Tuesday, May 18, 2010

300myangan tug-g yaj usguh be

Юуны өмнө таньж мэдэх наймаа хийдэг хүмүүсийн жагсаалт гаргаж, наймаа бизнес нь тогтворжсон байнгын ашиг орлоготой ажилладаг, бас өөрт чинь туслачих болов уу гэсэн хүнтэй ярилцан ойлголцож уг наймааг нь хийвэл эрсдэл багатай байх. Эхний үед мөнгө чинь бага тул наймаанд нь мөнгөө нийлүүлж ноогдол ашгийг нь авангаа нөгөө хүндээ бараагаа зарж борлуулахад нь цалин нэхэхгүй туслах хэрэгтэй. Ингэснээрээ тээврийн болон бусад зардлаа хэмнэж, мөнгө чинь тодорхой хувиар өсөх хооронд өөрөө уг наймаа бизнесийн талаар ойлголт, туршлагатай болно. Дараа нь бие дааж ажиллах боломжтой. Ер нь бол /300 мянгад/ жижиглэнгийн талдаа наймаа хийнэ.

No comments:

Post a Comment