бээжин ши янгуу сонсож болох юм. Та хэрбээ Хятадын улс тєр, эдийн засаг, шинжлэх ухаан техник, цэргийн явдал зэрэг олон салбарын хєгжлийн байдлыг ойлгох сонирхолтой бол Бээжин хот даяар тvгэсэн зуу гаруй музейгаар очиж танилцан аялаж болох юм. Та мєн Бээжингийн алс дvvргээр явж, vзэсгэлэн сайхан уул усыг нь нvд дvvрэн харж болох юм.

Бээжинд байгаа Хятадын 4Aзэрэглэлийн vзэмжийн район гэвэл: Тэнгэрийн сvм- Тиан тан, Мин улсын арван гурван бунхан, И хэ юань цэцэрлэгт хvрээлэн, Бээжингийн тэнгэс далайн амьтны орд, Ба да лин давааны урт цагаан хэрэм, Бээжингийн зоо парк, Бээжингийн ургамалын хvрээлэн зэрэг байна.

Ши-ань хот

Хятадын баруун хойд нутагт байрлаж байгаа Ши-ань хот бол Хятадын Шанш мужийн тєв юм. Энэ хот бол баруун хойд нутаг жич далайд гарцгvй мужийн улс тєр эдийн засаг зам харилцааны тєв юм.

Ши-ань хот бол Хятадын эртний зургаан том нийслэл хотын дотор хамгийн эрт нийслэл болсон, хамгаас олон тєр нийссэллэсэн, мхамгаас урт хугацаа нийслэл болсон хот юм. Хятадын эртний зургаан том нийслэл хот бол: Ши-ань, Лє-ян, Нанжин, Кайфэн, Ханжєv, Бээжин болно. Хятадын тvvхэн дээр, одоогын тvvхийн ухааны салбарынхны нийтээр хvлээн зєвшєєрч байгаа Баруун Жєv улс, Чин улс, Баруун Хан улс, Ємнє Жао улс, Ємнє Чин улс, Ар Чин улс, Баруун Вэй улс, Умард Жєv улс, Сvй улс болон Тан улс зэрэг арван тєр ши ан хотыг нийслэлээ болгосон юм. Иймээс мянган жилийн эртний хот Ши аны Хятадын тvvхэн дээр гаргасан алс гvvн нєлєєг бусад хоттой адилтгахын аргагvй юм.

Дэлхийн дєрвєн том эртний нийслэлийн нэг болсон Ши-ань хот бол алдарт аялал жуулчлалын сайхан нутаг юм. “дэлхийн наймдахь том гайхамшиг” гэж нэрлэгдэж байгаа Чин ши хуангийн цэрэг морьны хvvхэлдэй даруй Ши-ань хотын Линтvн дvvргэд байрлаж байна. Зургаан мянга гаруй ширхэг цэрэг морьны хvvхэлдайтай байдгаараа 20-р зууны хамгийн агуу их илрvvлэлт гэж vнэлэгдэж байна. Yvнээс гадна бас Да ян та суврага, Хуа чин чи нуур, Хуа шан уул зэрэг алдарт vзэмжит районтай юм.

Лхас хот

Лхас хот бол Хятадын Тvвдийн єєртєє засах районы тєв, нийт 29052 хавтгай дєрвєлжин км талбайтай энэ хот Гималай уулын ар талд байрлаж байна. Бvх жилийн олонх єдєр нь тунгалаг, хур тундас ховор, євєлдєє тєдий л хvйтэнгvй, зундаа ч аагим халуун єдєр дохиохгvй байдаг. Энэ хот нь єндєрлгийн улирлын салхинт хагас ган хуурай цаг агаарт харьяалагдах юм. Долоо найм есєн сард хур бороо орж, жилийн хур борооны хэмжээ нь 500 милметр орчим байдаг. Бvх жилийн нар тусах хугацаа 3000 цагаас давж байдаг болохоор “ наран гэрэлт хот” гэсэн нэрийдэлтэй юм. Лхас хотод цээж тэнийм цэвэр агаар амьсгаж, нуруу тэнийм нарны илчээр дулаацаж явах нь бас ч нэгэн жаргал юм. Лхаст єдр нь дулаахан, шєндєє сэрvvхэн байдаг болохоор аагим зуны халуунд энд ирж зусах нь маш гоё.

Лхас хот дэлхийн нуруу хэмээгдсэн хєх нуур Тvвдийн єндєрлєгт байрлаж байна. Энэ хот далайн тvвшнээс дундажаар 3600 метр єндєрт байрлаж байгаа болохоор агаарын даралт доор, агаар сийрэг байж, хvчилтєрєгч агуулагдаж байгаа хэмжээ нь дотор газрынхаас дундажаар 25%-30% бага байдаг. Єндєрлєг газар анх хvрч байгаа хvн бол толгой євдєх, амьсгал давхацах зэрэг єндєрлєгийн тусгал гарах нь мэдээж. Лхаст хvрсэн анхны єдєртєє тэр нутгийн цаг агаарт зохицохын тєлєє айрдаа хэсэг амарны дараа толгой євдєх болон амьсгаа давхацах нь гайгvй болно. 4-10-р сарын хоронд Тvвдэд аялал жуулчлал хийхэд хамгаас тохиромжтой байдаг.

Лхас гэдэг нэрийг Тvвд утгаар нь хэлбэл бурхан сахиулсны суудаг аршын орон гэсэн vг юм байна. Лхас хот єнє удаан тvvхтэй, шашны соёлын гvvн уур амьсгалтай. Лхас хотод голцуу Их зуу хийд, Бакур гудамж, Будла ордон зэрэг vзэмжит газартай.

Хятадын алдарт байгалийн vзэмж

Хятад улс байгалийн баялаг эх баялагтай юм. Дэлхийн байгалийн євийн жагсаалтад орсон Жиv жай гуу, Жан зия жай, Хуан лvнгийн vзэмжит район зэрэг алдарт уул хайрхан байхаас гадна Хятад улсад vзэсгэлэнт сайхан байгалийн vзэмж бас маш олон байдаг юм. Жишээ нь баруун ємнєд нутгийн Гvйлин, зvvн хойд нутгийн Чан бай шан уул, Гvйжєvгийн Си гv ниан шан уул, Юннаны Шишуанбаннаагийн халуун бvсийн ой шугуйн vзэмж, Хай нан дао арлын наргилын модот арлын єнгє vзэмж нь бvр этгээд гоёхон байдаг.

Гvйлиний уул ус

Хятадын баруун ємнєд нутгийн Гуаншигий Жуан vндэстний єєртєє засах районд байрлаж байгаа Гvйлин хотын уур амьсгал урин дулаан чийглэг сайхан, євєл дулаан, зун сэрvvхэн байдаг бєгєєд жилийн дєрвєн улиралд мєнх ногоорон, жилийн дундаж дулааны хэмжээ нь 19 хэм байдаг.

Гvйлин хотод нэлээд сайн байгалийн экологийн орчин ахуйтай. Геологийн судлалаас vзэхэд, бараг гурван зуун сая жилийн ємнє Гvйлин нутаг нь нэлгэр их далай тэнгэс байсан юм байна. Газрын гадаргын хєдєлгєєнєєс болж, тунан хурамтсан шохойн чулуун хад нь дээш босч хуурай газар болоод, салхи шуурганд цохиулан, бороо хурд идэгдэн элэгдсээр байж янз бvрийн хачин сайхан хад чулуу,vзэсгэлэн сайхан гvvн агуй, дархан нууцхай гол горхийг бvрэлдvvлсэн юм байна. Эдгээр онцгой янзын газрын гадарга нь vзэсгэлэн сайхан Лижиан мєрєн жич эргэн тойрныхаа тансаг гоёхон хєдєєгийн vзэмжтэй нэгэн цогц болж, євєрмєц онцлогтой, дотоод гадаадад алдаршсан “єнєр баялаг уул нурууд, vзэсгэлэн сайхан гол мєрєн, хачин янзын агуй дvн,мховорхон сайхан хад чулуут” “Гvйлиний уул усыг” бvрэлдvvлсэн бєгєєд “алтан дэлхийд Гvйлиний уул ус хамгаас гоё” гэсэн сайхан нэрийдэлтэй болсон юм.

Гvйлин бол 2110 жилийн тvvхтэй эртий хот. Гvйлин бол цацрангуй єнє удаан тvvх соёлтой хот юм. Гvйлин хотод єнєє улсын зиндааны, єєртєє засах районы зиндааны, хотын зиндааны бичиг дурсгалын зvйлийг гол хамгаалах байгууллага 109 байж, тvvхэн vенvvдийн бичгийн эрдэмтэдийн Гvйлиний уул усыг магтан дуулж бичин vлдээсэн яруу найраг болон буддын шашны бурханы хєрєг хєшєєнvvд уулан хяр агуй дvнгээр нь дvvрч, тэдгээрийн дотроос “Гvй хайгын хєшєєнvvд” болон “Ши шан уулын асга хадны чулуун сийлмэл” нь хамгаас алдартай. Гvйлин хотын алдарт vзэмжvvд гэвэл: Би лиан фэн оргил, Чи шин цэцэрлэгт хvрээлэн, Лvн шэн халуун рашаан, Лv ди ян хад, заанын хамар уул зэрэг байна.

Єнєє Гvйлин хотод гадаадын иргэнд зориулалттай одон зэрэглэлийн зочид буудал хорин найм, олон улсын жуулчлал компани арван найм, гадаад хэлний орчуулагч мянга гаруй байна. Сvvлийн жилvvдэд Гvйлин хот аялал жуулчлалын дэд бvтэцийн байгуулалтаа цаашид боловсронгуй болгож, дотоод гадаадын дєч гаруй том хоттой шууд онгоц нэвтэрч байна.

Чан бай шан уул

Чан бай шан уул Хятадын зvvн хойд нутгийн Гирин мужид байрлаж байна. Энэ бол Хятад улс болон БНАСАУ-ыг заагласан уул юм. Бас ч Тvмэн мєрєн, Ялужиан мєрєн, Сунгари мєрєн энэ гурван мєрний эх авсан газар юм. Хєвєє хязгааргvй уул шугуй, ховор нандин араатан амьтантайгаараа энэ уул нь аль эрт 1980 онд даруй НYБ-ын олон улсын амьтныг хамгаалах бvсэд хамрагдсан юм. Одоо Чан бай шан уул нь Хятадын vндэсний 4A зэрэглэлийн vзэмжит нутаг болсон байна.

Чан бай шан уул нь Хятадын зvvн хойд нутгийн хамаг том уул гэсэн алдартай юм. Тvvхэн дээр Чан бай шан уул нь зvvн хойд нутгийн ард тvмний оршин амьдарч ирсэн нутаг бєгєєд бас ч Манж vндэстний vvсэн хєгжсєн нутаг юм. Тийм ч учраас Хятадын Чин гvрний vед Чан бай шан уулыг “ ариун дархан нутаг” гэж дээдлэн хvндэлж байсан юм. Чан бай шан уул нь аялал жуулчлалын vзэмжит нутаг, Манж vндэстний єлгий нутаг, Солонгос vндэстний ариун дархан уул болсны хувьд дэлхийд алдаршсан юм.

Чан бай шан уулын оргилд цагаан єнгтєй хад чулуутай байдгын дээр цас мєс хурснаас болоод цагаан уул буюу Чан бай шан уул гэсэн нэртэй болсон юм. Чан бай шан уул бол сvнсэн галт уул юм. Тvvхэн тэмдэглэлээс vзэхэд, манай тооллын 16-р зуунаас хойш галт уул нь гурав удаа дэлбэрсэн юм байна. Чан бай шан уулын євєрмєц онцлогтой газрын гадаргын vзэмж нь онцгой гоё байдаг юм. Энэ уулын алдарт vзэмжийн цэгvvд гэвэл: Богд нуур- Тиан чи, Юе хуа лин шугуй, Хєрсєн доорох ой, Гоо нарс, Том хавцал, єндєр уулын цэцгийн хvрээлэний ноён оргил, халуун рашаан, хар салхит ам, Фv ши лин ой эдгээр болох юм.

Чан бай шан уул бол зvvн хойдын гурван эрдэнэ орходой, булганы арьс, бугын цусан эвэр гол гардаг район юм. Уулан дээр нь бас ховор нандин маш олон амьтан ургамалын эх баялагтай. Говай нарс, уулын усан vзэм, зэрлэг мєєг, Жин да лай цэцэг зэрэг ургамалтай. Бас зvvн хойд нутгийн барс, цагаан тогоруу зэрэг амьтантай.

Чан бай шан ууланд очиж аялан жуулчлахад зам харилцаа маш дєхєм байдаг. Та нисэх онгоцоор Бээжин, Шанхай, Шэн янгаас Ян жи хотод хvрч, дараа нь автобусаар шууд Чан бай шан ууланд хvрч болох юм. Чан бай шан уулын доор дээр нь бvр адил бус зиндааны зочид буудалтай. Сайн шиг зочид буудал нь нэг шєнє 220 юаний vнэтэй. Энгийн буудлууд бол бараг 10-40 юанаар нэг хvнийг нэг шєнє хонуулж байна.

No comments:

Post a Comment