Wednesday, May 19, 2010

Бусдыг яаж өөртөө татах вэ?

Үйлдлээрээ татах нь хамгийн хүчтэй
Сэтгэлээсээ инээмсэглэ!
Хэрэв та чин сэтгэлээсээ инээмсэглэж чадвал таны царайг хараад бусад хүмүүс улам баясгалантай болно.
Сэтгэлээсээ сонирх!
Та хэн нэгэнд дурлаад түүнд үнэхээр таалагдахыг хүсч байгаа бол үнэн сэтгэлээсээ сонирх. Хөдөлгөөн, нүүрний хувирал, нүдний харцаараа түүнийгээ илэрхийл.
Сэтгэлээсээ ярь!
Өөрийгөө сонсгохын тулд цаад хүнийхээ сонирхдог зүйлийн талаар ярь. Гэхдээ бүр чин сэтгэлээсээ яриарай. Ярьж байхдаа хэрэгтэй үед өөрөө маш даруухнаар инээмсэглээрэй.
Сэтгэлээсээ сонс!
Өөртэй чинь ярилцаж буй хүн таны биш харин өөрийнхөө ажлын тухай ярих вий. Түүнийг яриул, гэхдээ үгийг нь бүү таслаарай, Боломж гарвал түүнийг магтаарай. Бүр чин сэтгэлээсээ сонсоорой.
Сэтгэлээсээ дууд!
Цаад хүнийхээ сонирхлыг татах гэж байгаа бол нэрийг нь тун аятайхан дуудаарай. Өөрийнх нь нэрийг хамгийн сайхан сонсголонтой дуудан ярилцаж чадвал түүнийг хүндэлдэг гэдгээ мэдрүүлж буй нь тэр шүү.
Сэтгэлээсээ уулз!
Болзоонд очихдоо цагаасаа бүү хоцроорой. Бас түүнийг удаан хүлээх ч хэрэггүй шүү. Яг болзсон цагтаа ирэхийг чинь хараад цаадах чинь чамайг үнэлэх болно.

No comments:

Post a Comment