Wednesday, May 19, 2010

Покер тоглоход анхаарах зүйлс!

-Чи гарцаагүй хожих тоглолт дээр мөнгийг өсгөх, мөрий тавих болгондоо өрсөлдөгчөө тоглоомноос татагалзах бодол эсвэл мөнгө ширээн дээр бага хуримтлагдах боломжийг бий болгож байдаг. Дараагийн модийг харзнахаар check хийх, эсвэл call хийх дараа нь дахин дуудсанаар тэднийг тоглоомдоо авч үлдэж ширээн дээрх мөнгийг тэдэнд анзаарагдахгүйгээр өсгөх боломжтой.

-Хүмүүсийн мөрий тавих эсэх, энэ нь хэр их байхийг шийдэх хугацаа нь чамд татгалзах, өсгөх эсвэл блаффдахаа шийдэх маш их цаг хугацааг өгдөг, энийг сайн бодсоноор танийг хожих, мөнгөө бага алдах боломжийг бага зэрэг нэмж байдаг.

-Хэтэрхий багаар битгий их тогло, энэ нь танд алдаж байгаа мэт санагдахгүй ч мөнгийг чинь цөөлсөөр байдаг.

-Ямар ч зүйл болсон наад харамссан царайгаа нүдний шилний ч юм уу эсвэл ширэн нүүрнийхээ ард нууж сур. Ийм царай гаргалаа гээд хүмүүс чамаас бага авахийг хичээхгүй.

-Зөвхөн их тоглолтонд орсоноор таний тоглох чадвар нэмэгдэнэ, гэхдээ толгой нуруугаа өвдтөл удаан суух нь таний чадварийг нэмэхгүй зөвхөн эрүүл мэндийг чинь л муутгана.

-Хэрэв та ууртай тогловол алдана, хэрэв та алдаад байвал бас уурлана. Покэр тоглох нь гадуур цаг өнгөрөөх нэг сайхан арга ч, тархи амраах, зугаацах тоглоом биш гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Энэ бидний хэлдэг тоглоом гэдэг үгнээс хол хэтэрсэн зүйл.

-Их ядарсан үедээ битгий тогло. Тоглоомондоо их төвлөрөх хэрэгтэй. Төвлөрч чадахгүй бол бусдийн зууш л болж хувирна. Ядаж та ядарсан байгаа, гэрлүүгээ алхаад харихыг хүсэхгүй л биз дээ? Надруу л лав хүргээд өгөөч гэсэн авралийн харцаар битгий хараарай. Тоглоомонд алдаад буудлын ч мөнгөгүй далайн эрэг дээр хонож байгаа олон Монголыг би харсан. Тэдэнд гэрлүүгээ алхахдаа ч юм уу далайн эрэг дээр замаг үнэртээд сууж байхдаа яагаад ийм байдалд орсоноо бодох цаг хэрэгтэй.

-Өөрийнхөө тэвчээрийг нэмэгдүүл. Хүмүүс чамаас илүү ядрах тусам чамд тоглоомийг гартаа авахад илүү ашигтай.

-Покэрийг хэзээ зогсоохоо мэддэг байх хэрэгтэй. Муухан тоглолттой үедээ тэнд битгий удаан суу. Өөртөө бага зэрэг мөнгө авч үлд. Зарим үед тоглоомноос хурдан гарах нь Покэрийг ашигтай байлгах чадварийн төрөлд ордийм шүү.

-Өөртөө тав тухтай байрлалийг сонго. Хэрэв сонгосон суудал чинь таалагдахгүй бол дахиад соль. Энэ нь та тоглоомондоо төвлөрөхөд хэрэгтэй. Сайн төвлөрч ухаантай тогловол таний хожил нэмэгдэнэ.

-Битгий согтуу тогло. Покэр бол ухаалаг, их бодлоготой тоглоом, сагсуураад ухаан биш зүрх зориг эсвэл баян чинээлэг зан гаргаад байвал юунд хүрэх нь тодорхой. Зоригийг чинь үнэлж бас баярлалаа гэх хүн олдохгүй л байх. Тэд чамаас ухаантайгаа л дотроо бодоцгооно.

-Тоглоомоос гадуур хэн нэгэнтэй Покэрийн тухай ярилц. Хэрэв чи илүү их зүйл бодож чадвал илүү их зүйлд хүрнэ.

-Өөрөөсөө илүү хүний зүүн талд нь суу, энэ нь танд тэр хүнийхээ ямар байдалтай хандаж байгааг уншихад, тэрний дайралтаас хамгаалахад тус болно, бас мөнгөө дэмий нэг тойрог тавиад дараа нь татгалзахаас аварна.

-ТВ-гээр Покэр үз. Тэгээд тэдгээр хүмүүс шийд гаргахаас өмнө өөрөө түрүүлж гаргаж харьцуулж дүгнэлт хий. Бас ТВ-нийхээ дууг нь хааж байгаад тэдний царайг унших гэж хичээ. Ямар хөзөр атгачаад ямар царайлаад байгаа нь гайхалтай. Хэрэв чи хүмүүсийг хараад ном шиг уншиж сурвал тэдний ямар кард атгасан байгаа нь чамд падгүй.


No comments:

Post a Comment